Толгойгоогоороо хариуцах Ч.Улаан сайдын урагшгүй шийдвэр

Aдмин / Эдийн засаг

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнгөрсөн сарын 19-нд Төрийн ордонд болж Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Мах үнийг өсгөхгүй байхад онцгойлон анхаарал хандуулаарай. Засгийн газрын хуралдаан дээр ч ярьсан. Ирэх жил мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд та толгойгоороо хариуцана шүү. Эртхэн арга хэмжээгээ аваарай. Эрт хэлсэн. Дараа нь зохицуулалт хийж чадахгүй янз янзын тайлбар хүлээж авахгүй” хэмээн салбарын сайд Ч.Улаанд айлгах сүрдүүлэхийн завсар онцгой сануулга өгөөд авсан.

Ерөнхий сайдын сануулгын хариу ажил хэрэг болж, үндэсний хэдхэн компаниудад бөөн дарамт , санхүүгийн их хэмжээний хохирол авчирч эхэлжээ.

Юу гэвэл мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй гарын арван хуруунд багтах компаниудаа мах гаргах эрхийг шууд орхижээ.Тэд хамгийн багадаа 3-5 жил хөөцөлдөн байж монгол малын махыг гаргах гэрээ үзэглэж чаджээ. Мах, махан бүтээгдэхүүнээ гаргаж эхлээд удаагүй байтал тусгай эрхийг нь шууд хааж, үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүйд хүргэсэн гэдгийг хэллээ. Ерөнхий сайдын сануулгыг биелүүлэх ажил ийнхүү өрнөж буй нь тэр аж. Нэг л өдөр махаа гарга, болно бүтнэ хэмээн улсын тамга тэмдэг бүхийн сүртэй зөвшөөрөл өгөөд, харин хэдхэн сарын дараа шууд хүчингүй болгодог төрийн бодлого юутай гачлантай.

БНХАУ руу мах экспортолдог Монгол компанийн нэрс

Үндэсний компанийн захирал /нэрээ нууцлахыг хүсэв. Учир нь танайх ямар их хэвлэлд ханддаг юм бэ гэсэн дарамт салдаггүйг учирлав/ дараах мэдээллийг өглөө.

“Манай үйлдвэр байгуулагдаад удаагүй ч 30 монгол хүнийг ажлын байраар хангадаг. Мах экспортлох зөвшөөрлөө арай гэж аваад, ОХУ-ын компанитай гэрээ хийн мах гаргах ажлаа эхлүүлсэн юм. Гэтэл ажлаа эхлээд удаагүй байтал Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ гэсэн нэрийн дор мах экспортлох эрхийг зогсоочихлоо. Түншүүд маань найдваргүй, итгэлгүй гээд л баахан гомдол тээгээд үлдсэн. Хамгийн аймшигтай нь монголчуудтай бизнес хийх ийм аюултай. Дахиж хамтрах юм биш гэж хэлээд явсан” гэв.

image

Тухайн компани зах зээлийн судалгаа хийж, хаанас, ямар мах авахаа төлөвлөж ажлын байраа нэмэгдүүлж, энэ өвлийн ажилдаа эрч хүчтэй орж явсан нь талаар болжээ. Махны үнэ тэнгэрт хадаж, зах зээлд хомсдол үүссэн нь эрх мэдэлтнүүдэд тал засч үйл ажиллагаа явуулах эрхээ авсан БНХАУ-ын компаниудтай шууд холбоотой аж. Тэд мөнгө ихтэй учир их хэмжээгээр мах авч нутаг руугаа гаргадгаас мах элбэг байна гэдэг нүдний гэм болсон аж. Эрэлт нийлүүлэлтээр зах зээл зохицуулагддаг хуультай ч зохиомол хомсдол үүсгэх ажлыг тэд хийсээр байгааг үндэсний ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компанийн төлөөлөл ярьж байна. Хязгаарлах, хазаарлах бодлогодоо үндэсний гэх тодотголтой хэдэн компанийг үлдээж болохгүй гэж үү гэсэн гуйлтыг ч тэд тээнэ билээ.

Махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын ихэнх нь хятад захиралтай хятад иргэд аж. Тэд Эмээлт дэх монголчуудаар малаа гаргуулж цөөн хэдэн төгрөг өгдөгөө болиод сүүлийн үед олон тооны хятад, Өвөр Монгол иргэдийг авчирч зүй бусаар мал гарган, нядалж байгааг харсанаа монголчууд хэлж байна.

Мал аж ахуйн орон гэгдэж 70 сая малтай хэмээн гайхуулдаг монголчууд бид ирэх жил хямд мах идэхийг хэн хүнгүй л хүсч байна. Хар толгойгоо аварч, махны үнийг хямд байлгах гэсэндээ үндэсний компаниудаа үгүй хийж болохгүй Ч.Улаан сайд аа. Ёстой л нуухыг нь авах гэж нүдийг сохолдгийг санагдуулам шийдвэрийг ХХААХҮЯ-ныхан гаргажээ.

Зарим нэг тоо баримтаас дурдъя.

2017 оны 12 сарын байдлаар БНХАУ-д адууны мах экспортлох эрхтэй 8 аж ахуйн нэгж, хонь ямаа, үхрийн мах экспортлох эрхтэй 6 аж ахуйн нэгж, дулааны аргаар боловсруулсан мах экспортлох эрхтэй 5 аж ахуйн нэгж, нядалгааны эрхтэй 8 аж ахуйн нэгж ОХУ улсад мах махан бүтээгдэхүүн экспортлох эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн 29 аж ахуйн нэгж, Вьетнам улсад дулааны аргаар боловсруулсан хонь, ямаа, үхрийн мах экспортлох эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн 4 аж ахуйн нэгж тус тус байдаг тухай ХХХҮЯ-наас сайтанд бичжээ. Гэхдээ зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж бүхэн тогтмол ажилладагггүйн дээр монгол малын махыг шүлхийтэй хэмээн авахаас татгалзсан нь цөөнгүй аж.

Эх сурвалж:ХХААХҮЯ

БНХАУ руу мах экспортолдог компанийн нэрс

http://www.cnca.gov.cn/ywzl/gjgnhz/jkzl/imports-list/meat/Mongolia20180326.pdf

ОХУ руу мах экспортолдог компанийн нэрс

http://www.fsvps.ru/fsvps/importExport/mongolia/

Зах зээлээ хамгаалж, эрэлт нийлүүлэлтээ тэнцвэржүүлэх арга, бодлого ердөө л энэ хэдэн үндсэний компанийн үйл ажиллагааг зогсоох юм гэж үү.

image

Хааж боож, торгож, төлбөр тавьж, хясах боомилох аргаас өөр нүдээ олсон бодлого монголчуудын хүнсний асуудлыг зохицуулж буй бүхэл бүтэн яамныхнаас гарахгүй байгаа нь харамсалтай.

Маргааш үр тариа, улаан буудайны үнийг өсгөхгүй байх арга хэмжээ ав гэж Засгийн газраас үүрэг өгвөл яамныхан ямар арга бодож олох бол....


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.107] 2019-09-25 09:55:25

улааны данс улайсан.

Насан [202.9.44.179] 2019-09-24 20:11:08

Гуйж гувшиж байж сайд болсиймоо хегийн Гар Урваач шарваач зайлаач

зочин [202.21.98.166] 2019-09-24 17:09:58

Энэ Улааны толгой байсаар л байгаа юм у

Саран-Очир [66.181.169.70] 2019-09-24 12:00:27

Энэ улаан ухнаа соль оо Ерөнхий сайдаа . энэ салбар манай үндэсний эрх ашиг шүү. Малаа эрүүлжүүлэх, иргэдээ махаар хангах, экспорлох асуудал тийм хүнд бишээ жаахан сэтгэл , зүтгэл гаргахад л болох зүйл . гурил ногоогоо ч бид өөрсдөө үйлдвэрлэх боломтой юм шүү үүнийг хийж чадах монгол хүн байгаа та олж гаргаж тавих нь таны үүрэг олж чадахгүй бол та муу болно. бүүр болохгүй бол намайг тавь би хийе

