“Харанга” хамтлагийн 30 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээлтээ хийлээ

Н.Алтанцэцэг / Энтертайнмент

Монголын рок попын амьд домог болсон “Харанга” хамтлагийн 30 жилийн ой энэ сард тохиож байгаа. “Харанга” хамтлагийнхан үзэгч, фенүүддээ зориулан “Замд гарья” тоглолтоо энэ сарын 19-нд Буянт-Ухаа цогцолборт ганцхан удаа хийхээр товоо зарласан. Тэгвэл өнөөдөр “Харанга” хамтлагийн 30 жилийн ойд зориулсан үзэсгэлэн "Сэнгэраги арт галлерей"-д нээлтээ хийлээ.

image

Уг үзэсгэлэнд “Харанга” хамтлагийнхныг зурсан зураач уран бүтээлчдийн уран зургуудаас гадна тэдний тоглож байсан хөгжмийн зэмсэг, клип, концертдоо өмсөж байсан хувцас зэрэг эд өлгийн зүйлс, гэрэл зургууд зэрэг сонирхолтой олон үзмэрүүд тавигджээ.

30 ЖИЛИЙН ХУГАЦААНД ТОГЛОЛТ, КЛИПЭНДЭЭ ХЭРЭГЛЭЖ БАЙСАН ХУВЦАС, ХЭРЭГСЭЛ ТАВИГДСАН

Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр үзэсгэлэнг нээсэн. Тэрээр “Хоёр жилийн өмнө зураачид урлагийн уран бүтээлчдийг зурсан зургаараа үзэсгэлэн гаргаж байсан. Зураачид бол маш хөгжимлөг хүмүүс. Байнга л хөгжим сонсдог. Монголын уран бүтээлчдийг зурсан зураг дотор “Харанга”-ын уран бүтээлчдийг зурсан зураг их байсан учраас энэхүү үзэсгэлэнг гаргахаар анх ярилцсан. Өнөөдөр “Харанга” хамтлагийн 30 жилийн ойд Монголын дүрслэх урлаг, гэрэл зургийн уран бүтээлчид найз нар, анд нөхдөдөө өөрсдийнхөө уран бүтээлээр бэлэг барьж байгаа өвөрмөц үзэсгэлэн ийнхүү нээгдэж байна. Өмнө нь хамтлагийн уран бүтээлийн үзэсгэлэн гарч байсныг та бүхэн сонсоогүй байх. Би өдий 50 гаран наслахдаа үзээгүй. “Харанга”-ын 30 жилийн хугацаанд тоглолт, клипэндээ хэрэглэж байсан хувцас, хэрэгсэл зэрэг эд өлгийн зүйлс тавигдсан гайхалтай үзэсгэлэн. Магадгүй “Харанга” 40, 50 жил уран бүтээлээ үргэлжлүүлэн тэдний музей гэж гарах байх” гэлээ.

Н.ЖАНЦАННОРОВ: “ХАРАНГА” ХАМТЛАГИЙНХАН БОЛ АНХДАГЧИД

image

Төрийн хошой шагнал, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Харанга” хамтлагийнхан бол анхдагчид гэж хэлж болно. Тэд рок хөгжийн том зохиолчид. Монголын нийгэмд эрх чөлөөний тухай мэдрэмж, өөрсдийн дуу хоолойг хүргэх мэдрэмж гээд энэ бүх мэдрэмж Харанга”-аар дамжиж 1990-ээд оны шинэчлэл бий болсон гэж боддог. Яагаад гэвэл симфони оркестрын хөгжимчид бол миний л бичсэнийг тоглох учраас хагас эрх чөлөөтэй хүмүүс. Харин эд нар өөрсдийнхөө хүссэнийг зохиогоод илэрхийлээд гаргаж байгаа учраас эрх чөлөөт хөгжмийн ертөнцийн хүмүүс. Тиймээс эд нарыг монголчуудын эрх чөлөөний дуудлага гэж үзэж болно.

50, 100 жилийн дараа эд нарын өмсөж байгаа өнөөдрийн бидний тоохгүй байгаа энэ хувцас асар их үнэтэй байж болно. Нөгөө талаар нийгэм шүүмжлэлтэй ханддаг нэг зүйл бий. Х.Лхагвасүрэн, Ц.Энхманлай нар машин барьсан ч ресторанд орсон ч концерт үзсэн ч дандаа хар савхин хувцас өмсөөд байх юм гэдэг. Эд нар зөвхөн тайзан дээр өөрсдийнхөө урсгалыг хүргэдэг дамжуулагчид биш өөрсдөө нийгмээ тэр стилиэрээ хөтөлж явдаг учраас амьдрах, идэх уух, өмсөж зүүх энэ бүхэн өөр рокийн том ертөнц байдаг. Тэр ертөнцөө монголын нийгэмд “Харанга”-ынхан маш сайн барьж байгаа. Харанга”-ынхандаа амжилт хүсье” гэв.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:53:13

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:53:12

Oogii [202.9.43.1] 2019-10-11 15:47:06

Xar tamxichin 1 baigaa

amjilt [185.39.141.46] 2019-10-11 14:30:00

tegmeersen dee . mongold ariunaa saraa.2 oor tusuulj anduurch yavj irseniig mongol chuud oilgoh tsag ni bolson ... amjilt hvsie . harangiinhand

Зочин [202.179.25.102] 2019-10-11 12:23:15

Ataarxagcnidaa ta nart cn bolomj baican l baix yu cn medexgvi cnadaxgvi nycan byynyyd demi jutuurxuud nervee barax xereg baina yy Myylaad baigaa nuxdvvd n rock popiinxon ter dyndaa Xyrdiinxan yyl n Otgonbayar bol Enxmanlaigiin yygan buguud otgon snavi n myycain yrlagiinxan bainga xoorondoo artsaldax yum er xvmvvc snydarga xaritsax xeregtei

Зочин [103.229.120.59] 2019-10-11 09:24:21

ХАР ТАМХИ ДЭЛГЭРҮҮЛСЭН ХАР МӨРТЭЙ ХҮРЭЭНИЙ ХЯТАДУУЫН ҮР САДЫГ ҮЗЭХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА.

ххх [202.55.191.205] 2019-10-11 08:33:39

харангад музей гаргаад байх ямар үзмэр байдаг бол амьдрах идэх уух нь өөр гэхээр хар тамхитай холбогдох гээд байнуу үгүй юу


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.