Эмч, сувилагч нарын шөнийн нэмэгдлийг 2020 оны улсын төсөвт суулгаж өгөх хэрэгтэй

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монгол Улсын 2020 оны төсөв хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулж өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар: УИХ-ын нэгдсэн чуулганаар 2020 оны төсвийг хэлэлцэж эхлэх гэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн үйлдвэрчний ажилтны холбооноос 2020 оны төсөвт зайлшгүй тусгах шаардлагатай таван асуудлыг УИХ болон Засгийн газарт хандаж мэдэгдэл гаргаж байгаа. Бидний тавьж байгаа таван асуудлыг улсын төсөвт тусгаагүй байгаа байх. Иймээс дараах таван шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:

1.2018-2019 онд Төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлсэн. Ингэхдээ төрийн үйлчилгээний асрагч, үйлчлэгч, сантехникч зэрэг хүмүүсийн цалин огт нэмэгдээгүй. Иймээс эдгээр хүмүүсийн цалинг нэмэгдүүлэх асуудлыг 2020 оны төсөвтөө тусгаж өгөх хэрэгтэй.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 72.1 дэх заалтын дагуу 22.00-06.00 цагийн хооронд ажиллаж байгаа эмч, сувилагч нар шөнийн цагийн нэмэгдэл огт олгогддоггүй. Иймээс шөнийн ээлжинд ажиллаж байгаа эмч сувилагч нарт цагийн нэмэгдлийн цалинг 2000 төгрөгөөс доошгүй тооцож олгоход шаардлагатай төсвийг тусгах хэрэгтэй.

3.Унаа хоолны хөлсийг нэмэгдүүлэх. Хөдөлмөрийн тухай хуулийн 75.3 дахь заалт болох Ажилтныг ажил үүргийн онцлогоос шалтгаалан засварлах боломжгүй тохиолдолд ажил олгогч хооллох бололцоогоор хангана гэсэн заалт эрүүл мэндийн салбарт хэрэгжихгүй байна.

4. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль эрүүл мэндийн салбарт хэрэгжихгүй байна. Иймээс эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулах мөнгийг 2020 оны төсөвт тусгаж өгөх хэрэгтэй. Сүүлийн таван жил эрүүл мэндийн норм хувцас өгөөгүй эрүүл мэндийн байгууллага ч байж байна. Иймээс хөдөлмөр хамгаалах нормын хувцасны зардлыг хоёр дахин нэмэгдүүлэх хэрэгтэй.

5.Эмч, сувилагч бэлтгэж байгаа боловсролын тогтолцоог шинэчлэх шаардлагатай байна. Манайд сувилагч, эмгэг судлаач, лабораторийн хүүхэд нярайн эмч дутагдалтай байгаа. Зарим дүүргийн эмнэлэгт нүдний эмч олдохгүй байна. Сувилагч дутуу эмнэлэг их олон байгаа. Иймээс эдгээр таван асуудалд МУ-ын Засгийн газар анхаарал хандуулж, төсөвтөө тусгаж өгөхийг шаардаж байгаа мэдэгдсэн юм.

УЛСЫН ХЭМЖЭЭНД СУВИЛАГЧ ДУТАГДАЛТАЙ БОЛСОН

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ҮЭХ-ны дарга Ө. Анхболд: Жижүүрт 24 цагаар хонож ажиллаж байгаа эмч нар хооллох, унтаж амрах завгүйгээр ажилладаг. Олон цагаар сунаж ажиллаж байгаа эмч, сувилагч нар өнгө ялгах чадваргүй болдог. Иймээс цагийн асуудлыг шийдвэрлэх өгөх хэрэгтэй. Сүүлийн үед эрүүл мэндийн салбар руу халдлага дайралт ихэссэн. Ажлын байран дээр доромжлуулах асуудал их гардаг. Үүнээс болж салбарын ажилчид сэтгэлзүйн болон бие махбодын гэмтэл маш ихээр авч байгаа. Хэдий ийм байдалтай байгаа ч гэсэн эмч, ажилчид ажлаа хийгээд явдаг. Иймээс бидний тавьж байгаа таван асуудлыг 2020 оны улсын төсөвт тусгаж өгөх хэрэгтэй.

Сонгинохайрхан дүүргийн ЭМТ-ийн нэгдсэн үйлдвэрчний хорооны дарга С.Энхцэцэг: Монгол Улсын хэмжээнд сувилагчийн дутагдал ноцтой байдалд хүрсэн. Улсаас арга хэмжээ авч тусламж үйлчилгээ үзүүлж байгаа боловч шаардлагатай сувилагчийн орон тоонд хүрэхгүй байгаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн сэхээний тасагт стандартаар нэг сувилагч, гурван үйлчлүүлэгч оногдох ёстой. Гэтэл одоо нэг сувилагч 10-11 хүнд үйлчилж байна. Иймээс сувилагчийн сургалтын систем өөрчлөлт хийж , бодлогын хүрээнд арга хэмжээ аваач гэдгийг хэлмээр байна.

Нэгдүгээр төв эмнэлгийн ҮЭ-ийн төв хорооны дарга Мэдрэлийн тасгийн эмч н. Энхсайхан: Эрүүл мэндийн салбарын асуудал зөвхөн энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн асуудал биш. Монголын нийт хүн амын эрүүл мэндийн асуудал яригдана. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч ажилчдын орлого нь хангалттай, ажлын ачаалал бага байвал чанартай үйлчилгээ үзүүлнэ. Цалингаас гадна эмч, сувилагч нарын хөдөлмөрлөх боломжийг хангаж өгөх хэрэгтэй.