Зочин [66.181.161.107] 2019-09-25 09:54:23

Ерөнхий сайдаа гэж хуцаад байхын. Топор гаргаа биз дээ. Мэдээллээс хол юмнууд хэнд хандаад байгаагаа мэдэхгүй үхэрнүүд, үхэрүүд, үхрүүд бүү мэдээ.

zochin [122.201.21.252] 2019-09-24 10:06:32

ta nar engej amidrah gej ene 65aa songoson yum bishuu

Зочин [202.21.125.42] 2019-09-23 11:18:15

70 сая малтай өсөн үрждэг мал сүргийнхээ буяан хишгийг зөв ашиглаж экспорлож хэдэн малчид маань таван төгрөгтэй болоход салбарын яам нь хориг тавьдаг төрийн ямар бодлого вэ. Төв газар биеийн амарыг бодож малаас зугатаадаг залхуучуудыг хямд махаар хангана гэдэг сонгуулийн саналаа бодсон л хэрэгшүү. Улаанаа малчидаа бодоо ч

зочин [192.82.65.160] 2019-09-23 10:54:22

Мал мах гадагшаа гаргая гэж Малчидаасаа асуусан уу. Мал төрийн хамгаалалтанд. Малчдын маань хувийн өмч л дөө. Орон нутгийн махны үйлдвэрүүдийн эрхийг л цуцал за. 7 хонгийн дотор махны үнэ 3600 төгрөгөөр буурна. Энд хэдэн жил сар хоногоор бодох шаардлага алга шүү дээ. Засгийн газар минь

Зочин [103.9.89.18] 2019-09-23 10:29:10

Хятадуудад худалдагдсан Улааныг цаазлая

Зочин [202.70.34.98] 2019-09-23 10:01:28

МАХНЫ ҮНИЙГ МАЛЧИД ӨСГӨӨД БАЙГАА ЮУМ БИШ ХАРИН МАХНЫ ЧЕНЖ ГЭЖ НЭГ ХЭСЭГ БҮЛЭГ ЛУВИРЧИД БАЙНА, ДЭЭР НЬ ХЯТАДУУД ЗОХИОМОЛООР ҮНИЙГ ХӨӨРӨГДӨЖ БАЙНА. МАНАЙ УЛСЫН ТӨРИЙН БОДЛОГО ГЭЖ БАЙХГҮЙ БОЛСНЫ ГАЙ БАС БАЙНА. МОНГОЛЧУУДААР ХЯТАДУУД ЗҮГЭЭР Л ТОГЛОЖ БАЙГАА, ТА БҮХЭН ХАРЖ МЭДЭРЧ БАЙГАА. МАЛЫН ТҮҮХИЙ ЭД ЯМАРЧ ҮНЭГҮЙ БОЛЖ ХЯАГДАЖ БАЙНА. 80 ГАРУЙ САЯ МАЛТАЙ МОНГОЛ УЛС ХҮНСНИЙ БОДЛОГОО БАРЬЖ ЧАДАХГҮЙ ИЙМ БАЙДАЛД ОРОХ ГЭЖ.

Додоо [202.131.239.190] 2019-09-23 09:29:43

Урвагч, улаадгүй Улаан,бага балчраасаа эхлэн албан тушаал, алдар нэрийн төлөө амь нас,авгай хүүхнээ өгөхөөс буцахгүй нэгэн байж ирсэн.Түүнээс юу ч хүлээгээд монголчууд мэднэ дээ.

Зочин [202.55.188.88] 2019-09-22 19:52:47

Бэлчээрийн даац ихдэж юмны үнэ нэмэгдэж байгаа үед яагаад гадагшаа мах гаргахыг нь хориод байгаа юм бэ. Малчид чинь бас хүн шүү дээ.

Зочин [202.70.34.98] 2019-09-23 10:05:53

Малын махыг гаргаж байгаа нэр зүүсэн Монгол эзэнтэй хятад компаниуд чинь өнөөдөр махны үнийг ийм болгож Монголчуудаар тоглож байгаа юм.

