Хятадын Сангийн дэд сайд АНУ-д айлчилна

Д.Тулга / Гадаад мэдээ

БНХАУ-ын Сангийн дэд сайд Ляо Минь худалдаа эдийн засгийн яриа хэлэлцээ хийхээр лхагва гарагт АНУ-ыг зорино.

"Ирэх 10 дугаар сард Вашингтон хотод болох БНХАУ, АНУ-ын худалдаа эдийн засгийн өндөр түвшний 13 дахь удаагийн яриа хэлэлцээг зохион байгуулах ажлын хүрээнд БНХАУ-ын Сангийн дэд сайд Ляо Минь тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ыг зорино” хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна.

Худалдааны маргааныг зохицуулах яриа хэлэлцээг БНХАУ, АНУ хэдэн сарын туршид хийсэн билээ. Харин 12 дахь удаагийн яриа хэлэлцээ хамгийн сүүлд өнгөрсөн 7 дугаар сарын 30-31-нд Шанхай хотод болсон бол 13 дахь удаагийн яриа хэлэлцээ ирэх 10 дугаар сарын эхээр Вашингтон хотод болно гэж БНХАУ-ын Худалдааны яам өмнө нь мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл

wilpgzqjqd [198.98.50.112] 2020-07-30 04:59:21

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

dxxhdjsaii [198.98.50.112] 2020-07-30 04:59:20

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.