Нобелийн шагналын эзэд тодорлоо

Aдмин / Гадаад мэдээ

Америкийн эрдэмтэн Уильям Келин, Грегг Семенце, Их Британийн эрдэмтэн Петер Ратклифф нар энэ оны физиологи-анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эздээр тодорлоо. Тэд амьд эд эсүүд бие махбодын хүчилтөрөгчийн түвшин өөрчлөгдөх үед хэрхэн хариу үйлдэл үзүүлдгийг нээснийхээ төлөө уг нэр хүндтэй шагналыг хүртжээ.

Нобелийн хорооноос мэдээлснээр, дээр дурдсан эрдэмтэд эд эсүүд хүчилтөрөгч дутагдаж байгааг, мөн энэ үед хэрхэх ёстой вэ гэдгийг чухам ямар байдлаар “ойлгож буйг” тогтоож чаджээ.

1901 оноос Нобелийн шагналыг олгож эхэлснээс хойш хамгийн түрүүнд физиологи-анагаах ухааны салбарын шагналтнуудын нэрсийг тодруулдаг уламжлалтай. Шинжлэх ухааны салбарт судалгаа хийж, хүн төрөлхтний хувьд чухал нээлт хийсэн эрдэмтдэд олгодог хамгийн нэр хүндтэй уг шагналыг 216 хүн хүртсэн байна.

Шагнал гардуулах ёслол уламжлал ёсоор 12 дугаар сарын 10-нд уг шагналыг үндэслэгч, Шведийн үйлдвэр эрхлэгч Альфред Нобелийн /1833–1896/ таалал төгссөн өдөр болно.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

Зочин [192.82.65.200] 2019-10-08 02:09:54

Монгол улс баахан жижиг эрх ашгийн төлөө алалцаж байхад, бусад улсын хүүхдүүд алсын том зорилгын төлөө ажиллаж байна.

Chaavaas [153.224.1.99] 2019-10-08 03:47:36

Chaavaas daa. Uls turchid jijighen huuhdiig srguuliig ni tasluulan baij ashiglaj baihad tiim yumand itgechihsen yavj baidag. Ta ch uuriin tolgoigyi genen hun yum daa.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.