Маргааш ЕБС-ийн хоёрдугаар улирлын хичээл эхэлнэ

Aдмин / Боловсрол

Ерөнхий Боловсролын Сургуулийн хичээлийн хоёрдугаар улирлын хичээл маргааш буюу арваннэгдүгээр сарын 4-нөөс эхэлж байна. БСШУСЯ-ны шийдвэрээр ЕБС-ийн бүх ангийн I, IV улирлын амралтыг нэгэн зэрэг байхаар шийдвэрлэсэн бол II, III улирлын амралт өөр өөр байх юм.

2019-2020 оны хичээлийн жилд бага ангийн сурагчид 31 долоо хоног, дунд болон ахлах ангийн сурагчид 32 долоо хоног хичээллэх ба үүний долоон долоо хоног нь улирлын амралт байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГУУЛИЙН СУРАГЧИД

  • II улирал: 2019.12.23-наас эхлэн 2020.01.10-ныг дуустал /Томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран тус улирлын амралт дээр III улирлын нэг долоо хоногийн амралтыг шилжүүлэн нэмж амарч болно/ гурван долоо хоног амарна.
  • Цагаан сарын амралт: 2020.02.24-28-ныг дуустал нэг долоо хоног үргэлжилнэ.
  • III улирал: 2020.03.23-нд эхэлж, 2020.04.03-ныг дуустал хоёр долоо хоног үргэлжилнэ.
  • Зуны амралт: I-V анги 2020.06.01-нээс эхлэх бол VI-XII анги 2020.06.08-наас амарна.


АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРГУУЛИЙН СУРАГЧИД

  • II улирал: 2019.12.30-наас эхлэн 2020.01.10-ныг дуустал хоёр долоо хоног амарна.
  • Цагаан сарын амралт: 2020.02.24-28-ныг дуустал нэг долоо хоног үргэлжилнэ.
  • III улирал: 2020.03.23-наас 2020.04.10-ныг дуустал /Газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхэлж болно/ гурван долоо хоног үргэлжилнэ.
  • Зуны амралт: I-V анги 2020.06.01-нээс эхлэх бол VI-XII анги 2020.06.08-наас эхэлнэ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:08

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:08


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.