Ерөнхий сайд газрын тос олборлолтын байдалтай танилцав

Aдмин / Орон нутаг

Дорнод аймагт томилолтоор ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн 19, 21 дүгээр талбайгаас газрын тос олборлож байгаатай танилцав. Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар эрчимтэй ажиллаж байгаа энэ үед тус компанитай цаашид хэрхэн хамтран ажиллах болон олборлолтын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар ярилцав.

image

“Петро Чайна Дачин Тамсаг” компани Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаас хойш буюу 2005 оноос хойш 7.5 сая тонн газрын тос олборлоод байна. 19 дүгээр талбайгаас олборлосон тосоо Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт, Тамсаг 21 дүгээр талбайнхыг Баянхошуу боомтоор экспортолж байна. Оргил үедээ буюу 2015 онд нэг сая тонн давж байсан олборлолтын хэмжээ сүүлийн жилүүдэд 800 мянган тонноос дээш байгаа талаар компанийн удирдлага танилцуулав. Тус компани газрын тосоо боловсруулж, шатахууны хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах Засгийн газрын зорилтын хүрээнд олборлолтоо нэмэгдүүлж, шинээр байгуулагдах үйлдвэрт бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой гэлээ.

Энэ үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанид хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулав. Химийн аюултай хог хаягдлын хадгалалт, хаягдал шингэнийг байгальд аюулгүй болгох, бүтээгдэхүүн хуваах гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн байна.

Тухайлбал газрын тосонд рояалти буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, компани болон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд гаалийн татвараас чөлөөлөгдөж байгааг өөрчлөх, гадаад ажилчид Монгол Улсад Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болгох хэрэгтэй гэжээ.

Дотооддоо газрын тосоо боловсруулж хэрэгцээгээ хангахад “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн оролцоо их гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. Ерөнхий сайд өнөөдөр Дорнод аймаг дахь Зүүн бүсийн эрчим хүч түгээх станцад ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.5] 2019-11-09 14:02:22

Зөв ингэж бодит байдлыг газар дээр нь үзэж танилцаж байх нь тун чухал,хэрэгтэй зүйл.

Зочин [64.119.26.61] 2019-11-08 23:46:14

ЭНЭ ТОМ АЖЛЫГ ЭХЛҮҮЛСЭН ЕРӨНХИЙ САЙДАД БАЯР ХҮРГЭЕ ЭХЛҮҮЛСЭН ШИГЭЭ ДУУСГАХ Л ХЭРЭГТЭЙ БАЙНА ҮҮНИЙГ ДУУСГАХ СОНИРХОЛГҮЙ НЕФТ ИМПОРТЛОГЧ ХЭДХЭН ЛУЙВАРЧИД БАЙГАА ШҮҮ ДЭЭ

Зочин [103.57.94.37] 2019-11-08 18:09:22

Энэ хүн ажлаа хийж байна уу. Сонгууль дөхөөд сурталчилгаанд гарсан уу.

Зочин [202.55.188.81] 2019-11-08 11:17:32

Монгол улс дотоододоо газарийн тос олборлох үйлдэвэрээ барьчахвал ч манай улсийн дотоодийнхо нөөц бололцоог бүрэн хангах нөхцөл бүрдэж ард эргэдий минь аж амьдралд эрс өөрчилөлт орох байхаа ер нь .

Зочин [66.181.161.27] 2019-11-08 11:03:11

Petrochaina dachin tamsag 21 r talbain gunii us ashiglaltiin talaar sain sudlaarai saidaa.odoo uil ajillagaag ni zogsooh bolson shuu.

Zochin [119.40.103.3] 2019-11-08 11:01:45

Xen ch ochson asuudal shiidexed xetsuu gazar da. Xyatadiin udirdlaguud ene gazar nutagt emx zambaraagui bdal gargax xusel ix gedgiig erusu martaj blxgui de.

Зочин [66.181.161.27] 2019-11-08 11:04:15

Ochson alban tushaaltan, humuus ni arhidaj arhidaj bgaad hahuili awaad l ywtsgaadag.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.