Байцааны шүүсээр ходоодны шарх эмчлэх арга

Ц.Анударь / Эрүүл мэнд

Буруу хооллолт, хийжүүлсэн ундаа, мөн хэт их стресс, дарамтанд дунд амьдрах зэргээс болж ходоодны шархлаа үүсдэг.

Тэгвэл энэ асуудлаас байцааны шүүсний тусламжтайгаар салж болох ажээ. Байцаа нь олон төрлийн витамин, амин дэмийн эх үүсвэр болдог. Мөн глютамины хүчил агуулдаг тул ходоод гэдэсний үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй төдийгүй ходоодны шарх болон үрэвслийг эмчилдэг. Ходоодны рН тэнцвэрийг хадгалах чадвартай тул байцааны шүүс нь CPTP (цочромтгой гэдэсний хамшинж), гастрит өвчнийг эмчлэхэд чухал нөлөө үзүүлдэг байна.

image

Хүн хүний биеийн онцлогоос хамааран байцааны шүүсний үр дүн харилцан адилгүй байна. Тиймээс шантралгүй шүүсээ сайн ууж, ходоодны шархаа эмчлээрэй.

Амтыг нь сайжруулахын тулд та лууван, цоохор майлз, цэцэгт байцаа нэмж, гэмтсэн ходоодонд зөөлнөөр нөлөөлж, өтгөн хатах, гэдэс дүүрэхээс сэргийлж болно.

Орц:

  • Лууван – 3 ширхэг
  • Байцаа – 1 ширхэг
  • Цоохор майлз – 3 ширхэг
  • Брокколи – 3 ширхэг
  • Цагаан гаа – 2 см

Бүх ногоонуудаа хальсалж, угаагаад жижиглэж хэрчинэ. Үүнийгээ блендэрт хийж эргүүлэн дээр нь нэг аяга ус нэмсэнээр таны амттай болоод эрүүл мэндэд тустай байцааны шүүс бэлэн болох юм. Өдөрт нэг стакан шүүс ууж байгаарай. Энэ нь таны ходоодны шархыг эмчлээд зогсохгүй, биеийн ерөнхий эрүүл мэндэд тустай.


Сэтгэгдэл

Бархүү [202.55.188.34] 2019-10-20 22:11:57

Цэцэгмаа [202.55.188.34] 2019-10-20 22:04:23

Их сайн нөлөөтэй гэж бодсон чинь хоёр хоног бөөлжиж хордлого аваад байна, хэн хариуцлагыг нь үүрэх болж байна аа

Анхаа [202.55.188.34] 2019-10-20 22:08:09

Яанаа ямар аймар бэ би лав хэрэглэхгүй ээ

Зочин [192.82.74.157] 2019-10-19 12:22:20

Gurvelzeh hodolgooniig


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.