Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 100 хувийн саналаар баталлаа

Н.Алтанцэцэг / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон 63 гишүүнээс 63 гишүүний буюу 100 хувийн саналаар баталлаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг бүхэлд нь баталъя гэсэн саналаар илээр гар өргөж санал хураалт явуулан санал өгсөн гишүүдийн нэрсийг УИХ-ын дарга Г.Занданшатар дуудан зарласан юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлах санал хураалтад МАН-ын гишүүдээс гадна бие даагч С.Жавхлан, ШИНЭ намын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар оролцлоо.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс 2019 оны зургаадугаар сарын 6-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ 2019 оны наймдугаар сарын 28, 29, есдүгээр сарын 4, 5, 7-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж, хэлэлцүүлгийг амжилттай хийж дуусгасан байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг, хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай 73 дугаар тогтоол баталсан. Улмаар 2019 оны есдүгээр сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчөөс УИХ-ын 73 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг 2019 оны аравдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн хүлээн авах нь зүйтэй гэж үзэж хоёр дахь хэлэлцүүлгээр дэмжигдсэн 19 зүйл, 35 заалт бүхий төслийг 3 дахь хэлэлцүүлэгт оруулах хууль зүйн үр дагавар үүссэн. Ингэснээр УИХ төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн билээ. Төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд УИХ-ын даргын 199 дүгээр захирамжаар байгуулагдсан Зөвшилцлийн ажлын хэсэг ажиллаж, АН-аас ирүүлсэн “Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах зэрэг саналыг зөвшилцөн оруулж ирсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

Нэмэлт, өөрчлөлтийн төсөлд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон засаг захиргааны зэрэглэлтэй хот түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулаотын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж өөрчлөн тусгасан. Хот тосгон, нутаг дэвсгэр түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ.

Үүн дээр нэр бүхий зургаан гишүүн санал гаргаад тэр нь олонхын санал аваад Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг 2020 оны эхний хагас жилд багтаан Засгийн газраас УИХ-д оруулж ирж шийдвэрлүүлнэ гэдэг заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд оруулсан.

Сонгуулиас өмнө улсын хэмжээний бүх хот, тосгоны асуудлыг шийдэж чадахгүй. Дээр нь Нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн удирдлагын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудыг нэн даруй гаргах шаардлагатай байгаа. Одоогоор Төрийн байгуулалтын байнгын хороон дээр нутгийн удирдлагын тухай хууль бэлэн болсон байгаа.

Гэхдээ энэ асуудал 2020 оны тавдугаар сарын 25-наас хойш буюу Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлнээс хойш хүчин төгөлдөх болно.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Зөвшилцлийн ажлын хэсэгт МАХН-ыг оруулаагүй. Шинээр нам байгуулсныг нь ойлгож байна. Гэхдээ хуульд зөвлөл гэж заалт байхгүй. С.Жавхлан бид хоёр нийлээд гишүүдийн зөвлөл байгуулах юм уу. Суудал бүхий намууд эсвэл нийт ард түмэн зөвшилцөж болно, түүнээс намууд хоорондоо зөвшилцөж болохгүй. Зөвшилцөл чинь хууль бус болсон. Зөвшилцлийг намууд хийж байгаа юм бол нийт 34 нам чинь яагаад зөвшилцөөгүй юм. АН бүлэгтэй байсан ч аймхай хоёр нь гараад ард түмний төлөөллийг байхгүй болгосон.

УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Үндсэндээ орон нутгийн, аймаг сумын асуудлыг энэ удаад хойш нь тавилаа. Үүнд харамсаж байна. Нэгдүгээр хэлэлцүүлгээр алх цохисон бол дахиж өөрчлөх боломжгүй юм биш үү. Хэрэв өөрчилвөл Үндсэн хуулийн Цэцэд очих юм биш үү гэж асуумаар байна. Гуравдугаар хэлэлцүүлгээр ийм зүйл оруулж ирэх нь зөв юм уу. Боломжтой байсан бол ард нийтийн санал асуулгаар хайнаагаа хагалаад явах байсан юм. Зөвшилцлийн хүрээнд орон нутгийн засаг захиргаатай асуудал яригдаагүй юу. Сөрөг хүчин маш чухал асуудлаар зөвшилцөх гэж байгаа гээд байсан чинь холимог тогтолцоог 2020 оноос гэдэг зүйлийг л ярилаа шүү дээ. Баахан бойкот хийж, саатуулан барин байж ийм асуудал оруулж ирдэг. Одоо сонгуулийн холимог тогтолцоог 2024 оноос гэж байх шиг байна. Гэтэл яг батлагдах үедээ 2020 он гээд ороод ирвэл хариуцлагыг нь хэн хүлээх вэ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Одоо цаг нь болсон. Иргэд хэлж байна лээ, ард түмэн саналаа өглөө одоо УИХ батал гэсэн захиасыг өгсөн. Бид хариуцлагаа ухамсарлаж нэмэлт, өөрчлөлтийг хийх ёстой. Намын нэрийн жагсаалтад хавчуулагдаж УИХ-д ороод ирэх вий гэсэн холимог тогтолцоог шүүмжлээд байгаа юм. Тиймээс энэ тал дээр сайтар тайлбар өгөх нь зүйтэй гэж бодож байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 24 зүйлийн 52 заалтыг хөндөхөөр болсноос 19 зүйл 35 заалт хөндөгдөхөөр болсон. Олон асуудлыг зөвшилцөж, ойлголцоод хассан, заримыг нь нэмсэн. Тэдгээрийн нэг нь УИХ-ын хязгааргүй эрх мэдлийг хумисан. Тухайлбал Засгийн газрыг дарамталдаг, огцруулах эсэх дээр нь шийдвэр гаргадаг байсныг болиулж байна. Мөн УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах боломжтой болж байна.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа: Бид улс орныхоо хөгжлийн бодлогын заалтыг оруулсан нь онцлог. Бид өнгөрсөн 27 жилийн хугацаанд 14 Засгийн газар солигдож, 1.8-2 жилийн хугацаанд ажиллан хоёр л Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацааг дуусгасан байгаа юм. Бид Ерөнхий сайдад эрх мэдэл өгч, үүрэгжүүлж, хариуцлагажуулж байгаа гэж тайлбарлаж байна. Тиймээс ямар ч хоёрдогч утгагүйгээр хариуцлагыг хүлээж байна. Хөгжлийн бодлого, бодлогын төлөвлөлт орж ирснээр ямар үр дүн гарах вэ. Холимог тогтолцоог 2024 оноос хэрэгжүүлэхээр заасан нь эмэгтэйчүүдэд ээлтэй гэж ажлын хэсгийнхэн тайлбарлаж байна лээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Бид ард түмний сонгох эрхэд халдаж байна. Ерөнхийлөгч хориг тавьж болно. Гэтэл шинэ саналууд орж ирээд хэлэлцэгдээд байгаа нь хууль зөрчиж байна. Хэлэлцэгдэх асуудлууд аль нэг намын ашиг сонирхлыг илэрхийлсэн байж болохгүй гэж байгаа.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Улаанбаатар агаарын бохирдлоороо эхний аравт бичигдэж байснаа энэ арваасаа гарсан талаар мэдээлэл байна. Сайлуулахаасаа муулуулах нь их У.Хүрэлсүхийн Засгийн газарт баяр хүргэхийг хүсч байна. Агаарын бохирдолд бодитой шийдэл гаргаж чадлаа. Дээр нь сонгуулийн тогтолцоог бөхтэй зүйрлэдгээ болимоор байна. Удахгүй сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхэд ард түмнээ царцаа гэх хэллэгээр битгий нэрлээрэй.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Өнөө өглөө хүртэл зөвшилцчих юм болов уу гэж бодож явсан. Харамсалтай нь та бүхэн урдаас нөгөө нүүрээ харууллаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хамгийн чухал нь, увайгүй, худалч улс төрчдийг энэ танхимд оруулж ирэхгүй байх гол заалтыг баталсангүй. Зөвшилцлөө гэж хэлээд эргэж хараад ар хударгаар ийм зүйл хийдэг юм байна. Жижиг тойрогт хэрхэн төсвийг хувааж болдгийг та бүхэн харуулсан төсөв батлахад харуулсан. Бидэнд одоо өөр хийх зүйл үлдээгүй учир чуулганыг орхиж байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 17:35:23

