"Гашуун сухайт" боомтыг шинэчлэх ажил өнөөдрөөс эхэллээ

Aдмин / Орон нутаг

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд "Гашуунсухайт" боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эхэлж байна.

Уг төслийн хүрээнд БНХАУ-ын 148 сая юанийн (55.3 тэрбум төгрөг) буцалтгүй тусламжийн санхүүжилтээр зэсийн баяжмал экспортлох 2, нүүрс экспортлох 10 эгнээ хүнд даацын авто зам, талбай, барилга байгууламж, дэд бүтэц, ногоон байгууламжийн цогцолбор баригдана.

Улсын төсвийн санхүүжилтээр тээврийн хэрэгслээс дээжийн агууламж, чанарыг автоматаар тодорхойлох дэвшилтэт тоног төхөөрөмж, өндөр хүчин чадлын рентген, орчин үеийн телехяналтын систем бүхий шуурхай удирдлагын төвтэй холбогдсон тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд суурилагдана. Боомтын барилга угсралтын ажлыг 2020 оны 10 дугаар сард дуусгана.

Гашуунсухайт боомт нь нүүрсний экспортын 51.4 хувь, зэсийн баяжмалын экспортын 55 хувийг нэвтрүүлдэг боловч одоогийн зам талбай, дэд бүтэц, хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа нь өсөн нэмэгдэж буй экспортын хэрэгцээ шаардлагад хүрэлцэхгүй, ачааллаа дийлэхгүйн улмаас 100 гаруй км тээврийн хэрэгслийн дараалал үүсгэж, иргэдийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Түүнчлэн “нүүрсний хулгай” зэрэг хууль бус, маргаантай үйлдлүүд гарсаар байна.

Боомтыг шинэчлэлээр нүүрс экспортлох хүчин чадал 3 дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал 2 дахин нэмэгдэж тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, зорчигчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэж, экспортын байгалийн баялгийн чанар, тоо хэмжээг бүрэн тодорхойлж татварыг бүрэн хурааж, Монгол Улсын эдийн засаг, гадаад худалдааны өсөлт, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд чухал ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл

хх [202.55.191.205] 2019-10-15 07:54:44

баахан хөрөнгө хаяад юм босгодог нөгөө хужаа нар нь хөдөлж өгөхгүй гэдийгээд байдаг шүү нүүрсний машины түгжрэл чинь манайхаас биш хужаа нараас шалтгаалаад байдаг ш дээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.