Гэмт хэрэгт холбогдсон гэх 69 дипломатчийг Гадаад харилцааны сайд анх зарлажээ

Н.Алтанцэцэг / Хууль

УИХ-ын гишүүн, Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан гэмт хэрэгт холбогдож эрэн сурвалжлагдаж, хууль бус наймаанд нэр холбогдсон монгол дипломатуудын талаарх мэдээллийг есдүгээр сарын 30-ны өдөр хийсэн. Эдгээр 69 хүнээс зургааг нь үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тухайлбал, хил дамнасан гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр Х.Даваадоржийг Бельги Улс дахь Монголын Элчин сайдын яам болон Европын холбоо, НАТО болон Бенилюкс орнуудын элчин сайдын зөвлөхийн албан тушаалаас чөлөөлсөн. Мөн А.Батсайханыг Бүгд найрамдах ардчилсан Лаос улс дахь Элчин сайдын яамны зөвлөхийн албан тушаал, Д.Мөнх-Эрдэнийг БНХАУ-ын Хөх хот дахь ерөнхий консулын албан тушаал, Б.Баттүшиг БНТУ-ын Истанбул хотод суух ерөнхий консулын газрын дэд консулын албан тушаалаас чөлөөлсөн.

Мөн С.Эрдэнэбаярыг БНТУ-ын Истанбул хотод суух ерөнхий консулын газрын жолоочийн албан тушаалаас, С.Эрдэнийг Хонконгт суугаа ерөнхий консулын албан тушаалаас чөлөөлөөд байна. Дээрх 69 хүний дунд одоо ч ГХЯ, ЗГХЭГ-т ажиллаж байгаа хүмүүсийн мэдээлэл бий. Эрэн сурвалжлагдаж байгаа 69 хүний талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас тодруулахад “Польшийн цагдаагийн байгууллагаас манай улсын 69 дипломатч, улс төрч, төрийн албан хаагчийг эрэн сурвалжилж байгаа асуудал өнгөрсөн зургадугаар сард яригдсан. Энэ асуудал дээр өнгөрсөн зургадугаар сард сайд Д.Цогтбаатар тайлбар өгч байсан.Одоо гэсэн энэ тайлбартайгаа байр суурь нэг байгаа” гэлээ.

Эрэн сурвалжилж байгаа асуудал дээр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар зургадугаар сард ийм хариулт өгч байжээ. Тэрээр “2009 оны нэрсийн жагсаалт байгаа. Бүх нэрсийн жагсаалтыг цагдаад өгөөд шалгуулсан. Цагдаагаас шалгалтын дүн гарна. Польшийн тал эрэн сурвалжилж байгаа болохоос биш. Эцсийн байдлаар шүүхийн дүгнэлт гараагүй байгаа. Цагдаа шалгаад эцсийн хариугаа өгөх ёстой. Би 2012 онд зарим хүнийг ажлаас хөөж гаргаж байсан. Таван жилийн дараа ажилдаа ирэхэд халагдсан хүмүүс бүгд ажилдаа орчихсон байсан. Ажилдаа буцаж орсон хүмүүсийг буцаагаад хөөсөн. Цагдаагийн байгууллага шалгаад тогтоох юм бол одоо ажиллаж байгаа хүмүүсийг ч гэсэн бүгдийг хөөнө. Иймээс одоо ажиллаж байгаа хүмүүс бүгд тайлбараа өгөх хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлж байсан байна.


Сэтгэгдэл

Зочин [222.98.193.38] 2019-10-10 00:12:25

Аюурсайханыг муулахын өөр яах ёстой юм дуугарч хэлэхгүй та нарт 30 жил доромжлууллаа та нар үр удмаараа баяжлаа Монголчуудаа ядуурууллаа болоо юм биш үү

зочин [202.126.88.52] 2019-10-08 15:32:47

хайж эрэн сурвалжиж байгаа улсад нь хүлээлгэж ѳгѳѳч энэ хулгайч нарын хэрэг монголд алга эндэх хулгайчаа яая гэж байхад

Зочин [203.91.115.55] 2019-10-08 02:12:19

Цогтоо сайд төрийн нарийн байхдаа энэ асуудлыг гаргаж ирж энэ нөхдүүдийг цэвэрлэж эхэлсэн юм байна лээ

Зочин [203.91.115.55] 2019-10-08 02:10:02

Энэ нэг хогийн аюурсайхан хүн болгонийг шүүмжилж өөрөө оноо авчих гээд л шүлсээ үсчүүлээд байх юм өөрөө яг юу хийсэн юм попрохоос л өөр хийж байгаа юм харагдахгүй юм

Зочин [203.91.115.55] 2019-10-08 02:08:05

Хамгийн сайн ажиллаж байгаа сайд шүү. Энэ муусайн хар тамхичидыг бүгдийг нь зайлуул

Зочин [66.181.190.149] 2019-10-07 16:22:43

Odoo l dunguj ilersen asuudal bish yum bna olon jiliin umnuus l hiigeed bhad n toihgui baisnaas bolood iimdee tuljee ardchilsan nam tur barij bhad hvrtel baisniig n nuun daragduulj baisiim bishu

ард түмэн [202.131.238.166] 2019-10-07 09:34:09

Чи зүгээр л огцор

Зочин [182.160.0.91] 2019-10-07 03:49:59

Шоронд сууж байх ёстой гэмт хэрэгтэнгүүд яагаад өдий хүртэл улсын хариуцлагатай албыг хашиж байв???Олигтойхон зүрх зоригтой улс орноо гэх чин сэтгэлтэй аавын хүүхдүүд их хуралд гарч ирж дорвитойхон өөрчлөлт хийхгүй бол монгол улс ирээдүйн Вэнсуэль болохгүй гэх газаргүй болж байна.