ZAP [202.131.228.66] 2019-12-12 17:35:23

бц [103.10.23.90] 2019-11-15 23:11:54

АН оролцоогүй гэж Эрдэнэ дарга хэллээ биш үү Мөгн зарим гэшүд ч оролцоогүй юм байна Энэ хуралын шийдвэр хүчэнгүй шидвэр байна

Иргэн [182.160.37.24] 2019-11-15 11:58:33

Энэ олон булэглэл эрх ашгаа хамгаалсан юумнууд дундуур хийж чадсанд занданшатар тогтохсурэн нарт баяраллаа

Иргэн [64.119.25.169] 2019-11-15 10:20:52

БҮХИЙ Л ЦАГ ҮЕД МАН ҮНДСЭН ХУУЛЬ БАТАЛЖ БАЙХ ЮМАА. АРД ИРГЭД НЬ ХААЧЧИХАВ. ИРГЭД БИД ӨӨРСДӨӨ НЭГ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАХ ЮМСАН. БҮХИЙ Л ЦАГ ҮЕИЙН ЗОВЛОНГОО НЭГ СЭГСРЭХ ЮМСАН. ТУСЛААЧ МАН- ЫНХАН.

Зочин [103.229.122.128] 2019-11-15 08:35:06

ОГОХИЙГ ХУСЧ БАЙНА ! БАС УНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ХАНДАЖ ОГОХИЙГ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛТЭЙ - УЛС ТОРИЙН ОНДОР МЭДРЭМЖТЭЙ - МЭРГЭЖЛИЙН ТОГОЛДОР БОЛОВСРОЛТОЙ ХУУЛЬЧДААСАА ХУСЧ БАЙНА !! санамж : ер нь монгол улс бух ард тумнээсээ сонгогдсон нэг л засаглалтай ( еронхийлогчийн ч гэнэ уу , нронхий сайдын ч гэнэ уу юу гэж нэрлэх нь огт падлийгуй !) байх естойг дашрамд тэмдэглье ...

ХЭСЭГ ОВГОД -ЭМГЭД [103.229.122.128] 2019-11-15 08:23:04

УИХ иргэдийн санал их олон шугамаар авсан гэдэг боловч бух нийтээрээ санал нэгтэй илэрхийлдэг ГОЛ ГОЛ САНАЛУУДЫГ нэгийг нь ч тусгалгуй МАН -н гишууд дагаараа хуч турэмгийлэн УХ - ийн оорчлолтийг баталлаа . Гишуудийнхнь олонх ГЭМТ ХЭРЭГТ нэр холбогдсон УИХ дангаараа турий барин баталж байгаад бур ч харамсч байна . 1/ УИХ- ийн гишуун сайдын албыг давхар ( ДАВХАР ДЭЭЛ !) хашиж болохгуй ; 2 / Пропорцианалийг зовшоорохгуй ; 3 / торийн тогтолцоог нэг тийш нь болгох талаар ард нийтийн санал асуулга явуулах ( эсвэл хоер танхимтай сонгодог парламенттай болох , эсвэл еронхийлогчийн засаглалтай болох - энэ нь одоогийн еронхийлогч ба еронхий сайдын гэсэн эрх мэдэл булаацалдсан ХОЕР ИНСТЕЦУУДЫГ нэг болгож торийн эрх мэдэл , албан тушаалийн орсолдоонийг арилгаж , ургуй зардлыг хэмнэх зэрэг маш чухал - гол гол ероосоо л ард тумний хусээд байгаа САНАЛУУУДЫГ " АВЧ ХЭЛЭЛЦСЭНГУЙ " ТУСГАСАНГУЙ ... ИЙМД , МОНГОЛ УЛСЫН ЕРОНХИИЛОГЧ ( бух ард тумнээс сонггдсон !) ТАНААС ХОРИГ ТАВЬЖ О

