Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Э.Батбаярыг томиллоо

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Энхээгийн Батбаярыг томилов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, ажилтан, албан хаагчдад танилцуулж, зарлигийг гардууллаа.

Энэ үеэр Шүүхийн зөвлөлийн даргаар томилогдсон Э.Батбаяр Үндсэн хуульд заасан шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, бусад хуульд заасан чиг үүргээ хариуцлагатай хэрэгжүүлэхээ илэрхийлэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг ерөнхий зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхын санал авсан хүнийг санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог юм.


Сэтгэгдэл

Хөөрхий дөө [64.119.25.135] 2019-11-06 15:11:05

Хуулийн засаглалыг доромжилсон томилгоо болж доо. ТМС төгсгөсөн "хулхи доктор"-ыг томилж, шүүх засаглалыг удирдуулж, шүүгчдийн хойдохыг уншуулах юм биз дээ ?

Irgen [43.242.242.189] 2019-11-06 09:22:00

Umnuh dargiin zangaragt hurehgui jul huuhed tavjee. Odoo ingeed shuuh duusaa.

зочин [150.129.143.138] 2019-11-06 08:37:46

Олигтойхон шиг ажиллаж үзээрэй.

Зочин [66.181.185.69] 2019-11-06 06:45:45

Өмнөх дарга шигээ байвал ч хэрэг алга шүү шүүхэд итгэх ирэгэдийн итгэл үгүй болсон нь үнэн шүү амжилт хүсье


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.