Сэтгэгдэл

эмч [119.40.103.37] 2019-10-04 11:48:55

хувийн анагаахын чанаргүй олон сургуулийг хаах хэрэгтэй, төгсөөд гарч байгаа эмч нар нь дэндүү мэдлэггүй байх юмаа

zochin [202.55.188.45] 2019-10-02 20:20:33

Ene Mygmar gej neg shizotoi avgain uvchin ni huduljee. Shar hadandaa hevtej noirsuulah emend ni uurd noirsoosoi. Helj yrihiig ni sonsohoor bur durgui hureed baih ym. Turuhuur ochison ehiin huuhdiig ni alj ehiinh ni buuriig avdag emch suvilagchdaa ymar arga hemjee avdag ve. Esregeeree hun alsan bol hariutslaga huleelgehgui gej boslogo gargaj baisan Mygmar pendger uuriinhuu buuriig ter ehed uguurei.

zochin [202.55.188.85] 2019-10-02 20:12:17

Hvnii tuluu ajillaj baigaa emch suvilagch ih l baigaa baih mungunii tuluu ajillaj baigaa emneleg ih bna mungun gvvr gedeg emnelegiin tulburiig undur nastan jiriin irged diilehgvi uym bna Lee manai hvvhed shinjilgee uguhud 500 000 myanga ugch chadalgvi shuud tsusnii chuluugaa avhuullaa

Иргэн [202.9.44.89] 2019-10-02 18:09:13

Эмч бэлдэж байгаа хувийн сургуулийг чанаржуулах тоог багасгах хэрэгтэй. Хувийн анагаахын сургуулийг шалгаж онцгой анхаарах цаг болсон.

зочин [202.179.25.37] 2019-10-02 18:08:53

ЗӨВ ЗӨВ ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛЧИД ЧИНЬ ЭМЧ НАРЫН АДИЛ СУРЧ СУРЧ ЯАЖ 500 МЯНГААР АМЬДРАХ ЮМ БЭ АРАЙ Л БАЙНА ДЭЭРЭЭС НЬ ЖИЖҮҮРТ ХОНОЖ БУСДЫН ТӨЛӨӨ БИЕЭ БАРАХ ЁСТОЙ ЮМ УУ ХЭН ТОГТОЖ АЖИЛЛАХ ЮМ БЭ АМЬДРАЛД ЦАЛИН НЬ ХҮРЭХГҮЙ ХҮМҮҮС ХЭЦҮҮ ШҮҮ ДЭЭ

dok [202.55.188.37] 2019-10-02 17:24:25

suvilagch asragch nar bol hamgiin gol humuus shuu bayarlalaaaaaaaa emch nar hamgiin gol ni ovchtontoo zovlogoo ogohoo bolison ug dugarah ch ugui heden hun oilgoh argagui barag hudlaa heleh hund ooroo ch gargahgui heden ug bicheed gar gedeg emch naraa hunii toloo ovchton burtee handdag bolgo saiduud ni mergejliin bus yaj ch oilgoh ve eee chaaavaas

ЗОЧИН [66.181.183.21] 2019-10-02 17:22:57

зөв зөв

Zochin [202.126.89.126] 2019-10-02 17:16:07

Энхсайхан зөв хэлжээ.

зочин [66.181.180.96] 2019-10-02 16:17:48

Ажлын нөхцөл,цалин хөлс,хангамж маш сайн юм билээ,гагцхүү ажиллах сэтгэлгүй хүмүүс эрүүл мэндийн салбараар дүүрчихсэн байнаа,ажил үйлчилгээнд сэтгэл гэгч нэг ч алга даа,сувилагч асрагч үйлчилгээний ажилчдын цалинг нэмэгдүүл,хөдөө орон нутагт эмч,сувилагч дутагдалтай юм билээ,эрүүл мэндийн салбарт хувийн их дээд сургуулиуд сайн эмч,сувилагч нарыг бэлтгэж гаргаж өгч бай,мэдлэг чадвар дутуу орон тооны эмч нарыг халах хэрэгтэй,

Зочин [202.179.31.3] 2019-10-02 16:17:36

Та нар зараа сайн өгөөч. Эмнэлгийн мэргэжилтэй хүмүүс ажилгүй айхтар настай биш хүмүүс байна. Зараа олж сонсохгүй байх шиг байна. Өөр газраас ирж буй бол эхний 3 сар байрлуулах газар эд нар гаргаж өгч асуудлаа шийдэж болно. Хаана сул ажлын байр байгаагаа ядаж яамныхаа хуудсан дээр зөвөөр тавиад ажилд авангуут нь зараа хасаад зөв ажиллаач. Эмнэлгийн мэргэжилтэй хүмүүс цаана чинь бараг хоолоор цалингаа авч мэргэжлийн бус ажилладаг юм бус уу. Хөдөлмөрийн яам ч гэсэн хөдөлмөрийн гэрээ шалгаж ийм үнэгүй боолчлол зарцлах хамжлагын эсрэг ажилламаар байна. Хэдэн он бэ?


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.