Иргэн [192.82.64.220] 2019-09-23 09:35:34

Махыг жирийн иргэд авч дийлэхгүй байхад малчид өсөх ёстой гээд байхаар бид хөгжихгүй байх нь аргагүй юм. Малчид хүнд хэцүү хөдөлмөр эрхэлж байгаа гээд фермерийн аж ахуй шиг их зардал гаргаагүй, орлогын, НӨАТ-ын ямар нэг татвар төлөхгүй. Гаргаж байгаа зардлаа бодоход махны үнэ хангалттай өссөн байна. Үхэр бөөн нь 6000, хонь 5000 байхад иргэд махаа авахтайгаа болно. Монголчууд бид АНУ, наад зах нь БНСУ шиг цалин авдаггүй, тэгсэн АНУ, БНСУ шиг үнэтэй мах авч идэж байна гэхэд хэлсдэхгүй,

Changee daraachee [64.119.18.37] 2019-09-22 00:32:29

Махны 20 гаруй жил ноерхож бгаа ченжуудээс болж бгшдээ

Зочин [202.9.42.70] 2019-09-20 23:02:21

Манай хятад улаан таануусыг зовооноо

Зочин [66.181.183.98] 2019-09-20 22:48:55

Хятадад махны үнэ 30-40% өсөөд ид мөнгө олох үеээр нь мах гаргахгүй болгочихоор захиалгаар юм бичүүлэх нь тодорхой

Галаар тоглож болдоггүй юм [66.181.161.45] 2019-09-20 21:34:17

Мах гаргах хэрэггүй.юун гэрээ мэрээ шууд цуцлах хэрэгтэй.юун үндэсний компани юун ажлын байр.Том тэнэгтээрээ.Зүгээр нүүрсээ л гарга

Зочин [103.57.93.184] 2019-09-20 17:23:44

Хашир гар Улаанд нэг аргагvй гэмээр тайлбар олдож л таараа.

Зочин [66.181.169.70] 2019-09-20 16:54:10

ХХААХҮ Сайдын доор ажиллаж байгаа мал бэлтгэл, махны үйлдвэрийн талаарх мэдлэггүй, бод богийн махаа ялгахгүй, урагшгүй, түшмэлийн хийж байгаа ажил шүү дээ: Хуучин Засгийн газрын тогтоол гаргахад бодлогын яамдуудас санал авч хэлэлцэж байж оруулдаг тогтолцоо алдагдснаас сэтгэлийн хөөрлөөр гаргасан асуудал. Энэ хавар экспортын махны 10 хувийг зах зээлд нийлүүлэхээр үнэ хямдарна гэж ямар тэнэг нь цэцэрхэж сэтгэсэнийгээ мэргэн санаа гэж гүйцэлдүүлсэн нь ямарч ажил болоогүй.

Зочин [103.9.89.18] 2019-09-20 16:51:16

Хятадуудад худалдагдсан энэ урвагчийг толгойг аваачээ.

Zochin [202.126.89.226] 2019-09-20 16:32:24

Ulaan said zov bodlogo yavuulj bn mah gargahiig buren zogsoo emeeltees omhii hujaa nariig bugdiig garga ter tsagt mahni une buurna ted l osgoj bgaa shu de mongold mahnii unedeed tal ni 3000 togrog baihad l bolno shu de Ulaan said chadnaa ard tumniihee toloo uuniig hiih yestoi amjilt husey

Зочин [183.81.171.2] 2019-09-20 16:07:33

УЛААН НОВШИЙН УРАГШГҮЙ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА БАЙДАЛ НЬ,,,ХЯТАД ЭЗЭНТЭЙ МАХ БЭЛТГЭХ ХЭСГИЙГ ЖУРАМЛАХ БАГАСГАХ БАЙТАЛ БАРЬЦАЛДУУЛАН ҮНДСНИЙ ХЭДЭЭ ЧАНГАЛЖ БАЙГААН ГАЙ БИЗ,,,,

