Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх сургалт эхэллээ

Aдмин / Гадаад мэдээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Аялал жуулчлалын байгууллага /КТО/-тай хамтран “Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2019-2020 онуудад хэрэгжүүлнэ. Энэхүү төслийн хүрээнд Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулан, тус мастер төлөвлөгөөнд үндэслэн сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх хүрээнд 2019 оны арваннэгдүгээр сарын 11-22-ны өдрүүдэд өрөө үйлчилгээ, зочин угтах, асуудал шийдвэрлэх, зочид буудлын менежмент, хүлээн авалт зохион байгуулах, аяллын хөтөч гэсэн үндсэн 6 чиглэлээр нийт 120 хүн хамрагдах юм.

image

Тус сургалт нь аялал жуулчлалын салбарын зочлох үйлчилгээний ажиллах хүчнийг бэлтгэж, мэргэжлийн боловсрол олгох олон улсын чанарын стандартад нийцсэн, шат дараалалтай системийн сургалт юм. Сургалтыг амжилттай төгсөгчдөд гэрчилгээ олгох бөгөөд Монгол Улсыг зорин ирэх гадаадын жуулчдад чанартай үйлчилгээг үзүүлж, жуулчдыг сэтгэл ханамжтай буцаахад нэг шат ахих юм.

Төслийн хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжилтнүүд 2020-2025 онд 5 жилийн хугацаанд Монгол улсад томилогдон ажиллаж, салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд оршино.

Энэхүү төсөл нь Монгол Улсын Засгийн газраас баталсан Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн зорилтыг хангахад чухал ач холбогдолтой бөгөөд Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Эх сурвалж: БОАЖЯ


Сэтгэгдэл

Зочин [192.82.77.128] 2019-11-12 20:37:52

Шаардлагагүйгээр жуулчдын того нэмэх хэрэггүй. Ямар шаардлага байна вэ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.