Саарал жагсаалтад улсаа оруулсан буруутан эхнээсээ тодорч эхэллээ

Л.Батцэнгэл / Эдийн засаг

-Саарал жагсаалтаас болж Монголбанкны захирал, СЗХ-ны дарга нар ажлаасаа чөлөөлөгдлөө. Дараа нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар чөлөөлөгдөх биз ээ-

Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага болох ФАТФ-аас Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан гэдгээ мэдэгдсэнээс хойш хэн энэ жагсаалтад оруулав, “хойд захын муу хар овоохойн” эзэн хэн бэ гэсэн хэрүүлийн марафон улс төрийн тавцанд өрнөж эхэлсэн. Эрх баригч эрх мэдэлтэн, албан тушаалтнууд “өөрийн толгой дээрх тэмээг харахгүй байж өрөөлийн толгой дээрх өвсийг харж” өөчилж гоочилж, нэгэн рүүгээ зүү шидэж эхэлсэн. Бүгд л алдааг өөрөөсөө зайлуулж, уснаас хуурай гарахыг оролдсон. Зөвлөмж өгөөд байхад нь алдаагаа залруулж чадаагүй хэн нэг буруутныг олж, хариуцлага ярих нь тодорхой байгаа юм. Саарал жагсаалт Монгол Улсыг эдийн засгийн сахилга батаа сайжруул гэсэн дохио болсон ч буруутныг олох эрэлд мордоцгоосон. Хууль шүүхийн цалгар назгай байдал, авлигачдын толгойг илсэн гээд хаа, хаанаа алдаа гаргасан. Гэвч эцсийн дүндээ банкны салбараа буруутгаад, улстөрчид нь уснаас хуурай гарах нь тодорхой болж Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга Даваасүрэн нарыг золигт гаргалаа.

УИХ-ын дарга Н.Баяртсайхан, Даваасүрэн нарыг шууд буруутгав

Тэднийг саарал жагсаалтад Монгол Улсыг оруулсан хэмээн буруутгаж өнөөдөр энэ асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Хуралдаанд 19 гишүүн оролцохоос 15 гишүүн ирсэн байсан.

image

УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-д Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх саналыг хүргүүлж байна. Эдийн засгийг тогтворжуулах, мөнгө угаахтай тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрээгүй тул үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг оруулж байна” гэснээр өнөөдрийн Эдийн засгийн хорооны хурал эхэлсэн. Тэрээр цааш нь “Саарал жагсаалтад орох юм бол та нар хариуцлага хүлээнэ шүү гэж би хэлсэн. Ийм нөхцөл байдалд хүргэж байгаа чинь хаа, хаанаа сахилга бат, удирдлага зохион байгуулалт алдагдсаныг харуулж байгаа юм. Эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаа муу байна гэсэн дүгнэлт гарсан. Монгол Улс жагсаалтад орсон 12 улстай харьцуулахад терроризмыг санхүүжүүлдэг, зэвсэг дэлгэрүүлдэг улс биш ээ. Саарал жагсаалтад орсон асуудал нь манай албан тушаалтнуудтай холбоотой. Нийгэм, улс төр, банк санхүүгийн орчинд итгэл хүлээлгэх, зүй зохистой орчин нөхцлийг бүрдүүлэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Монгол банк, СЗХ-ны үйл ажиллагаатай шууд холбоотой гэж харж байгаа” гэж мөнөөх хоёрт шууд хандлаа.

С.Даваасүрэн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэв

Эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнгийн асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулга хийхдээ “Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Харин Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх саналыг хүргүүлж байна. Эдийн засгийг тогтворжуулах, мөнгө угаахтай тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрээгүй тул үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг оруулж байна” гэсэн.

Х.Болорчулуун “Энэ хоёр хүнээр туг тахиад өнгөрөх нь” гэсэн бол Д.Эрдэнэбат гишүүн Засгийн газрыг буруутгав

image

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Энэ хоёр хүнээр туг тахиад өнгөрөх юм шиг байна. Яг үнэндээ Засгийн газрын үүрэг чухал. Холбогдох сайд нар хариуцлага хүлээх ёстой. Олон улсын жишиг ч ийм байдаг. Саарал жагсаалтад орсон тохиолдолд ч хариуцсан сайд нар үүрэг хүлээдэг. Орны хүмүүс нь ямар хүн байна вэ. Дээрдүүлэх гээд дордуулдаг тохиолдол бий шүү” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Банктай холбоотой зүйл байгаа л байх. Гэхдээ бид Төв банкны хуульд өөрчлөлт оруулаад хамтарсан зарчмаар ажилладаг болгосон нь авууштай. Яг хуулиараа өргөдлөө өгөөгүй. Гэтэл УИХ-ын дарга нь “Хариуцлага алдсан, өргөдлөө надад хэвлэлээр өгсөн” гэж болох юм уу. Хуулийн дагуу шийдэх ёстой. Монголбанкны буруу байгаа юу, буруу байгаа. Арван хэдүүлээ суугаад харанхуй кноп дардаг бол зарчмын хувьд буруу. Банк санхүүгийн байгууллагын нөхдөд хариуцлага тооцдог юм байж, саарал жагсаалтад орсон нь Засгийн газрын буруу гэж гарсан. Засгийн газраас өнөөдөр нэг ч хүн алга. Засгийн газарт хариуцлага тооцох уу, үгүй юу?

