“Итгэлийн зээл” хуулийн төсөл иргэдийн итгэлийг алдруулж байна

Л.Батцэнгэл / Эдийн засаг

С.Зоригийн хөнөөгдсөн өдөр төрийн хэсэг түшээ “Итгэлийн зээл” гээч марзан төсөл УИХ-д өргөн барьдаг юм байна. УИХ-ынгишүүнД.Оюунхорол, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Х.Баделхан, Б.Батзориг, О.Батнасан, М.Билэгт, С.Бямбацогт, Д.Дамба-Очир, Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбатнар “Итгэлийн зээл олгох тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулсан аж. УИХ дахь МАН-ын бүлгийн 27 гишүүн ард түмэндээ таалагдахын тулд санаачилан боловсруулсан "Итгэлийн зээл" хуулийн төсөл эсрэгээрээ иргэдийн итгэлийг алдаж эхлэв. Ард түмний бодит амьдралаас тасарсан, ёстой “агаарын” хуулийн төсөл болжээ. Эдгээр гишүүд чухамдаа Монголын ард түмнийг “юу ч бичиж болох цагаан цаас” гэж эндүүрээд байх юм.

МАН-ын бүлгийн ажлын хэсгийнхэн эхний жилд 200-300 тэрбум төгрөгийг “Итгэлийн зээл” олгоход зарцуулах тооцоолол хийснээ зарлалаа. Өнгөрөгч хавар “64”-ийн бүлэг дэмжсэн энэ төсөл чуулганы нэгдсэн хуралдаанаар шууд хэлэлцэгдэн батлагдах магадлалтай болчихлоо. Эл хуулийн төслийн гол зорилго нь иргэддээ 20 сая төгрөгийн өртөгтэй итгэл хүлээлгэх зээл олгоход оршино. Үүнийгээ намын мөрийн хөтөлбөрт тусгаснаар иргэдийг ажилтай, орлоготой болгох жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжилтэй холбон тайлбарлаж буй. Эрх баригчдын итгэлийг хүлээсэн иргэн нь барьцаа хөрөнгөгүй, ажилгүй, орлогогүй нэгэн ч байж болно. Өөрөөр хэлбэл ямар нэгэн эдийн засгийн баталгаагүй болон ямар нэг зээлгүй, батлан даагчгүй, зээлийн муу түүхгүй иргэнд олгох юм гэнэ. Ёстой нэг чөтгөр ав гэмээр төсөл байгаа биз. Энэ зээлд бор зүрхээрээ ажил хөдөлмөр эрхэлж, бизнес хийдэг нийгмийн дундаж давхрагынхан хамаарахгүй.

Учир нь дундаж ажилчин давхрагынхан ямар нэгэн зээлтэй, батлан даагчтай, зээлийн муу түүхтэй. Итгэлийн зээл ЖДҮХС-гийн нөхцөлтэй ижил жилийн гурван хувь, хугацаа нь ч гурван жил байх аж. Улмаар төр өөрийн мэдлийн байгууллагаараа дамжуулан зээлээ олгоно. Засгийн газар харьяандаа “Итгэлийн зээлийн сан” байгуулж тухайн сангийнхаа хөрөнгийг олон улсын байгууллагаас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, Засгийн газраас гаргасан бонд, тусгайсан, улсын төсөв, бусад эх үүсвэрээс бүрдүүлэхээр тооцсон байна. Олон улсын байгууллагууд итгэл хүлээлгэхгүй бол татвар төлөгчдийн халааснаас санхүүжүүлнэ. Төсөвт дарамт учруулахгүй, иргэдийнхээ амжиргааг сайжруулна гэж ярих атал ахиад л татвар төлөгчдийн халаас руу гар шургуулах нь. Наана нь ярих уриа лоозон сайхан ч, ухаад үзвэл эрх баригч нам сонгуулийн шоуныхаа суурийг цутгаж буйнь хэн ч харваас тодорхой.Ирэх жил 2020 онд сонгууль болно.

Бэлэн 20 сая төгрөг амлаад ард түмэндээ итгэл хүлээлгэх гээд байна уу, эсвэл эрх баригчид татвар төлөгчдийн мөнгөөр сонгогчдын саналыг худалдаж авах гээд байна уу гэдэг эргэлзээ төрүүлэв. Эрх баригч нам улс орныг удирдаад хэдийнэ гурван жил өнгөрчихсөн. Бүрэн эрхийн хугацаа ганцхан жилийн дараа дуусах гэж байхад гэв гэнэт иргэдээ ядуурлаас гаргана, амьжиргааг сайжруулна гэж чанга дуугаар хашгирах нь цаанаа л сэжигтэй. Ядуусдаа 20 сая төгрөгийн итгэлийн зээл тарааснаар нийгмийн эмзэг бүлэг шууд байртай болоод, ажил хийгээд, бизнес эрхлээд, баяжаад улс орныхоо эдийн засгийг нуруундаа үүрч эхлэх юм биз дээ. Итгэл үзүүлснээр ядуурлаас ангижирна гэж тооцжээ.

