Э.Эрдэнэжамъян: З.Баянсэлэнгэ баталгаатай цагаадна

Ц.Анударь / Хууль

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэрэг жил дамнан үргэлжилж байна. Түүнийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, "Түрээсийн орон сууц” хөтөлбөрөөс улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр урьдчилан хорих 461-р ангид хорьсон.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэмээн үзэж, хэргийг шалгаж байгаа юм. Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс түүнд төрийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, улсад учруулсан 900 гаруй сая төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргасан ч Дээд шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байдаг.

Энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянгаас зарим зүйлийг тодруулав.

Улс төрийн захиалгаар ажилладаг хууль, хүчнийхэнтэй тооцоо бодно

-Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг хорьсон асуудал юу болж байгаа бол?

-Үнэхээр инээдтэй юм болж байгаа. Энэ хэрэг нь Улсын Дээд шүүх хүртэл явчихсан байгаа. Юу гэж тогтоосон бэ гэхээр хохирол байхгүй байна гэсэн. Нэг ч хохирол байхгүй хэрэг дээр гэмт хэрэг үүсгэсэн. Өмнөх хуулиар бол хэрэгсэхгүй болгоод явуулдаг байсан. Одоо бол анхан шатны шүүх рүү буцаадаг болсон. З.Баянсэлэнгэд ямар ч хамааралгүй хэргээр хэрэг үүсгэчихсэн. Хууль, шүүхийнхэн шударга бус ажиллаж байна. "Шүүгчдийн тоо дөрөв биш гурав байх ёстой. Гурван шүүгчийн нэрийг тодорхой мэдэж шүүх хуралд ормоор байна" гэсний төлөө 40 хоног хорилоо. Ийм байж болохгүй. Прокурорын дүгнэлтэнд З.Баянсэлэнгийг хувьдаа нэг төгрөг авсан гэдэг баримт байхгүй байна. Шүүх хурал нь 28-нд товлогдсон. Одоо шүүх хурлаар З.Баянсэлэнгэ баталгаатай цагаадна. Яагаад гэвэл хохирол байхгүй. Нэг ч төгрөгийн авилга аваагүй. Тендерийн хууль зөрчөөгүй. Яагаад шоронд хийх гээд байна вэ гэхээр МАХН-ын хөтөлбөрт хүмүүс 10,20 мянгаараа бүртгүүлээд байгаа учраас эрх баригчдын хийж байгаа явуулга гэж харж байна. Тийм учраас хууль, хүчний байгууллагууд улс төрийн байдлаар ажиллахаа зогс. Улс төрийн захиалгаар ажилладаг хууль, хүчний байгууллагуудаа та нартай тооцоо бодно шүү.

-900 сая төгрөгийн хохирол учруулсан гэсэн. Энэ талаар?

-Авилгатай тэмцэх газраас 900 сая төгрөгийн хохирол учруулсан гэж яриад байхаар нь үнийн зөрүүнээс гарч ирсэн хохирол юм болов уу гэж бодсон. Гэтэл хамгийн инээдтэй нь тэр хохирлыгтооцохдоо банкуудтай харилцсан төлбөр тооцооны хэрэгслийг хохирол гээд үзчихсэн юм билээ. Тэр барилгуудтай нь ч хамаагүй. Барилгын компани нь ч аваагүй. Хэн ч аваагүй мөнгө.

-З.Баянсэлэнгийн хувьд эрх зүйн ямар нэгэн зөрчил байхгүй юу?

-Юу ч байхгүй. Харин ч З.Баянсэлэнгэ хийдгээ хийсэн. 1500 айл, өрхийг түрээсийн орон сууцанд оруулчихсан байна. Хоёр улсын хоорондын Засгийн газрын хэлэлцээрийг биелүүлсэн. Үүнээс өөрөөр яах юм.

Шүүгч нарт хууль ёсны шаардлага тавьж болохгүй болчихсон байна

-40 хоногийн хугацаанд хорьсон шалтгаан нь юу вэ?