зочин [202.126.88.137] 2019-10-07 03:48:52

танил тал хээл хахуулиар албан тушаал зардаг болсныг нотлох том жишээний нэг нь өөр бусад салбарт бүгд адил байгаа их цэвэрлэгээ. цаазын ял 2 л хэрэгтэй байна. энэ нь хэлмэгдүүлэлт биш буруутай этгээдэд ялыг нь тултал өгөх хэрэгтэй харуулж байна.

хайр [103.9.90.98] 2019-10-07 01:45:53

Сэтгүүлчид ЦЕГ-ын даргаас танай албан хаагчдын нэр орсон байна?гэж асуухад гэмт хэрэг үйлдсэн гэж хэн нотолчихсон юм гээд пээдэлзээд алхан байхыг зурагтаар хараад ой гутаж байлаа.

Зочин [150.129.141.89] 2019-10-06 12:50:49

Аргагүйн эрхэнд арьсаа хамгаалж анх зарласан нэр хүлээж оноо авч байгаа ухаантай юм биз дээ. Уг мэдээ арван жилийн өмнөөс ирсэн гээ биз дээ.

Зочин [202.9.43.72] 2019-10-05 09:04:53

Энэ олон жил хөөж байхгүй үхсэнээ хийж байваа. Үнэнд гүйцэгдээд аргагүйн эрхэнд хуцаж байгаа биз

зочин [103.26.194.10] 2019-10-05 08:56:37

Яамаа цэвэрлэ малаа.

Зочин [202.9.42.73] 2019-10-05 05:47:35

ЗӨВ

Зочин [64.119.24.62] 2019-10-05 03:19:14

Энэ Аюурсайханыг чинь овоо залуу юм болов уу гэж бодсон чинь нэг л биш ээ.Өмнө нь тодорхой болсон мэдээлэл, баримтуудаар мэдэгдэл хийж нэр төр хөөцөлддөг юм уу даа.

Зочин [66.181.161.63] 2019-10-05 02:23:25

69 гэдэг чинь их тоо. Цаана нь хүн үлдсэн үү.

Зочин [150.129.141.89] 2019-10-06 12:52:19

Цаана нь бас бий гэсэн. Үргэлжлэлийг тавтай хүлээн аваарай.

Зочин [103.26.194.170] 2019-10-05 02:03:31

Tsogtbaataraa chi ooroo zailaa

Иргэн [66.181.161.72] 2019-10-04 22:54:35

Энэ Цогтбаатар Н.Энхболд Нямка Улаан. Энхамгалан яасан огцордоггүй сайдууд вэ салбарт нь болохгүй бүтэхгүй юм болгон гарч хүний амь ч хохироод байхад лаглайтал шигдээд л байх юм аа зайлаач ширнүүд минь

Зочин [202.126.88.198] 2019-10-04 16:02:21

70 Дах нь Цогтбаатар өөрөө.

Зочин [182.160.36.191] 2019-10-04 12:50:31

Цогтбаатарыг өөрийг нь огцруул

Зочин [150.129.141.89] 2019-10-06 12:54:48

Сү Ба зэрэг хэдэн хүнийг элчингээр томилож аваад огцорно шүү дээ.

Зочин [150.129.143.253] 2019-10-04 12:12:01

Төрийн хамгийн муухай завхрал чинь энэ шүү дээ. Тиймээс гэмт хэрэгтнүүд ард түмэнд үйлчилнэ гэж юу байхав. Тэд идэж уух, авах, хуваахаа бодохоос төрийн дархлаа, аюулгүй байдал огт хамаагүй. Ийм чадваргүй луйварчид дүүрсэн төрийн албатай болохоор ард түмэн өнөөдөр зөнгөөрөө амьдарч байна. Тэнгэрийн гэсгээл хүртнээ тэд.

Зочин [83.23.240.89] 2019-10-04 09:43:13

Ter general bolson samdangiin erdenegiin tsolyn huraah oodgui novsh

зочин [66.181.180.96] 2019-10-04 09:18:56

Албан тушаал,танил талын садан төрлийн сүлжээ болчихсон юм чини цагдаа, хуулийнхан шалгаад ч хэрэггүй шүү дээ цогтбаатараа,тэр хөөж, халж албан тушаалаас чөлөөлсөн хүмүүсээ шоронд цогтбаатар өөрөө хийж чадахгүй л бол хэрэггүй,эргээд л ажилдаа албан тушаалдаа суусаар л бна,ийм төр улс болчихоод бгаа юм даа

Зочин [202.131.235.74] 2019-10-04 09:00:32

hen zarlah ni tiim ach holbogdoltoi yumuu hariutslaga tootsoh ni chuhal


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.