Монгол Улсад 192 мянган хүн ядуу гэсэн ангилалд багтдаг. Мөн таван хүн тутмын нэг нь нэн ядуу, дөрвөн өрх тутмын нэг нь ядуу байгаа гэх судалгааг хуулийн төслийнхөн дурдсан. Энэ нь эрх баригчид өөрсдөө хэрхэн ажилласаны нотолгоо. Бензин, мах, өргөн хэрэглээний барааны үнэ ард түмний нурууг сүүлийн хэдэн жил улам бөхийлгөсөн. Цалин, тэтгэвэр, тэтгэмжээ нэмэхгүй мөртлөө “Итгэлийн зээл” нэрийдлээр хавтгайруулсан халамж тараах нь сонгуульд зориулсан шоу гэдгийг хүн бүхэн мэднэ. Сонгууль өнгөрлөө. Энэ зээл шууд зогсоно. Чухамдаа гар барьсан ч алзахгүй.Сонгогчдын саналыг авилгадаж авах л нэг хэлбэр гэдгийг ард олон ухаарч байгаа. Тэдний энэхүү боловсруулсан төсөл нь ямар ч судалгаагүй, зээлийн эх үүсвэр хаанаас гарах гээд тооцоо судалгаа муутай байгааг ч харуулсан.

Манайд байрны ипотекийн зээлийн хүү дэлхийд хамгийн өндөрт тооцогддог. Иймд итгэлийн зээлээс илүү ипотекийн зээлийн хүүг бууруулах хэрэгцээ шаардлага амьдралд арай илүү нүдээ олсон хэрэг болно. Ард иргэдийнхээ ядуурал, үнийн өсөлт хөөрөгдөлтийн талаар ярилгүй гурван оныг үдсэн хэрнээ сонгууль дөхөхөөр мөнгө амлаж шоудаж байгаа эрх баригчид хугацаанаасаа өмнө л огцорсон нь дээр болж харагдаад байна даа.


Сэтгэгдэл

Иргэн [182.160.36.192] 2019-10-05 21:11:40

Үнэн мангар санаа байна. Зээлдэгчдээс хэзээ ч мөнгөө олж авч чадахгүй ш дээ. Үүнийг дунд сургуулийн хүүхэд ч хэлнэ. Ингээд л жаал цуглуулсан мөнгө будаа. Хайран юм

ЗОЧИН [49.0.135.63] 2019-10-04 13:54:03

МАН Ы ХУЛГАЙЧУУД ӨӨРСДИЙН МӨНГӨӨРӨӨ ИЙМ ЗЭЭЛ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ АРД ТҮМНИЙ МӨНГИЙГ БАРЬЦААГҮЙ ӨГНӨ ГЭХЭЭР ӨӨРСДӨӨ АВААД ДУУСГАХ БАЙХ ДАА ЭРГЭЭД ТӨЛӨХГҮЙ ЗОРИУД АРД ТҮМНИЙГ ХОРЛОЖ БАЙНА.

Зочин [202.179.8.210] 2019-10-04 13:36:39

Ардчилал гараад 20 гаруй жил боллоо ард түмэн рүүгээ чиглэсэн бодитой авсан арга хэмжээ байна уу? ард түмэн рүүгээ чиглэсэн ямар нэгэн арга хэмжээ авах гэхлээр яагаад ингээд бүтэхгүй талаас нь яриад байдаг юм.Нэг хэдэн шавар байшин барихаа их л яриад байх юм.Тэгээд тэр барилга нь зарагдахгүй.Их үнэтэй учир ард түмэн яаж авах юм.Гадныхан л орогнож байна шүү дээ.Ард түмнээ үнэхээр бодож байгаа бол юманд бодитой хандах хэрэгтэй.Итгэлийн зээл гаргаад үр дүнг нь үзэх хэрэгтэй.Анхнаас нь ямар нэг санаачлагыг цавчаад байх хэрэггүй.20 - иод жил ард түмний хөрөнгийг хэдхэн гэр бүл идэж уугаад ард түмнээ мөлхүүлж байгаагаа мэдэж байна уу.

