Абэ Шинзо АНУ, Ираны Ерөнхийлөгчтэй уулзана

Д.Тулга / Гадаад мэдээ

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо энэ сарын 23-26-нд Нью-Йорк хотод хүрэлцэн ирж, НҮБ-ын Ерөнхий ассамблейн арга хэмжээнд оролцох үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани нартай уулзана. Энэ тухай Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга Токио хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

“Түүнчлэн Японы Ерөнхий сайд Абэ Шинзо энэ сарын 26-28-нд Брюссельд айлчилж Европын Комиссын дарга Жан-Клод Юнкертай уулзана” хэмээн Суга хэлжээ.

Абэ Шинзо өнгөрсөн 6 дугаар сарын 12-13-нд Иранд албан ёсны айлчлал хийж, тус улсын Ерөнхийлөгч Роухани, шашны тэргүүн Али Хаменеи нартай уулзсан юм. Иран, АНУ-ын эрх баригчдын хооронд харилцаа холбоо тогтооход нь зуучийн хувиар байх хүсэлтэй байгаагаа Абэ Шинзо нэг бус удаа мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [43.242.242.128] 2019-09-21 04:14:52

LATIN YSGEER BICHEECH ENE YAMAR SURVALJLAGCH BAINA ?

Зочин [43.242.242.128] 2019-09-21 04:09:50

neriig ni zov bich !

Зочин [202.179.26.23] 2019-09-21 03:20:27

Мундаг хүн шүү.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.