Ц.Анандбазар: Өнчин ишиг хулгайлсан ч эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг тогтолцоотой болно

“Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах хууль, эрх зүйн зохицуулалт”-ыг хэлэлцэх “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян” малчдын чуулган Дорнод аймгийн төв Чойбалсан хотд боллоо. Энэ үеэр “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг”-ийн тэргүүн Ц.Анандбазараас дараах зүйлийг тодрууллаа.
-Мал махны эрэлт, хэрэгцээ өсөхийн хэрээр мал хулгайлах гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Энэ нь малчин өрхийн амжиргааны эх үүсвэрт сөргөөр нөлөөлж байгаа учраас малын хулгайтай төрийн болон иргэдийн оролцоог хангах байдлаар тэмцэх нь нэн тэргүүний ажил болоод байна. Энэ нь ч утгаараа Зундуйн Дорж гуайн үүсгэн байгуулсан “Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг”-ийг үргэлжлүүлэн шинээр зохион байгуулж, Дорнод аймагт анхны салбараа нээж байна. Энэ нийгэмлэгийг 21 аймаг, 360 гаруй суманд салбар нэгж, зөвлөлийг байгуулна. Дорнодын бүх сумдаас малчин түмэн цуглалаа. Энэ нийгэмлэг бүх аймаг, сумдад байгуулагдсаны дараа малын хулгайчид гишгэх газаргүй, малчин түмний хөлс хүчийг мөлждөг хүмүүсийн үйлдлийг таслан зогсоох зорилго тавьж байга. Энэ цаг үетэй зэрэгцээд Малын хулгайн гэмт хэргийг таслан зогсоох Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байна. Нэмэлт өөрчлөлтөд өнчин ишиг хулгайлсан ч Эрүүгийн хуулиар 2-5 жилийн ял хүлээлгэдэг болох хатуу заалт орсон. Малчидаас малын хулгайг таслан зогсооход энэ хуулийг зөв болгож амьдрал нийцүүлж өгөөч гэсэн санал олон удаа ирсэн. Ерөнхийдөө бол дээрх хуулийн нэмэлт, өөрлөлтэй холбогдуулан энэ удаагийн чуулганыг зохион байгуулж байна гэж ойлгож болно. Малчид маань ч дэмжиж байна. Дорнод аймгаас эхлээд мал хулгайлах гэм хэргийн гаралт цөөрч, Монгол орон малын хулгайгүй болох эхлэл тавигдах байх гэж найдаж байна.
- Энэ байгууллагыг цаашид тогтвортой авч явахад санхүүгийн асуудал тулгарч таарна. Үүнийг хэрхэн зохицууах вэ?
- Монголчууд их тусч хүмүүс. Нэг нэгдэхгүй, тав тавдахгүй хандив өргөж, нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжиж байна. Малч удамтай, монгол гэрт өссөн хүн бүр энэ үйлийг минь дэмжиж байгаад би баярлаж байна. Аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн хурлын төлөөлөгчид арга хэмжээг зохион байгуулахад хамтран оролцлоо. Энэ сарын 10-нд Баянхонгор, 11-нд Архангай аймагт салбар нээнэ. Монгол улсын өнцөг булан бүрт салбар зөвлөл нээгдэж, тухайн орон нутагт амьдарч байгаа сайн санаат хүн бүрийн хандив, тус дэмээр нийгэмлэгийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх болно. Малд хайртай, эх оронч хүн бүрт хамаатай ажил учраас санхүүгийн тал дээр саад гарахгүй гэж бодож байна.
Б.Жаргал
Европын холбоо-Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форум болно
“Монгол, Энэтхэгийн бизнес форум”-д 150 гаруй аж ахуйн нэгж оролцлоо
Г.Занданшатар: Засгийн газрын үйл ажиллагааг санаатай саатуулж буй албан тушаалтнуудад хариуцлага тооцно
Э.Одбаяр: УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар улстөрчийнхөө хувьд легитм шинжээ алдчихсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Г.Ёндонгомбо: Тавантолгой ордын метаны бодит нөөцийг тогтоох хэрэгтэй
Х.Нямбаатар: Ирэх жил нийслэл, "Эрдэнэс Монгол" ХХК-тай хамтран Багануурын уурхайгаа түшиглэж, хагас коксон түлшний үйлдвэр барина
Оюутолгойн баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хороо хуралдав
Хөвсгөл аймагт “Сугалааны лайв“-д оролцож залилуулсан 8 тохиолдол бүртгэгдэж, 27 сая гаруй төгрөгийн хохирол учиржээ
О.Батнайрамдал: "Оюутолгой"-н асуудал гацвал хохирогч нь Монголын ард түмэн болно