Японд ахмад настны эзлэх хувь нэмэгдсээр байна

Aдмин / Гадаад мэдээ

Япон улсын хүн амын 28.4 хувийг өндөр настнууд эзэлж байна. Японд 65 ба түүнээс дээш насны хүмүүс нийт хүн амын 28.4 хувийг, ажиллах хүчний 12.9 хувийг тус тус эзэлж байна. Өнгөрсөн жилээс 320 мянгаар нэмэгдсэнээр энэ жил хөгшчүүдийн тоо 35.8 саяд хүрээд байна. Энэ даваа гаригт Японд болох хөгшчүүдээ хүндэтгэх баярын өмнөхөн Дотоод хэрэг харилцааны яамнаас уг статистикийг гаргасан аж. Ажиллах хүч хомстож байгаагаас үүдэн энэ Засгийн газрын 5-р сарын мэдэгдэлд компаниудыг ажилтнуудаа 70 хүртэл ажиллуулахаар төлөвлөжээ. Японд 80 хүрсэн хүн үйлдвэрт ажил хийх нь гайхах зүйл огт биш аж.


Сэтгэгдэл

Зочин [202.9.43.1] 2019-09-23 01:34:06

Баян орон ирээдүйн залуучууд хүүхдүүдээ дэмжих хэрэгтэй. Япон улс олон жил зөвхөн хөгшин хонины насгүй болсон хөгшчүүлдээ хэт их анхаарал халамж тавьснаас болж япон улсын ирээдүй болох залуусын тоо цөөрч ажиллах хүчний хомсдолд орж дээр улс орноо залгамжлан авч явах хүүхэд залуусын тоо цөөрч байна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.