Найман аймагт хуванцар хог бутлагч, преслэгч машин хүлээлгэж өглөө

Aдмин / Орон нутаг

БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Орон нутагт хуванцар сав нягтруулан шахах, бутлагч төхөөрөмж суурилуулж, хог хаягдлын зохистой менежментийг дэмжих төслийн хүрээнд найман аймагт хуванцар хог бутлагч, преслэгч машиныг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хүлээлгэж өглөө. Увс, Говь-Алтай, Баянхонгор, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорноговь аймгуудын БОАЖГ-уудын дарга нар нь энэхүү машинуудыг хүлээж авсан бөгөөд төсөлд шалгарсан “Мог пластик” ХХК-ийнхан менежментийг нь хариуцаж ажиллах юм байна.

Бутлагч машин нь 1 цагт 300 кг хуванцарыг бутлах хүчин чадалтай бол преслэгч нь 60 тоннын даралтаар цаас, хуванцар, гялгар уут, лааз, овор хэмжээ ихтэй хог хаягдлыг шахах хүчин чадалтай юм байна. Эдгээр машинаар буталж, овор хэмжээг нь багасгасан хогийг УБ-т үйл ажиллагаа явуулж байгаа хуванцар дахин боловсруулдаг үйлдвэрүүдийн түүхий болгон нийлүүлэх юм.

Улаанбаатарт хуванцар дахин боловсруулах 13 үйлдвэр байдаг бөгөөд жилд 30 мянган тонн хогийг дахин боловсруулах хүчин чадалтай ч түүхий эдийн дутагдлаас болоод бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй. Харин энэхүү машинуудыг найман аймагт хүлээлгэж өгснөөр түүхий эд тодорхой хэмжээнд нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Нөгөөтэйгүүр иргэдийг хогоо ангилж хаях дадалд сургах томоохон түлхэц болно гэж тооцоолж байгаа юм.

Улаанбаатарт ус, ундааны сав дахин боловсруулах “Мог пластик”, “Од пластик”, “Сан-Оргиу”, “Пластик центр”, “Ганган-Анд”, “Жин хургуй”, “Ти Эм Эл” зэрэг компаниуд үйл ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: БОАЖЯ


Сэтгэгдэл

zochin [66.181.161.11] 2019-11-13 10:19:40

UGUI YAHAB DEE IDEED XUSAMIG N SHIDEJ UGCH BAIBAL DUUGUI L ABCH BAISAN N DEER UYCH UGUHGUI IDEED BAIBAL YAHUU. YANDA MONGOL MIN DANDAA IDEJ UUSAN UYM L DUULDAX UYM YASAN MUUXAI HUMUUS N OLON BOLTSON UYM BE

Зочин [59.153.87.18] 2019-11-12 23:32:44

shuud helehed mongol humuus naad mashiniig chiny hiij chadna shuu dee....daanch bolomjoo tur baryj baigaa yanhanuudad deeremduulchiheed baina. tur baryj baigaa yanhanuud er emgui uhtsgee

Зочин [202.9.43.217] 2019-11-13 08:23:58

Үхэр монголчууд юу ч хийж чадахгүй

Зочин [192.82.76.48] 2019-11-12 21:35:31

шахаа


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.