“Хурд”-ын “Эх орон” дуунд төрийн шагнал олгоход буруудахгүй

Л.Батцэнгэл / Энтертайнмент

Ардын жүжигчин Б.Дамчаа гуай, “Хурд” хамтлагийн хамтран дуулсан “Эх орон” гэсэн үг, аялгуу зохирсон сайхан дуу байдаг.

“Цаст хайрхан, хөвч хангай, элсэн манхан
Цагийн уртад хувираагүй эгэл төрхтэй
Уул ус
, ургамал, амьтан, буурал дээдэс минь
Уртын дуу
, хүлгийн тоостой эх орон минь

Энэ дууны шүлгийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Хайдавын Чилаажав зохиож, аялгууг нь “Хурд”-ын ах дүү хоёр гавьяат Д.Ганбаяр, Д.Отгонбаяр нар туурвисан түүхтэй. Бадгийг дүү нь, дахилтыг ах нь зохиосон гэдэг.

“Олон зууны өвгөн салхинд өвс нь найгаад
Он цагийн уртад арилаагүй шаргал түүхтэй
Ахин төрөөд зуу зуун жил амьдрамаараа
Хосгүй баян ижилгүй тансаг эх орон минь

Үүнээс цэлмэг хөх тэнгэр гэж үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй
Үүнээс илүү хайрлах шүтээн үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй
...” гээд цангинуулахад уудам талд төрж өссөн монгол хүмүүний омогшил бахархал өөрийн эрхгүй төрж, самсаа шархирдаг.

“Эцэг өвгөдийн минь тоглож өссөн цэцэгт хөндий
Амар тайван
, энх мэндийн аялгуутай
Азтай төрсөн хүмүүн бидний бахархал
Ард олноороо тэнүүн жаргалтай эх орон минь

Найман настай балчраас наян настай хүний ч сэтгэлийг хөдөлгөж хоногшчихсон энэ дуу1998 онд зохиогдсоноос хойш хорь дахь намартайгаа золгожээ. Ерээд оноос хойшхи гучин жилд зохиогдсон дуунуудаас магадгүй “Эх орон” шиг төрийн хүндэтгэлийн тоглолт, аливаа тоглолтын нээлт хаалтанд дуулагдсан дуу ховор. Аялгууг нь биччихээд Чилаа найрагчид сонсгон шүлгийг нь дөрвөн ч удаа зассанаар энэ төгс төгөлдөржин зохирчээ. “Эх орон”-д нэг л юм дутуу гэж хоорондоо ярилцсан ч чухам юуг уран бүтээлчид ойлгохгүй байж. Тэгтэл Дамчаа гуайн дуулсан “Дайсны цэргүүд ээ, сонсцгоо” киноны дууг шугамын радиогоор сонсуут дахилтыг дуулуулах болсон гэдэг.

Дамчаа гуай Хоёрдугаар эмнэлгээс хүрч ирж гурвантаа давтаад шууд дуулчихсан нь зургаан минутын эл дуу уулыг гаталж, усыг гэтэлж хүмүүний сэтгэлийг байлдан дагуулах увдисыг олсон гэлтэй. “Төрийн дуулал”, “Халуун элгэн нутаг” хоёрын дараа л яригдах эл бүтээлийн гайхамшигт оюунлаг чанарыг яг одоо л үнэлж төрийн шагнал олгоход ер буруудахгүй мэт санагддаг юм. Анх энэ дууг биччихээд хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровт сонсгоход “Асар их энгийн дуу юм. Асар их энгийн мөртлөө асар их сэтгэлийн гүн рүү шингэсэн сайхан бүтээл болсон байна. Та нар яаж Дамчаа гуайг олж шигтгээ болгож оруулж өгөв өө” гэж дуу алдаж байсан гэдэг. “Эх орон” дуу эх орны хилээс хэдийн хальж Амнгад Монгол, Буриад Монгол, Тува гээд дуулагдахгүй газар үгүй болжээ. Энэ дуу зөвхөн эл утгаараа гэхэд л аргагүй дэлхий даяар тархсан жаран сая монгол хүмүүний зүрхэнд хоногшсон бүтээл гэдэг нь тодорхой юм.