zochin [192.82.65.29] 2019-09-20 16:02:35

мах үнэтэй болж байвал бага хэрэглэдэг болоход л хангалттай биш үү. Эрдэмтдийн судалгаагаар улаан махны / махыг цагаан, улаан гэж хуваадаг ба улаан маханд үхэр, адуу, тэмээ ямааны мах ордог зарим нь улаанд бас гахай, хонины махыг оруулдаг, зарим нь гахай,хонины махыг цагаан гэдэг/ хэрэглээнээс болж хавдрын өвчлөл 20 хувь нэмэгдэж бна гэж үзээд бгаа. Дундаж наслалт нь өндөр орнуудад хүн амынх нь махны хэрэглээ нилээн бага долоо хоногт 2-3 удаа байдаг. Мах нэгэнт их үнэтэй болоод байгаа юм чинь үүнийг далимдуулаад хэрэглээгээ багасгаад эрүүл мэндээ сайжруулж авч болно шүү дээ. Үнэндээ зарим нь идэх юм олдохгүй юм бна гээд бдаг, МУ одоохондоо хамгийн экологийн цэвэр хүнстэй байх боломжтой бна. Үүнээс гадна иргэд нь өндөр наслаж байгаа орнуудад идэж байгаа хүнсний хэрэглээ бас бага байдаг, өөрөөр хэлбэл хэт их цатгалан байх нь хүний эрүүл мэндэд хортой, тиймээс хагас өлөн байх нь эрүүл мэндэд чухал ба харин архи тамхиныхаа хэрэглээг бүр байхгүй болгох хэрэгтэй юм биш үү.

Зочин [202.126.88.131] 2019-09-20 15:50:06

Zowooo zow mongold mahnii vne vntei baihad zaawal gadaad ruu gargaad baih shaardlga yu bna

Зочин [66.181.182.38] 2019-09-20 15:12:54

Мэдээний гарчгийнхаа алдааг засна уу. Толгойгоогоороо биш толгойгоороо гэж...

zochin [202.9.43.218] 2019-09-20 15:06:21

Merkurii metiin bayachuudiin zakhiin une l b.na shdee...denjiin 1000 d arai l gaigui b.gaa...

Ulaan [103.229.121.59] 2019-09-20 14:47:56

Энэ тэнэг Улаанд саарал толгойг сандал ширээгээ бодохоос тэр ард олон ямар үнэтэй мах идэх нь огт хамаагүй Улаан сайдаа идэж дууссан бол үтэр түргэн зайл

тогтох [202.21.100.210] 2019-09-20 14:42:44

Үндэсний үйлдвэрээ унагааж болохгүй ээ боловсруулаад гаргах хэрэгтэй Хятад компанууд ч өөр бодлоготой шүү.

зочин [103.229.120.107] 2019-09-20 22:45:46

монгол компаниуд өөрсдөө ажлаа хийхгүй зах зээлээ хятадуудад тавьж өгсөнөөр үнийн хөөрөгдөл болж байна даа

Zochin [103.26.193.249] 2019-09-20 14:42:21

Баян-өлгий ховд увс дорнод гэх мэт аймгуудад наад үйлдвэрлэлээ байгуулаад тэндээсээ хойш урагшаагаа махаа хил гаргаачээ. Тэгвэл дээрхи н малчид махаа өр үнэлж чадна. Ажлын байр ч ихэснэ. Төвд ойр бол зөвшөөрөл өгөхгүй байхаар р охицуулах хэрэгтэй.

Зочин [66.181.177.24] 2019-09-20 13:44:43

Ulaan butehgui ee. Bairaa tavij ogmoor doo.

Зочин [64.119.21.62] 2019-09-20 20:59:50

Ургашгүй улаан, Урвагч улаан, иймэрхүү юмнуудыг яаядаа тависан толгойг нь хуйхлаад өг өөр юм байхгүй.

Мэднээ [66.181.179.66] 2019-09-20 14:09:20

Улааныг ажил хийдэггүй удирдах ур чадвар сул хүн гэдгийг бид мэддэг болоод удаж байнаа.