-Шүүх, хүчний байгууллагыг улс төрийн захиалгаар ажиллаад байна гэж нилээн шүүмжилсэн. Шүүмжлэлийн магнайд нь хэн байгаа вэ гэхээр Ц.Элбэгдоржийн томилсон шүүгч Ц.Зориг. Бид нарын хамгийн олон жил шүүмжилсэн, огцрох ёстой гэж бодож байгаа ерөнхий шүүгчийн нагац дүү нь Баянсэлэнгийг шүүж байна. Гэхдээ илт буруу шийдвэр гаргаж байгаа юм. Гурван шүүгчтэй орох ёстой шүүх бүрэлдэхүүн дээр дөрвөн шүүгчийн нэр гаргасан. Аль нэгийг нь ядаж хасах ёстой. З.Баянсэлэнгийн зүгээс “Хасагдсан шийдвэр чинь хаана байгаа юм бэ, та дөрвийн хэнээр нь би шүүлгэх юм бэ” гэдэг зүй ёсны асуулт тавиад тэр нь тодорхойгүй байсан болохоор “Тэгвэл та нараас бүхэлд нь татгалзаж байна. Та нар хуулийн дагуу ажиллах ёстой. Тэгэхгүй бол зөв буруу гэдгийг би яаж мэдэх юм” гээд шаардлага тавимагц 40 хоногоор хорьчихсон. Тэр хүн оргон зугтах гээгүй. Мэдүүлэг өгөхгүй гээгүй. Зүгээр л өөрсдийнх нь буруу үйл ажиллагааг шүүмжилж, хууль ёсны шаардлага тавьсан болохоор хорьж байна. Шүүгч нарт хууль ёсны шаардлага тавьж болохгүй болчихсон байна. Гэмт хэрэг хийгээгүй байхад нь хүнийг шоронд хорьж болох уу. Өнөөдөр гэмт хэрэг хийснийг нь хүртэл хорьдоггүй биз дээ. Шүүхэд шаардлага тавьсныхаа төлөө шоронд орох ёстой юм уу. Энэ бол сонгуультай холбоотой.


Сэтгэгдэл

zol [202.126.88.50] 2019-11-14 15:27:46

Shuuh shydarga bus bolson olon hunii erhiig ylandaa gishgij bgaa. Elbegeegiin oir hawiin humuus dandaa chono bgaa. Battylga negiig bodoj bgaa biz. Ajillaj chadahgui shuugch nariig cholooloh heregtei. Gurelsuh ni arai hun chanaraar deer hun bilee. Elbegee bol chylyyn zurhtei os honzon sanaj yawdag hogiin nowsh uhejdald or

Зочин [80.215.152.107] 2019-11-14 09:34:37

Энхбаяр та 3 ыг нохой 7 гэж хэлъе хэлэх үг алга

Зочин [112.72.12.16] 2019-11-14 08:56:04

ЯАХААРАА ХУЛГАЙЧ ЦАГААДДАГ ЮМ ГУЦ ВАА

Зочин [211.36.130.77] 2019-11-14 05:36:25

Иймэрхүү нохойн жогорхойнууд одоо ард түмнийг хуурдаг залилдаг цаг өнгөрчихөөд л байна шүү 1990 он биш 2000 он биш 2020 он болчихоод байна шүү. Ард түмэн 30 жил чихэн дээрээ сарнай саа цэцэгс ургуулаад дөжрөөд үхдэг нь үхээд дуусч байна

Зочин [202.9.43.67] 2019-11-14 04:38:20

Энэ гэж нэг бүтэхгүй дебил уйланхай нохойн жогорхой бна.

Чукгек [64.119.22.244] 2019-11-14 04:00:10

Шүүхэд дамаа нөлөөлөх сүрдүүлэх оролдлого

Зочин [66.181.184.195] 2019-11-14 03:40:49

МАХН бол Монголын Авилгачид Хулгайчдын Нам болохно ээ.

Зочин [66.181.171.34] 2019-11-14 03:31:37

Яг нэг хонины уйланхай шиг царайта сда вэ

Зочин [139.5.219.204] 2019-11-14 03:28:19

ТАНАЙ ЭНХБАЯР ЦАГТАА ХААН ШИГ БАЙСАН ТЭР ҮЕДЭЭ ХИЙХГУЙ ЯАСАН ЮМ АРД ТҮМНЭЭР МИНЬ БҮҮ ТОГЛО

Зочин [202.126.89.111] 2019-11-14 02:51:00

Шүүгчээс татгалзах эрх хүн бүхэнд бий. Гэхдээ 1...2...3. Шүүгчээс татгалзаад байхаар шүүх шүүгч үлдэхгүй бна ш дээ тэгэхээр яах вэ. Шүүхээ болих уу. Энэ авгай ийм хийсэн. Маш их мөнгө. Идэж уусан. Бас хулгайч. Хулгай хийж төрийн албанаас хөөгдсөн. Есөн шид нь бүрдсэн. Шулам шүү дээ

erguu [182.160.0.230] 2019-11-14 02:49:37

ene 1 soliotoi yum ter soliotoi galzuu humuusteigee zailaasaa

Зочин [202.131.233.214] 2019-11-14 02:46:06

Balagselenge yamar haltar huuhen bailaa. Candy crush toglood l suuj baidag baisan bizdee. Odoo neg gangan avgai l baigaa shd. Mungu tugrug idej uusan ni shuud l nuden deer il baihad. Harin ch olon tsavchaaniih ni neg deer ni l hereg uusgesen baina