Сэтгэгдэл

ICE [153.208.80.157] 2019-11-06 20:42:53

ICE TOP, Dain ba Enkh hamtlagiin 76 hemeeh duund Turiin deed shagnal ugvul zohino!!!!!

дэмжиж байна [77.38.148.28] 2019-11-05 01:30:46

Маш сайхан дуу, сайхан хамтлаг.Терийн шагнал олгох нь зев.100 хувь дэмжиж байнаа.

Зочин [66.181.171.34] 2019-11-04 15:30:15

Заа болиоо

Зочин [182.160.37.27] 2019-11-04 14:24:36

ХУРД РОК ДУУГАА ДУУЛМААР ЮМ.ХАРАНГА Ч ГЭСЭН.БАРАГ ПОП ХАМТЛАГ БОЛЛОО.ГУРИЛДАХАА БОЛЬ.ТЭГЭЭД ШАГНАЛД НУГАСГҮЙ.НЭГ ДОЛДОЙГ ХӨЛСЛӨӨД БАЙНА УУ? БИЧЭЭЧ ИЙМ ТЭНЭГ ЮМ УУ?

Зочин [202.9.42.196] 2019-11-04 15:49:54

Чамаас илүү залуучуудшдээ.атаархаж үхлээ юу?

taltsal [185.39.141.62] 2019-11-04 14:15:16

an-man .... ariunaa -saraa..... hurd- haranga . huvaagdaad alaltsaad .. bugsuu uhaltsaad bai .

zochin [185.39.141.62] 2019-11-04 14:12:40

hurdiinhan dotor chadaltai hooloitoi hvn baihgvi . bvgd gonginoson . hamaatan sadnaaraa niilj zoos haisan ni aldaa bolson..

zochin [185.39.141.62] 2019-11-04 14:08:38

haranga bvgdeeree gavyat bolchihloo . .. baritsaad naasan

bataa [66.181.184.73] 2019-11-04 13:46:59

bitgii xutsaa

Зочин [64.119.20.142] 2019-11-04 13:25:39

Дэмий дээ. Энэ бол түгээмэл биш өөрсөдөас нь өөр хүмүүс мэдэхгүй дуу .Харин Давагдоржын үгэнд Цэрэгчимэд ая оруулж өөрөө дуулж мөнхөлсөн ЭЭЖ МИНЬ ДЭЭ гэдэг сайхан дуунд өгвөл хүмүүс хүлээж авна. Сосорбарамд өгчихөж болсон юм чинь энэ 2 хүнд бас өгчихсөн ч яадаг юм.

Залуучууд [192.82.70.200] 2019-11-04 13:10:34

Үгүй ээ бүр Төрийн шагналыг Болд гэгчид өгчихсөн байгаа юм даа. Ой гутам. Тарваганы үед АНусынхан бүгд гавьяат болсон доо.

Зочин [66.181.184.11] 2019-11-04 12:59:22

Сайхан дуу. Гэхдээ төрийн шагнал ч юу вэ. Харангыхан бүгд гавьяат болчихсонтой барьцсан уу үгүй юу!

Хурд. [202.126.88.206] 2019-11-04 12:53:08

Хурдынханд ахдах байх.

миний нутагт өгөөгүй бж [139.5.216.88] 2019-11-04 12:41:29

нацагдоржийн миний нутаг пүрэвдоржийн тусгаар тогтнолд өгсөн билүү

Зочин [202.9.42.243] 2019-11-04 12:30:39

Ийм балөй юм бүү сэтгэ! Тэгээд яруу найрагч ая зохиогч хамтлаг гээд бүгд гавьяат уу? Бүү балайр! Өөр хийх ярих сэтгэх юм алга уу

Зочин [66.181.184.11] 2019-11-04 12:56:57

Яааг үнэн

Зочин [150.129.142.119] 2019-11-04 12:21:07

ХОЦРОГДСОН ХАМТЛАГ , ХОЦРОГДСОН ДУУНУУДТАЙ .ИШХҮҮГИЙН ХЭДЭН АЯЛГУУ Л БАЙНА . БУСАД НЬ ХОГ .