Зочин [64.119.18.242] 2019-09-20 13:34:24

Дээрх эрх бүхий үндэсний нэртэй компаниуд чинь өөрсдөө дөнгөж ажил хмйсэн дүр эсгээд ихэнх дээ хятадын энд тэнд хийсэн махыг ченж хийж 1,60$ ээр дэлхийд байхгүй хямд үнээр гаргаж Монгол махны үнийг зориуд унагаж бүгд хятадын доншуур худалдаачидтай нийлж луйвар хийж 3 жил ажиллаа шүү дээ,

Зочин [202.131.233.10] 2019-09-20 12:57:40

Эмээлтийн хятадуудыг цэгцлээчээ өөрсийнхөндөө томрох юмаа

Зочин [64.119.21.62] 2019-09-20 21:03:54

Төр байхгүй луйварчид байгаа юм чинь цэгцлэх гэдэг гонжийн жоо.

Zocnin [68.145.61.75] 2019-09-20 12:20:58

Hunsnii ayulgyi bdal haana bna nogoo hort hawdar enee tereeg maxan gotor maani hiigeed bwal. Yana

Zocnin [68.145.61.75] 2019-09-20 12:18:04

Mongoliin max gargah erhiig zowhon mongol kompany gargana geed tushaal shiidwer gargasan deer Huataduud mongoliin strategiiin gol huns bolon importloh ontsgoi erhig atgah yosgyi Ted maxan gotor eldew bakter hunii max cn oruulj medne

Zocnin [68.145.61.75] 2019-09-20 12:15:07

Naad hund cnin medleg menejment zax zeeliin uhaan mongoloo geh setgel dutaad bna Teneg Ulaan

Зочин [112.72.8.90] 2019-09-20 12:02:29

энэ хүн боломжтой гэсэн төр, засгийн өндөр албан тушаалыг ээлжгүй эдэллээ. Ийм асуудлыг бие даагаад шийдчихлээ. Ийм амжилтад хүрлээ гэх нь нийтэд хүрсэнгүй. Нэг бол огцом даруухан нөгөө бол хал балгүй чимээгүй гулгуулдаг байж таарах магадлалтай. 2020 онд огт хэрэггүй.

Зочин [150.129.141.128] 2019-09-20 11:52:06

Hileer gargahiin horilchildoo. Tgd hyanaltaa changalchuul ayandaa mahnii une buunaa

Зочин [202.9.42.1] 2019-09-20 11:27:59

ТЭНЭГ БЯМБАЦОГТ САЙД БОЛЧИХ САНААТАЙ УЛААН САЙДЫГ ЯНЗ БҮРЭЭР НОЦУУЛЖ БАЙНАА.

Зочин [59.153.115.71] 2019-09-20 20:47:48

tiim bna Purevdorj gedeg nutgiinhaa mahnii chenj gishuuntei hamtarch

Улаан [202.179.31.2] 2019-09-20 11:19:40

Сүржинсүх чадахгүй чаддаг юм нь муйхраар зүтгэж нэр олох

Зочин [202.126.89.175] 2019-09-20 11:14:10

Улаан махны үнэ буулгах гээгүй,харин амьд мал гаргах гээд махны үйлдвэрүүдийг санаатай хааж байгаа, мал амьдаар нь гаргана гээд хятадуудаас авилга шаасан,одоо монглын малыг амьдаар нь гаргах гээд бүх аргаа хийж байна

Зочин [192.82.65.160] 2019-09-20 10:58:40

Орон нутгийн махны үйлдвэрүүдийг л хаачих. Тэгээ л махны үнэ бууна за. Энд Сайдын хэрэг алга.

Зочин [49.0.171.43] 2019-09-20 10:48:31

za yahavee maltaigaa baihad uchir n oldono zaaval mah gargah geed yarah hereg baihgui

Үнэн [64.119.19.141] 2019-09-20 10:35:35

Улаан сайд тэтгэвэрт гарахын өмнө ах дүү нартайгаа нийлж яамаа дуусгаж байна замын үүдэд мал амьдаар гаргах том хашаа склад барьсан сурагтай

zochin [103.57.93.13] 2019-09-20 10:28:40

мах гаргахад юу нь буруу байгаа юм. Малчид зүгээр малаа өгөөгүй шш дээ.