Зочин [43.242.243.88] 2019-11-14 08:14:06

Бас болоогvй ээ, хуучин муухай хар хvнээ сольцоон, ик эмээ

Зочин [103.229.123.185] 2019-11-14 02:20:29

Буруутай бол бүгд л хуулийн өмнө хариуцлага хүлээнэ та нар тэгээд жагсаач намдаа мөнгө хандивлах гээд сайдын суудлын төлбөрөө төлөх гээл нөгөө эмдийн сайдшиг болоо биз юү гэж хилсдүүлхүү

zochin [202.126.89.218] 2019-11-14 01:59:57

ATG ttiim teneg ylcyyd tsyglachixaad vmap ch xvmvvciig bapij xopiod bdag ym yy Ygvi lbxgvi ya Naad mongiig chini ter awgai gantsaapaa awaagvi namiin daalgawap bsan Tiim ychpaac csopond ch opoxgvi bas gapch ipeed gemgvi namaig xelmegdvvlj xoxipoocon gej ATG iin komiccopyydtai zapgaldaxgvi Vg l naimaalz csig

зочин [103.68.107.22] 2019-11-14 01:43:55

манайхан нэг туйлширахаараа бүр тэнэг болчих юм аа. баянсэлэнгэ сайд байхдаа түрээсийн орон сууцанд олон айл өрхийг хамруулан орон сууцаар хангах боломжийг бүрдүүлж байсан. Хүний хийсэн сайныг харахгүй байж мууг нь хараад л явчих юм аа. Түрээсийн орон сууцанд орох сонгон шалгаруулалтыг тухайн үед ТОСК шалгаруулж байж оршин суугчидаа оруулсан байдаг . Тэгтэл бараг л Баянсэлэнгэ сайд нь хүмүүсээс авилга аваад оруулчихсан юм шиг юм бичих юм.

Зочин [103.68.107.22] 2019-11-14 01:44:35

Одоо болтол тэр хөтөлбөр хэрэгжсээр л явж байгааг хүмүүс мэдэж байгаа байлгүй дээ

Зочин [202.179.31.81] 2019-11-14 01:33:05

Цааш явахгүй н. тодорхой хүний төлөө цаг нэр нүүрээ барах хэрэггүй. Өнгөрсөн хорвоог орхи.

Зочин [43.242.243.88] 2019-11-14 01:14:35

Хулгайчдын нам. Монголын хамаг хуулийг зерчсен ийм балай намыг татан буулгаачээ

ХН [202.179.24.5] 2019-11-14 01:04:51

ХЭНИЙГ СУУЛГАЖ , ХЭНИЙГ СУЛЛАХЫГ ЭНЭ ХҮН МЭДДЭГ БОЛСЫМ БИЗ ДЭЭ.....

Lalar [202.126.89.218] 2019-11-14 01:04:21

Suuliin ued iimerhuu yumnuud " hen hohirchihood baigaa yum" gej ih tavladag boljee. Bidnii erh ashig hohirxhihood baina bogs doloogchoo. Chi uilaach

Зочин [202.126.89.45] 2019-11-14 00:56:34

Тэнэг новш. Шүүгчээс шүүхээс татгалзаад байхаар тэгэхгүй яах юм.

бу [124.158.95.5] 2019-11-14 01:36:08

яагаад болохгүй гэж шүүгчээс татгалзах эрхтэй биздээ бид чинь

Zochin [202.21.107.96] 2019-11-14 00:53:32

Tiim ch bai gui ch bai ene huneer huuli tailbarluulj bain bain tsaraig n harmaargui baih yum

Зочин [66.181.160.81] 2019-11-14 00:45:34

Хувааж авсан гөлөг дөө чи ч удахгүй араас нь явна

zochin [103.26.193.79] 2019-11-14 00:40:33

darhanii dulaanii suljeeg 900.0 garan saya togrogoor hohirooson har altantsetseg gedeg avgaig bas shorond hiigeechee

Hnn [116.112.159.9] 2019-11-14 00:37:41

Энэ нэг гариг андуурчихсан гөлөг бна аа

saikhan [124.158.109.232] 2019-11-14 00:25:26

avilga avaaguig ni unen gj ene hun mdej bgaa yum bhdaa


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.