Зочин [202.126.89.229] 2019-11-04 12:10:07

ИЧЭЭЧ ИЙМ ЮМ ЯРИХААСАА

Иргэн [182.160.37.135] 2019-11-04 11:32:55

Тэгж Төрийн соёрхлын нэрийг унагах алхам нэмж хийгээд яах нь вэ? Дуучин Болд гэх мэтийн жулдрайнуудад олгож, ард түмний эгдүү зэвүүг хүргээд ядаж байхад. Цаана чинь жинхэнэ төрийн соёрхол хүртэх ёстой мундагчууд чимээгүйхэн хийдгээ хийгээд л явж байна.

Зочин [202.126.89.224] 2019-11-04 11:28:47

yum l bol shagnal magnal tegeed ch hurdiin duunuud neg mono ton duugardag yun ch shagnal magnal durtai yum uraldaanii morind medal zuuj ogdog shig

хх [202.55.191.205] 2019-11-04 11:25:42

нэртэйгээр нь аршаантын 18 -даа төрийн шагнал олгомоор юм

hh [202.55.191.205] 2019-11-04 11:17:38

зүгээр л эх орноо магтсан л дуу шдээ төрийн шагнал авах хэмжээний бүтээл биш тэгээд ч аялгуу муутай

Зочин [202.126.89.20] 2019-11-04 10:39:10

ene shagnal magnalaa bolichihooch,

Санал [202.179.25.25] 2019-11-04 10:38:04

ТӨРИЙН ШАГНАЛ гэдэг ТӨРИЙНХ Л байхад болно тэрнээс дуунд дуучдад хамтлагт олгодог шагнал биш баймаар юм. Орчин үеийн түүх судлаад ТӨРИЙН ШАГНАЛ, хэдэн улс гүрэн дамжаад дээд доод монгол гээл ТӨРИЙН ШАГНАЛ ..... утгаа алдсан л даа цаана чинь жинхэнэ МОНГОЛЫН НЭРИЙГ ДЭЛХИЙД ГАРГАЖ БАЙГАА залуучууд, эрдэмтэнгүүд дүүрэн байна. Тэд даана ч даруухан л даа. Жишээ нь: Азид тэр тусмаа дэлхийд ХЭЛ СУДЛАЛААР нээлт хийсэн даруухан шар өвгөн байна, Германд НОБЕЛИЙН ШАГНАЛД нэр нь дэвшиж байгаа эрдэмтэн байна, оюуг ухаан тэр тусмаа ОЮУНЫ СПОРТ-р дэлхийд гайхагдаж буй залуучууд байна цааш нь хэлээд хэлээд дуусашгүй.....

Зочин [202.179.24.153] 2019-11-04 10:36:06

гомо Болдод Илжигдоржид хошногодуулсан гэж өгсөн гэдэг юм билээ

zochin [185.39.141.62] 2019-11-04 14:09:35

bold gomo yum uu

THE HU [202.70.34.115] 2019-11-04 10:23:04

БОЛДОД ЯМАР ШАЛГУУРААР ТӨРИЙН ШАГНАЛ ӨГСИЙМ БОЛ ДОО, ҮНЭХЭЭР НҮДЭЭ ОЛООГҮЙ ЭЭ, ХАРИН ХУРДЫН ЭНЭ ДУУ ЯАХАВ ДЭЭ. ГЭХДЭЭ МАНАЙ ХАМТЛАГ БГАА ГДГИЙГ МАРТАВ АА..................................

