Өсвөрийн шилдэг аврагчаар 23 дугаар сургуулийнхан тодорлоо

Ц.Анударь / Спорт

“Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн өчигдөр боллоо. Онцгой байдлын ерөнхий газар, БСШУСЯ зэрэг байгууллагын санаачилгаар уг тэмцээнийг зохион байгуулсан. Баруун, зүүн, дөрвөн бүсээс тус бүр нэг, нийслэлээс шалгарсан нэг, шилдэг таван баг өрсөлдсөн. Тэмцээний дүрмийн талаар ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ “Өсвөрийн аврагчид жагсаалын үзлэг, онолын мэдлэг, усанд осолдогчийг аврах, анхны тусламж үзүүлэх, ур чадвараа сорих, химийн хордолт гэсэн зургаан төрлөөр үүрэг гүйцэтгэж, гамшгаас хамгаалах мэдлэг, ур чадвараа сорилоо.

Уг тэмцээнийг хоёр жилийн хугацаанд гурван шатлалаар зохион байгуулжээ. Эхний жил аймаг, дүүргүүд, дараагийн жил бүс, нийслэлийнхэн аваргаа шалгаруулсан аж. Сүүлийн шатанд бүс, нийслэлийн аваргууд өрсөлдөхөд Улаанбаатар хотын аварга, Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Элит” бүлэг тэргүүн байрт шалгарч, улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний ялагчаар тодорлоо.

Дэд байрт Сүхбаатар аймгийн лаборатори нэгдүгээр бүрэн дунд сургуулийн “Шонхор”, гуравдугаар байрт Сэлэнгэ аймгийн “Шонхор” бүлгийнхэн шалгарав.


Сэтгэгдэл

Zochin [172.58.45.67] 2019-10-18 11:14:55

Avraad zogsohgui ter dor n sig hiilgeed bosgood ireh heregtei boovii n hohool sorchihod tas tus bosool irne

Zochin [172.58.45.67] 2019-10-18 11:13:08

Ayuld ortson huniig gar hangalga hiiheer turgen sergedeg turshlaga baina tsaana chine batlagdchihaad baina


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.