Зочин [202.21.112.3] 2019-09-20 10:23:22

үнэндээ махыг бид үнэтэй зарах тусмаа л манайд урт хугацаандаа маш их үр өгөөжийг авчирж үйлдвэрлэл бүтээмжийг нэмэгдүүлнэ.. гэтэл дарга нар монгол малын махыг монголоос өөр хүмүүс тэр дундаа хятадуудад зарахгүй гэж солиордог нь зүгээр л галзуурал..

Зочин [202.21.112.3] 2019-09-20 10:21:26

махны үнэ өсөж байгаа нь хятадын эдийн засгийн өсөлт дундаж иргэдйн амьжиргааны түвшин дээшилсэнэй холбоотой.. тэдний цалин хангамж сайжирсан тул өмнө нь тансаг хэрэглээ байсан махны хэрэглээ нэмэгдсэн.. нэг тэрбум хүний махны хэрэглээ нэмэгдэхээр эрэлт өсөж таараа.. хажууд нь буй жижигхэн хөрш болох бид хятад руу махаа нийлүүлэхээс татгалзах нь тэнэг хэрэг.. богино хугацаандаа дотоодод махны үнэ өсөх аюултай ч тэрийг зохицуулах арга бол малчдаас татвар авдаг болох юм..

Зочин [202.131.243.186] 2019-09-20 10:16:56

ЯАСАН Ч ХАНАЖ ЦАДДАГГҮЙ ЮМ, ЯАСАН Ч АЛБАН ТУШААЛД ДУРТАЙ ЮМ, ЗАЛУУЧУУДДАА СУУДЛАА ТАВЬЖ ӨГӨӨД ЗАЙЛААСАЙ БИЛЭЭ.

zochin [182.160.35.25] 2019-09-20 10:13:04

mahni exsport usch baival sain shuu dee bid mahnii heregleegee jaahan bagasahad l asuudalgui

Zochin [202.4.248.67] 2019-09-20 10:04:50

Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг л экспортлох хэрэгтэй. Юу гэж хайран малаа, махаа зүгээр л гаргаж байдаг юм.

Зочин [103.14.36.18] 2019-09-20 10:01:59

МАХ ЭКСПОРТОЛЖ БОЛНО. ГЭХДЭЭ НЭМҮҮ ӨРТӨГ ШИНЭГЭСЭН БҮРЭН БОЛОВСРУУЛСАН МАХ ЗАРАХ ХЭРЭГТЭЙ. АВСТРАЛИ МАХ ГЭЭД КГ-ИЙГ 100$ ЗАРДАГ. ГЭХДЭЭ АВСТРАЛИДАА МАХ КГ нь 10$ БАЙДАГ. МАНАЙХ ЯАГААД МАХАА КГ-ИЙГ ядахдаа 30$ гадагшаа зарж болохгүй гэж 11,000 ТӨГРӨГ МОНГОЛДОО МАШ ИХ МӨНГӨ ГАДААДАД 4 ДОЛЛАР БОЛНО. МАШ ХЯМД. ХЯТАДУУД 60 САЯ МАЛЫГ БҮГДИЙГ НЬ КГ-ийг 4 ДОЛЛАРООР АВЧ ЧАДНА. ТЭДНИЙ ХУВЬД ЖООХОН МӨНГӨ ТИЙМЭЭС ҮНЭЭ НЭМЭЭД 30$ БОЛГОВОЛ ДУРТАЙ ХЯТАДЫН ГУЙЛАГЧИНГУУД НЬ МОНГОЛ МАХ ИДЭХ БОЛОМЖГҮЙ БОЛНО. МАЛЧИД БОЛОН МОНГОЛ УЛСАД ТАТВАРЫН ОРЛОГО САЙЖРАНА

Зочин [202.9.43.73] 2019-09-20 10:15:17

Монголын мал шүлхий галзуу өвчнөөр өвчилж үхэх нь их байдаг болохоор гадныхан сэжиглээд авахгүй.