ЗОЧИН [124.158.95.14] 2019-11-04 09:51:34

ЕР НЬ ДУУНД ТӨРИЙН ШАГНАЛ ОЛГОДГОО БОЛЬВОЛ ТААРНА. ДУУНЫ ҮГ, АЯЫГ ТУС ТУСДАА ХҮН БИЧИЖ, ТУС ТУСДАА ХҮМҮҮС ДУУЛСАН БАЙЖ ТААРНА. ЭЛБЭГДОРЖ ГЭДЭГ ЮМ БОЛДЫН ДУУНД ТӨРИЙН ШАГНАЛ ОЛГОЖ БУРУУ ЖИШИГ ГАРГАСАН ЭТГЭЭД. БОЛД НЬ Ч ГЭСЭН ИЧИХ НҮҮРГҮЙ АХМЬТАН, 2016 ОНЫ СОНГУУЛИАР ТӨРИЙН ШАГНАЛ ӨГСӨН АХЫГАА БИШ, МАН-ЫГ ДЭМЖЭЭД УЛЫГ НЬ ДОЛООГООД ЯВЖ БСАН ЦАЙСАН ГӨЛӨГ

би [202.70.44.46] 2019-11-04 09:46:16

сайхан дуу, тухайн үедээ Эх орон намын сүлд уриа болсон ч гэсэн одоо ч хоногшин үлджээ. хөгийн шаарнууд төрийн шагнал авч байхад ХУРД авахад гайхах юм үгүй, Хурдынханд АМЖИЛТ

Аолв [203.91.115.38] 2019-11-04 09:42:38

ХУРД ХЭРЭГГҮЙ ДЭЭ.

Зочин [202.126.89.20] 2019-11-04 10:38:09

booring

Зочин [150.129.142.155] 2019-11-04 09:48:20

бүх дуу нь уйтгартай адилхан нэг аятай гэж үү.дуулаад байгаа юм уу. шүлэг уншаад байгаа юм уу мэдэгдэхгүй гэж үү.

Zochin [59.153.115.135] 2019-11-04 09:38:25

Shagnalig hen durtaidaa ogood baiual hodolmorlosnii vne tsen aldagdaj bn 2-3 jil ajilsan ner zvvgeel hodolmoriin baatar esuel altan gadas ondon audag bolohuu altan gadas ch vne tsenegvi boljee

zochin [103.229.122.67] 2019-11-04 09:29:12

Demjihgvi yu be

зочин [150.129.143.138] 2019-11-04 09:16:45

Зөв дэмжиж байна. Үг сайхан, аялгуу сайхан.

Зочин [66.181.165.88] 2019-11-04 09:02:11

Гоёоо гоё

Зочин [66.181.183.103] 2019-11-04 08:58:45

Монгол хүн бүхний сэтгэл зүрх огшоосон дуу .хэзээ ч уйдахгүй

Zochin [172.58.45.151] 2019-11-04 08:58:10

Gojigiin olon byad muutai bandi nar uran saihanchid harangatai bartsaad ehelvuu.savaagui nohoi sarand hutsna gech bolov.tegsend orvol nuurnii goo saihnii mes zasald orvol arai l olziitei,barjaakuudaa

би [202.70.44.46] 2019-11-04 09:48:55

ХАРАНГА хар тамхичид, чи арай хар тамхичин биш биз, эр хүн сармагчингаас ялимгүй хөөрхөн байхад болдог юм мэдэв үү

Зочин [202.55.188.35] 2019-11-04 09:02:34

Солиорооч

Зочин [66.181.183.103] 2019-11-04 09:02:03

172.58.45.151 хаанах нь мэдэгдэхгүй өмхий эрлийз ч юмуу нэг шээс энд орж ирээд хуцаж л явна эд нар монголын сайхан бүхнийг гутаах гэж тороолдож суудаг юм бохир цуст

Зочин [103.9.90.98] 2019-11-04 08:36:20

Монгол Улс үнэхээр сайхан даанч иргэд нь туйлын ядуу зовлонтой, улс төрчид нь сэтгэлгүй, хэзээ насандаа хийсэн нүгэл бэ үнэхээр хүнд амьдарч байна даа

Зочин [150.129.142.155] 2019-11-04 08:58:31

үё үёийн үхэр толгойт дарга нараасаа асуу

И.равжир [66.181.161.45] 2019-11-04 08:34:22

Үнэндээ хэлах юмгүй гоё дуу гоё ч дуулсан


44 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
44 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.