дарга [202.179.25.198] 2019-10-04 13:09:30

манай Полог нам нь ард түмнээ үнэгүй идүүлж уулгана чацга алдуулна ер нь байнга пологтуулна даа итгэлийн зээлээс мянга дахин илүү шүү дээ манийгаа сонгоорой

Зочин [202.179.27.82] 2019-10-04 12:38:34

ямар тэнэг хууль санаачилдаг юм бэ,та нар ард түмэнийг ямар их доромжилдог юм,ухаангүй хүмүүс гэж бодоод бн уу,энэ зээлээ эргээд та нар өөрсдөө авна шүү дээ,энэ бол туйлын үнэн,бүгд луйварчид,,,

Зочин [119.40.98.162] 2019-10-04 11:59:44

Лаларууд намынхаа гишүүд өөрсдийн ах дүү хамаатсан саданд барьцаагүй зээл өгөөд мөнгө угаагаад улсын татвар төлөгчдийн мөнгөөр тоглох аргаа олждээ. сонгуулийн дараа тараасан зээлийн чинь араас мөшгөж улсыг хохиролгүй болгоно доо тэр цагт хоролмаа авгай 461-дээ жангаа идээрэй

Зочин [66.181.161.2] 2019-10-04 11:26:05

ОЮУН ХОРОЛМАА-Д унтуулдаг тариа хийчихээч амар бүр унтвал монгол төрд ч амар

Иргэн [43.228.130.169] 2019-10-04 11:14:42

Эхлээд чаддаг юм бол өгөө.Тэгвэл та нарыг сонгоё

Дэмжлээ [59.153.113.46] 2019-10-04 10:51:45

Санаачилсан төгцөгнүүд хувийн мөнгөө өгвөл болж байна.

Зочин [103.212.117.119] 2019-10-04 10:20:48

aris shirnii uildveree hotoos gargaachee tomor zamaa gargaachee hotiin bused gazar omchilhoo zogsoo dund goliin hurdnii zamaa tavildaa oron nutagt ajiliin bairiig demjeechee hulemjiin aj ahuig bodlogoor baiguulj irgeded tureesleh .uul uurhain ashigiig irgediihee niigmiin asuudald zarcuuldag boloh ....................

Зочин [103.212.117.119] 2019-10-04 09:56:20

heden ih surguuliig oron nutagruu gargaachee bagshiin deediig baga nuur cergiin surguuliig zuun bayn hodoo aj ahuig selenge tehnikiin surguuliig darhan hotoos hodoo oron nutagruu amidrah irgediig demjeechee toriin bankaar damjuulj baga eh uusvertee zeeleer coohon irgeddee uilchleechee ene mongo huulelt heterlee

Зочин [103.212.118.99] 2019-10-04 11:19:38

Mash zuv sanal bna.

УНТААЧ . СЭРЭХЭЭРЭЭ СОЛИОРООД УНАХЫН [202.179.27.20] 2019-10-04 09:18:18

БӨМБӨРЦӨГ ДЭЛХИЙД ИЙМ ЗЭЭЛ ХААНА ОЛГОЖ БАЙСАН ТҮҮХТЭЙ ВЭ. МӨНГӨ ТӨГӨРӨГ ГЭДЭГ ЧИНЬ ИЙМ ҮНЭ ЦЭНЭГҮЙ БОЛЧИХСЫМ УУ. БАРЬЦАА ГЭДЭГ ЧИНЬ АВСАН МӨНГӨНӨӨ ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ШД. БАРЬЦААГҮЙ 20,0 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙГ ЯМАР БАНК ОЛГОХ ВЭЭ... ТАТВАРТ ТӨЛСӨН МАНИУДЫН МӨНГИЙГ ТАРААЖ ӨГӨХ ҮҮ. ЭСВЭЛ МӨНГӨ ХУЛГАЙГААР ХЭВЛЭЖ ЦААС ТАРААЖ ӨГӨХ ҮҮ... ОЮУНХОРОЛОО УНТАЖ ҮЗ.

Зочин [66.181.182.192] 2019-10-04 09:17:13

10000 төгрөгөөр талхаа авах юм байна доо. Энэ тэнэг ухнуудаас салах юм сан

Зочин [66.181.170.73] 2019-10-04 09:14:09

попуудад улс орны эдийн засаг, ирэх оноос төлж эхлэх их өр огт хамаагүй, тэдэнд попорч байж сайн шоу хийж байж дахин сонгогдож идэж уух л чухал. итгэлийн зээлийг чинь эсэргүүцэж байна улс орноо бод гчийнүүдээ

Иргэн [66.181.189.253] 2019-10-04 08:41:48

Ард түмний ядуурал нийгмийн гэж тогтолцоонд б.на.Ардчилал гэдэг гажиг нийгэм байдаг юм уу. Бид зэрлэг капитализм байгуулаад байна.капитализм бол өөрөө аяндаа бий болдог. Харин социализмыг зорилготой байгуулдаг ниийгэм юм.Иймээс ардчилал нэрийн дор бий болсон анархизмыг устгаж социалист нийгмийг байгуулах нь зүйтэй.

зочин [202.179.25.31] 2019-10-04 08:40:57

Дараагийн сонгуульд орох санаатай улс даг шүү. Ийм балай юм хийж байх гэж. Юун итгэл мэтгэл вэ? Монголын гурван хүн дутмын нэг нь луйварчин шүүд дээ? Их хурлын гишүүд бол нэг хүн дутмын нэг нь луйварчин шүү дээ?


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.