Зочин [202.9.43.70] 2019-09-20 09:47:38

Хятад руу мах гаргасаар л байна шүү дээ, хүчит шонхорын махыг машин машинаар ачаад явж байна үүнд хяналт тавьж чадаж байгаа юм уу.

Иргэн [66.181.191.141] 2019-09-20 09:46:33

МАН одоо энэ Улаан, Нямдорж, Энхтүвшин мэт хоцрогдсон төгцөгүүдээ тэтгэвэрт нь гаргаач ээ. Улс оронд гай л болж байнаш дээ

УЛААН МАХ ХОЁР [202.179.24.58] 2019-09-20 09:43:01

УЛААН МАХНЫ ҮНИЙГ ШИЙДЭХ ЮМ БИЗ ДЭЭ

Зочин [192.82.65.120] 2019-09-20 09:41:21

ЭНЭ НОВШИЙН САЙДЫН ТОЛГОЙГ АВЬЯа МОНГОЛЧУУДАА

Зочин [64.119.22.87] 2019-09-20 09:38:33

Hujaa nariig mah abdgiig boliulaad oorsdoo gargaacheeee sda irgedee demjih bodlogo baihgui hujaa naraas abilga abaal erhiig n ogch bgaa bizdee lalruud

Зочин [182.160.34.17] 2019-09-20 09:35:48

Энэ Улаан одоо больмоор юм. Энэ хүнээс өөр сайд хийчих хүн МАН д алга уу

11111111 [192.82.64.227] 2019-09-20 09:14:22

Улаан сайдыг толгойгоороо хариуц гээд яахав дээ тэр хүн хариуцана гээд яаг яах юм толгойг нь авах юмуу Тулгамдаад байгаа өнөөгийн Махны үнэ Нийтийн тээвэр утааны асуудалаа төр засгийн хэмжээнд бодлогоор авч үзээч Мах 11000-14000 авч идээд л 10 сар боллоо яагаад арга хэмжээ авахгүй байна жирийн иргэдийн хувьд 500 000-800 000 цалинтай сард нэг айл дундажаар 20 кг мах хэрэглэнэ *14000 сарл маханд 280 000 хэрэглээд байвал бусад зардал нь яах уу ??????????????????????????????????? Монгол улс 60 garan say maltai Ulaanbaatart 1 garan hun amidarch bhad yagaad mahnii heregtseegee hangaj chadahgui bna ene bol emgenel shuuu

зочин [202.21.120.66] 2019-09-20 09:13:40

Дотоодын зах зээлийнхээ үнийг тогтворжуулсныхаа дараа ЭКСПОРТЛОХ, НЭМҮҮ өртөг шингээж /хагас, боловсруулах, лаазалж нөөшлөх/ гаргасан нь зөв шүү.Улаан гуайд уг нь дургүй харин энэ удаа зөв шийдвэр гаргасан байна. ДЭМЖИНЭ.

Зочин [64.119.16.165] 2019-09-20 09:01:48

Улаан ухаа толгойтойгоо байвал улсын бодлого ямар хамаа ба ...

Зочин [202.131.227.178] 2019-09-20 08:59:34

Улааны толгойг ав ХҮ-СҮ ээ.

Зочин [66.181.161.81] 2019-09-20 18:34:11

Mah 5 myngaar awaad 12 myngaar zaj baigaag zohitsuulaacnee malcndin mah hymd baigaa sh dee

Зочин [202.179.31.36] 2019-09-20 08:56:54

Мах экспортлохыг хаа ан нь зөв алхам болсон.Хятадууд монголын малыг хямд худалдан авч эргээд үнэтэй зарж махны ченж хийж эхэлсэн сайдад баярлалаа

иргэн [202.179.31.92] 2019-09-20 08:53:28

Тэгээд махны үнэ хямдарсан юм алга л байна шүү.Өндэр хаанд гэхэд л адуу, үхрийн цул мах есөөс арван гурав дөрвөн мянга хэвээр л байна.

зочин [202.131.233.251] 2019-09-20 08:45:33

толгойгоогоорооооооооо.......


71 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
71 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.