Баасанхүү гишүүн бас л Нямдоржоо буруутгав

Манай medee.mn сайт хэд хоногийн өмнө “УИХ-ын хэрүүлч хархууд” гэж Хууль зүйн сайд Ц.Нямдорж, О.Баасанхүү гишүүн хоёрыг бичиж байсан. Баасанхүү нээрээ л Нямдоржоо байхгүй бол үргэлж уйдаж, хэрэлдэх гэж хэл нь байнга загатнаж явдаг болсон гэлтэй. Тэрээр “Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо УИХ-ын дэргэдэх байгууллага болохоос УИХ-ын даргын дэргэдэх байгууллага биш. Дарга өөрийнхөө бодлоор оруулж ирж байна. Та УИХ-ын даргын хувьд саарал жагсаалтад яагаад орсон, хэн оруулав гэдэг асуудлыг оруулж ирэхгүй байгаа юм бэ. Болохгүй байгаагаа яаж засъя гэж дүгнэж байгаа юм бэ. Ц.Нямдорж яагаад алдаа дутагдлаа хүлээгээд ажлаа өгөхгүй байгаа юм бэ. Бүгдэд нь нэг цаас байдаг. Тэр хүнийг ярьж чадахгүй, тойрч ярьдаг. Саарал жагсаалтад оруулахгүй байх талаар яагаад ажиллаагүй юм бэ. Монголбанкны Ерөнхийлөгч саарал жагсаалтад оруулахгүй байх талаар юу хийсэн, юуг хийж чадаагүйг асуумаар байна” гэхэд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Монгол Улс 2004 онд ФАТФ-д элссэн. 2017 оны долоодугаар сард манай улсыг саарал жагсаалтад орох эрсдэл үүссэнийг мэдэгдэж, даалгавар өгсөн. Үүнийг хэрэгжүүлэх гэж чадах ядахаараа хичээн ажилласан. 2017 онд Монгол Улсын 40 үзүүлэлтийн тал нь хангалтгүй байсан бол 2019 онд техникийн талын үзүүлэлтүүдээ өөд нь татсан гэсэн хариу гарсан” гэж хариу өгсөн юм.

Д.Дамба-Очир “хүн чанарын хугархай гаргав”

image

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Н.Баяртсайханыг анх томилогдсон цагаас нь валютын ханшаас эхлээд хариуцлага ярьж эхэлсэн. Хариуцлагын асуудал дээр УИХ-ын даргатай санал нэгдэж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Монголбанкны Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд сайн ажилласан. УИХ-ын дарга Монголбанкны Ерөнхийлөгчийг солих гэж байгаа бол Н.Баяртсайхантай дүйцэхүйц хэмжээний хүнийг оруулж ирээрэй” гэж “хүн чанарын хугархай” гаргав. Харин хувь заяа нь хутганы ирэн дээр дэнжигнэж хурал хуйгаар орж буй Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Банкны салбарын эрх зүйн орчныг өөрчилж чадлаа. Би бардамнаж байгаа юм биш. Эдийн засгийн ямар ч салбар ингэж хууль эрхзүйн орчноо өөрчилж чадаагүй юм шүү. Намайг ажлаа авахад гадаад валютын албан нөөц нэг тэрбум орчим ам.доллар байсан. Энэ өнөөдөр дөрөв дахин нэмэгдсэн. Төв банкны хуримтлагдсан алдагдал гурван их наяд төгрөгт 2016 онд хүрч үйл ажиллагаагаа явуулахад бэрхшээлтэй байсан тул сүүлийн хоёр жил алдагдал бууруулах чиглэлээр тууштай ажиллан 1.5 их наядаар буурлаа” гэж биеэ өмөөрсөн.

