Миат Төхк, Корэйн эйр компанийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа

Aдмин / Технологи

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд энэ оны 1 дүгээр сард хийсэн Агаарын харилцааны хэлэлцээрээр нислэгийн багтаамж, давтамжийг нэмэгдүүлсэн билээ. Үүний дагуу хоёр орны хоорондын агаарын тээврийн зах зээлийг хөгжүүлэх, нислэгийн сүлжээг өргөжүүлэх, өрсөлдөх чадвар, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх стратегийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор Төрийн далбаа тээгч, үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нь БНСУ-ын “Корэйн Эйр” компанитай Харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр, “Корэйн Эйр” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Kee Hong WOO нар гарын үсэг зурав.

Хоёр авиа компанийн коммерийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, нислэгийн сүлжээг өргөжүүлэх зорилгоор шинэчлэн байгуулж буй тус санамж бичиг нь Сөүл хотоор дамжуулан гуравдагч улсруу борлуулалт хийх, ачаа тээшний чиглэлээр блок гэрээ байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэхээр нарийвчлан тусгаснаараа онцлог юм. Өөрөөр хэлбэр Сөүл хотын Инчеон олон улсын нисэх буудлаар дамжин Япон Улсын Осака, Австрали Улсын Сиднэй болон Сингапур улсруу МИАТ компанийн ОМ аяллын дугаартай тийзээр хялбар, шуурхай аялах боломжийг зорчигчдод олгож байгаа юм. Уг хамтын ажиллагаа нь МИАТ компанид Зүүн Өмнөд Ази, Австралийн чиглэлд нислэгийн сүлжээг өргөжүүлж, давтамжаа нэмэгдүүлэх, зардал бууруулах, суудал ашиглалтыг нэмэгдүүлэх, шинэ зах зээлд нэвтрэх зэрэг өргөн боломжийг олгож байгаа бол зорчигч үйлчлүүлэгчдэд нислэгийн сонголт нэмэгдэж, олон сонголттой тарифаар ая тухтай үйлчлүүлэх боломжийг олгож байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд 1991 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Хоёр орны нутаг дэвсгэрт болон тэдгээрийн хилийн чанадад агаарын харилцаа тогтоох тухай” хэлэлцээрийн дагуу хоёр оны нийслэл хотууд хооронд “МИАТ” ТӨХК нь 1994 оноос, “Корэйн Эйр” компани 1995 оноос тус тус хуваарьт нислэг гүйцэтгэж эхэлсэн билээ.

Ийнхүү агаарын тээврийн компаниудын стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хоёр орны агаарын харилцааг шинэ шатанд гаргах хамтын ажиллагааны баримт бичгийг байгууллаа.


Сэтгэгдэл

Зочин [182.160.3.81] 2019-10-31 23:53:10

Дэлхийд байхгүй өндөр үнээр Монгол Солонгосын хооронд нислэг үйлддэг 2 монопол компани монополоо яаж хадгалах талаар ярилцсан бизээ.

Tiim [153.224.1.99] 2019-11-01 12:05:40

Harin tiim. Americ aaas Solo gos 17tsag nisdeg nurtluu. Soli gosoos Mongol niseheeh hamaagui hyand baidag. Bas arai denduu unetei.

Зочин [66.181.182.155] 2019-10-31 20:04:01

Het hongon ongotsnii tuvshing huuliar

Zochin [122.201.21.186] 2019-10-31 18:40:55

Durakuud unee yarij buulgaj chadahgui bol yuniih n geree hiih, ichidgui amitad.

Une [36.11.224.179] 2019-10-31 16:44:09

Americaas Kore hurtel 17 tsag neseh ni Korea gaas Ulaanbaatar hurtelh 4 hun tsagiin nislegees hanaagui hyand baidag. Luivarchid.

УБ-Сөүл-УБ 900.00 болдог л юм байна [202.126.88.158] 2019-10-31 16:39:56

Asiana airlines. 899.000 төгрөгөөр УБ-Seoul-УБ.Манай МИАТ Кориан Эйр 2 юү бодогдож байна ....


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.