“УХАМСАР” тэргүүтэй оны шилдэг бүтээлүүдийг улсын санд худалдаж авна

Ц.Анударь / Энтертайнмент

БСШУСЯ, Соёл урлагийн газар, Монгол Улсын засгийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Дүрслэх урлагийн салбарын “Оны шилдэг бүтээл-2019” арга хэмжээ өчигдөр боллоо. 2006 оноос хойш 13 дахь жилдээ ийнхүү зохион байгуулж, өчигдөр буюу аравдугаар сарын 18-нд шилдгийн шилдгүүдээ шалгаруулсан юм. Үзэсгэлэнэнэ сарыг дуустал Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд тавигдахаар болсон байна.

БСШУСЯ-наас томилогдсон мэргэжлийн зөвлөл энэ удаагийн арга хэмжээг хоёр шатны шалгаруулалтаар шүүжээ. Энэ жилийн хувьд улам өргөжин “Монголын уран зургийн нэрэмжит цом”-ыг шилдэг нэг уран бүтээлчид өгсөн юм. Үзэсгэлэнд уран зураг, зураасан зураг, уран баримал, Монгол зураг, инстоляци, видео артын нийт 180 орчим бүтээл ирснээс анхан шатны шалгаруулалтаар 50 гаруй бүтээлийг буцааж, хоёрдугаар шатанд 120 орчим бүтээл шалгарчээ. Тэгвэл өчигдөр эдгээр бүтээлүүдээс шилдгийн шилдэг таван бүтээлийг шалгаруулж, улсын санд худалдаж авахаар болсон байна.

2019 оны дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдээр :

  1. Уран барималч А. Очирболд “УХАМСАР” хөшөө

Монгол уран бүтээлчийн гүн утга санаа бүхий дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлт, технологийн хэтэрсэн хэрэглээ зэрэг олон асуудлыг хөндсөн уг бүтээл нь олон орны бүтээлүүд дундаас шалгарч НҮБ-ын төв байрны талбайд сүндэрлэжээ.

  1. Зураач, барималч Г.Эрдэнэбилэг “МУЗА” уран зургийн бүтээл
  2. И.Е.Репиний нэрэмжит Уран зургийн академийн багш, зураач Б.Отгонтүвдэн “АВГА АХ” уран зургийн бүтээл
  3. Монголын урчуудын эвлэлийн шагналт, уран барималч Л.Гантөмөр “ЧОНОН ТУУЛЬ” уран баримал
  4. Б.Содномдаржаа “ТАВГАН ДЭЭРХ СОЁЛ” бүтээл тус тус энэ оны шилдгээр шалгарсан бол “Монголын уран зургийн нэрэмжит цом”-ын эзнээр Б.Нямхүү шалгарлаа.

image

УРАН БҮТЭЭЛД МАШ ӨНДӨР ЦЕНЗУР ТАВИХ ЦАГ БОЛСОН

И.Е.Репиний нэрэмжит Уран зургийн академийн багш, зураач Б.Отгонтүвдэн: Өмнө нь маш олон гайхалтай бүтээлийг хямд үнээр худалдаж авдаг байсан. Энэ арга хэмжээний хүрээнд уран бүтээлчдийг дэмжин бүтээлийн үнэ цэнийгулам дээшлүүлж, уран бүтээлд өндөр цензури тогтоох цаг нь болсон.”

Монголын урчуудын эвлэлийн шагналт, уран барималч Л.Гантөмөр: “Монголчуудын дунд уртын дуу бол чонын улианаас үүсэлтэй гэгддэг ам дамжсан домог яриа байдаг. Түүнээс сэдэвлэн өөрийн бүтээлдээ дүрсэлсэн. Жил болгон зохиогдож байгаа уг арга хэмжээний хүрээнд уран бүтээлчид өөрсдийгөө таниулах, дүрслэх урлагийн бүтээлийн үнэ цэнийг тодорхойлж чаддаг. “Оны шилдэг бүтээл” бол уран бүтээлчдийг дэмждэг хамгийн том арга хэмжээ” гэв.

Шилдэг уран бүтээлийг тодруулах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын засгийн газартай хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Монгол Улсад суугаа элчин сайдууд, Монголын шилдэг хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл, Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.


Сэтгэгдэл

дэлхийн дулаарал [66.181.161.15] 2019-10-19 15:23:04

хахаха дэлаийн дуларал цаг агаарын өөрчлөлт шоооааж бн дооо Очирболд. Английн нэрт уран бүтээлч Антони Гормлэ аль 80-90онд яг тйм тонгойсон өчнөөн баримал хийж жинхэнэ дэлхийгээр тараасан. зургуууд ч их бгаа. Харин 2015 оноос хойш манайд нэг үзэсгэлэнд тавигдаад эхэлсэн. монголчууд юугаач мэдэхгүй гэж энэ залуу их доромжлох болсон бна. Ах нь энэ хүний барималууд одоо хаана бгаа хаашаа үзэсгэлэнгүүд нь үргэлжилж бна бүгнийг нь мэдэж бна. Энэ оны сүүлээр Антони Япон Солонгост үзэсгэлэнгээ гаргана. Экс Еөк маань харин энэ Очирхулгайчыг өөд нь татаж хэдэн баримал хийлгэсэн юмшдээ. Орос НҮБ-д өгсөн. Одоо энэ Очирхулгайч бүр ухамсартайхулгайч болсон бн баяр хүршэе. Өмнөх хулгайсан юмаа буцааж бүгдийн төлөх цаг ойртож бгаашүү новшоо


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.