Н.Баяртсайхан хариуцлагаас хаашаа ч зугтах гээгүй аж

image

Хуралдаан цааш халуухан өрнөх үед УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Өмнөх удаад саарал жагсаалтаас гарахад Засгийн газар үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ Төв банк ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Үүнээс болоод саарал жагсаалт гэхээр Төв банкны үүрэг юм шиг ойлгож эхэлсэн. Цаашдаа мөнгө угаах, терроризмын эсрэг үйл ажиллагаа явуулна гэвэл тогтолцооны хувьд ажиллах ёстой” гэж зааварлахад Н.Баяртсайхан “Хоёр дахь удаагаа бид саарал жагсаалтад орж байна. Юунаас болов, юу болоод өнгөрсөн бэ гэдгийг ажлын хэсэг байгуулаад судлах хэрэгтэй. Энэ Монгол Улсын ирээдүйн хувь заяанд хэрэгтэй. Би хариуцлагаа хүлээнэ, зугтаж алга болохгүй. Би ярих ёстой зүйлийнхээ аравхан хувийг ярьж байна. Улс төр, гадаад харилцаа, хөрөнгө оруулагчдад хандаж байгаа харилцаа гээд олон зүйл байна. Энэ бол ганц байгууллагын асуудал биш, тогтолцооны асуудал” гэсэн. Мэдээж тэр хаашаа ч зугтаж алга болох гээгүй байх. Хариуцлагаас дутааж хаашаа ч зугтаах билээ.

Н.Баттөмөр “Монгол банкны мөнгөний бодлогыг баталж өгснөөрөө гишүүд буруутай” гэлээ

image

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “УИХ-ын дарга хууль бусаар огцруулдаг байдлаа зогсоох хэрэгтэй. Хариуцлага тооцох нь зөв. Гэхдээ хуулийн дагуу, ялгаваргүй асуудлыг шийдэх ёстой. Асуудалд ингэж хандаж болохгүй. Саарал жагсаалтаа ярья. Нэг зүйл ярихаар өөр юм яриад замхруулдгаа болих хэрэгтэй. Энэ маягаар явбал бид юун саарал, хар жагсаалтад орно. Хууль бус санал хураалтад би оролцохгүй” гэж мэдэгдсэн. УИХ-ын гишүүн Н.Баттөмөр “Саарал жагсаалтад орсон шалтгааныг хаалттай ярилцъя гэсэн ярихгүй байна. Монголын төр зүтгэсэндээ халтай гэж үнэн үг юм байна. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж ууцыг нь хугалж байна. Монголбанкнаас болоод саарал жагсаалтад орсон юм бол УИХ-ын гишүүд бүгд хариуцлага хүлээх ёстой. Мөнгөний бодлогыг нь бид баталж өгсөн шүү дээ” гэж тун ч амьдралд ойр үнэмшилтэй зүйлийг хэлээдэхлээ. УИХ-ын дарга Г.ЗанданшатарБи ч бас ярих зүйлийнхээ тавхан хувийг ярьж байна. ФАТФ чинь бүгдийг харж байдаг юм билээ. Шинэчлэлт өөрчлөлт шаардлагатай. Би харин ч тогтвортой ажиллуулах нь зүйтэй гэж үзэж байсан. Харин одоогийн нөхцөл хариуцлага хүлээлгэх шаардлага бий болгож байна, хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” гэсэн.

Ингээд санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь СЗХ-ны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжиж, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

Ажлаасаа чөлөөлөгдөх дараагийн албан тушаалтан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байх магадлалтай

Ийнхүү Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан гэх үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөх сүрэг нөхдийн тэргүүн сэтэртнүүд тодорч эхэлж байна. Одоо цаашаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүйн сайд Ц.Нямдорж гээд Засгийн газрын гишүүдийн нэрс ч тодрохыг үгүйсгэх аргагүй юм.


Сэтгэгдэл

Z9ch8n [103.57.95.42] 2019-11-05 23:16:49

Bayartsaikhan muukhai yum yaj bailaa? Humuusiig gutgeed. Odoo yag uuruu amsaj bna daa. Bumerang

Зочин [202.126.89.89] 2019-11-05 22:12:43

Xarin ch oroitoj bna. Ene 2 piz daag ert zailuulax baisan yum. Samarch duussan. Xotloltsood zail daxin buu uzegd. Tord daguulj irsen 60 terbumiin buzaruudaa daguulaad zailaarai. Toroos avsan xouse-aa erguulj ogoorei xulgaichuudaa

Зочин [139.5.219.208] 2019-11-06 01:28:34

Bas house avsan yum uu?

Зочин [59.153.114.95] 2019-11-05 22:03:08

Монгол Японы харилцаа өргөжих болтугай

Zojin [192.82.76.75] 2019-11-05 21:17:50

Yaj ajilsaniig chine tsag hugatsaa haruulaad ogloo shtee guriigeed baigaad bhiin

Zojin [192.82.76.75] 2019-11-05 21:16:22

Za odoo bolnoo ajlaa duugai og olon yum yarilgui

zochin [66.181.161.36] 2019-11-05 20:32:29

Ene 2 huneer tug dahiad duusaj baigaa uur hariutslaga huleeh hun baihgui hun uhej baihad hariutslaga huleehgui baihad yun saaral jagsaalt

alban tushaal [109.131.252.157] 2019-11-05 19:43:46

alban tushaal aa ashiglan buzariig vildej vildej . hanaj tsadaad halagddag .. suudlaasaa hovhorsnoor heregee hvleesen dvr esgedeg .. . hergee tsairuuldag . .. haanahiin yos ve nymdorjoo ?? deerees ni hoon heleltsej gvitsehgvi .argaa barsan tur geh deerzmchin shahaachid .??????? .vvniig mongol tur genee

Зочин [66.181.186.99] 2019-11-05 18:06:16

Авилгал терроризм хар тамхитай мөнгө угаасан гэмт хэрэгтэй огт тэмцээгүй Нямдорж Төрийг самууруулж МАН сөнөж байна.

