Чөлөөт бөхийн ДАШТ: Э.Бэхбаяр дэлхийн аварга Заур Угуевт ялагдлаа

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Казахстан улсад үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, үндэсний шигшээ баг, “Алтай” констракшн, “Хангарьд” спорт хорооны бөх, гавьяат тамирчин Э.Бэхбаяр барилдаж байна.
Тэрбээр эхний тойрогт Тажикистаны Мухамад Икромовыг 8:6-гаар, удаах даваанд 2017 оны залуучуудын Азийн аварга, Узбекистаны Жахонгирмирза Туробовыг 6:0-ээр ялсан. Э.Бэхбаяр шөвгийн наймд өнгөрсөн жилийн дэлхийн аварга, ОХУ-ын бөх Заур Угуев 5:2-оор дийлдлээ.
Сэтгэгдэл
Зочин [122.201.22.150] 2019-09-19 16:55:27
Жуулчин бехчууд угаасаа л ялагдах л гэж очсоноос хойш, ялагдахаас еер яах билээ, зайлуул
zochin [202.9.43.174] 2019-09-19 12:26:21
Oo