Зочин [202.21.108.183] 2019-11-05 17:45:08

Нямдорж үлднээ дандаа юмнаас бултана

zochin [109.131.252.157] 2019-11-05 17:42:56

mi lluuhaanii boov vlgehch emgen ii deermiig murduh tsag bolson baihaa . elbegdorjiin 8 jiltei ene tentsvv . tomilogdon . 12 doh jildee halagdaj bui . ulugchin

Unshigch [122.201.21.113] 2019-11-05 17:40:57

Ta nariig hereldsen hereldeegui, chadaltai medlegtei bolovsroltoi hun haana ch ajillaad l yavchihna. Davaasuren sain ajillasan. Gagtshuu ta nartai niilj hulgai hiisengui gej l boorluullaa daa

Зочин [139.5.219.208] 2019-11-06 00:52:07

Uuruu bicheed baina yy? Myy ajillasan, aash zan gej avah yumgui l geed bhyn

Zochin [66.181.161.107] 2019-11-05 16:01:31

Саарал жагсаалтын эзнээр 2 гайгүй хүнээ цөлсөн хэд дараа жил ард түмнээрээ хар тамгаа даруулах нь дээ

Зочин [103.229.121.181] 2019-11-05 16:25:29

Bayartsaixan bulgan suultei. Xurelbaatar Nyamdorj Tsogtbaatar naraa araasaa daguulax yostoi xun chanRTAI BOL

Зочин [202.179.31.95] 2019-11-05 15:47:49

аа, где мэнгэт, он куда ушёл аан

Зочин [202.179.27.227] 2019-11-05 15:41:00

дараагийн хариуцлагыг хүрэлбаатар нямдорж нартай тооцох нь гарцаагүй мөн засгийн газарын асуудал хөндөгдөнө шүү дээ шударга царайтнуудыг ард түмэн харж байгаа даа

Зочин [111.196.162.229] 2019-11-05 15:23:19

Ene ih har hel am muu enirgi l saaral jagsaalt ruu oruulj bgaa baihaa

зочин [124.200.39.82] 2019-11-05 15:19:33

одоо Баяртсайхан зогсож байгаад ярилцлага өгөх байхдаа сэтгүүлч сурвалжлагч нарыг дагуулан явангаа ярилцлагаөгдөг хүндээ

Зочин [202.126.89.154] 2019-11-05 15:06:00

Tug tahiad baih yu baihavdee. Ajlaa hiij chadaagui uchraas hariutslaga tootsoj baina. Anhnaasaa merit based zarchmaar erdem bolovsrol tudiigui zan surtahuu humuujliin huvid tohiroh huniig tomiloh baisan. Bagsh hiij baisnaa margaash ni said hiideggui l bhgui yu. Davaasuren bagshiin ajlaa aytaihan hiivel barav. Sain ch bagsh bish!

Зочин [192.82.70.200] 2019-11-05 14:59:34

Хамгийн гол нь Нэгдүгээрт; Дээрэмчид шүүх прокурор, атг, аудитад шургалчихсан байснаас ямар ч хариуцлага тооцдоггүй болчихсон. Хоёрдугаарт; Дээрэмчид луйварчид одоо хүртэл төрийн толгойгоор байцгааж байгаа. Гуравдугаарт; Улсын маань ерөнхийлөгч Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар өөрсдөө хуйвалдаад улсаа дээрэмдсэнд одоо хүртэл ямар ч хариуцлага тооцож чадахгүй байгаа учир Саарал жагсаалтад орохоос яахав дээ.

иргэн [202.179.25.250] 2019-11-05 14:51:19

МАН-ынхаа энэ 2 Хүнээрээ Туг тахиад арай Саарал жагсаалтаас гарчихана гэж бодоогүй биз дээ Дэлхий Биднийг хараад ажиглаад байгаа шүү дээ ингэж байж бүүр Хар жагсаалтад орж Балрах вий дээ

zochin [66.181.166.15] 2019-11-05 14:46:45

haana haana hariutslaga tootsdog um luu orson deer dee hadchihsan um shig alban tushaaltai humuus duuren baina daa


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.