Зочин [202.21.102.226] 2019-11-15 08:08:03

100 саналаар гэж хуцахаа болиоч. Тийм л 100 хувь гэж хэлэх гээд байгаа юм бол хуралд сууж үлдсэн гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа гээч

Зочин [66.181.191.183] 2019-11-15 07:21:55

тэрсүүд өдөр баталлаа даа

Зочин [172.58.188.202] 2019-11-15 03:22:45

Хэдэн сарын дараа өөрчилөгдөх гэж байж дараа үедээ лай болсон юм яахаараа хийдэг байнаа. Үндсэн хуулийг аврах цагираг гэж үзэж түүнээс зуураад байх шиг.

Асуулт? [202.9.44.102] 2019-11-15 00:00:15

Зиак. Үндсэн хуулийг нэг нам дангаараа баталчиж байгаа юм байна! одоо нѳгѳѳ жижиг намууд шинэ үндсэн хуулийн дагуу НИЙТ СОНГОГЧДЫН НЭГ ХУВЬД хүрээгүй бол татан буугдлаа! Газар бол АРД НИЙТИЙН БУС НИЙТИЙН ѲМЧ боллоо ойлгосонгүй? ерѳнхийлѳгч давхар дээлийг хориглоно гэж заалт оруулсан дэмжсэнгүй! Засгийн газар 4с доошгүй гишүүнтэй байна гэлээ???

Зочин [66.181.185.206] 2019-11-14 23:30:12

Зев. Аль эрт ингээд хийчих байсан юм.

zochin [202.55.188.42] 2019-11-14 23:25:43

Shiren nuurelsen gemt heregtnuudiin batalsan undsen huuli gej nerleh ym baina. Gemt heregten bish gedgee shuuheer orj batalgaajuulsniihaa daraa huuli batlaltsah erhtei bolmoor ym. Undarmaa Sodbaatar Batzorig gehchilen barag bugd gemt heregtnuud.

Зочин [192.82.68.254] 2019-11-14 22:51:09

Ээ эд нар юу хийчэх вээ баларсаан Монголын ард тумэн

Зочин [192.82.68.254] 2019-11-14 22:48:40

Гэхэдээ байгалын баялаг нийтийн омч гэдэг нь нэг л шижэгтэй санагдаад явчихлаа. Нийтийн гэдэгээ ард тумэны омч гэдэгийг л оруулах байсан юм. Нийтийн омч энэ юу гэж байгаа юм бол нийт ард тумэний омч л гэмээр юм . Нийтийн гэдэг дотор ногоо хулгайчууд нийт хулгайчууд нь ороод нийт ард тумэн нь бас л хоосон хоцлроодбайгаа юм биш уу ер нь наад баталсан зуулийг нь еронхийлогч хориг тавиад ахиж оруул. Хэн та нарт ийм эрх олгосон юм прд тумэний омчийг ард тумэнд нь ог. Ахиад 30 жил бид чинь хулихдуулаж хоосон ядуу зудуу явах болж бна . Ероосоо боллхгуй

зио зио [64.119.25.140] 2019-11-14 22:45:07

ингээд л ийм амархан баталчиж байгаа юм уу, бушуу туулай борвиндоо баастайн үлгэр л болоогүй бол. Үндсэн хууль тоглоом биш шүү. Баасанхүү гэгч нөхөр МАХН байхаа болиогүй юм уу.

ЗОЧИН [192.82.73.100] 2019-11-14 22:16:17

УИХ-д ДАРГААСАА ЭХЛЭЭД 52 ГИШҮҮН ЖДҮХС-ИЙН ХӨРӨНГӨРҮҮ ГАРАА ДҮРЖ, ЖИРИЙН ИРГЭДИЙН БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛСАН ХУЛГАЙЧ НАР, 60 ТЭРБУМААР ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН ХУУЛЬ БУС УИХ ҮХ-ИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ БАТАЛСАН ХАР ӨДӨР, МАН, ЭНЭ УИХ-Д БУЙ ТҮҮНИЙ ГИШҮҮД ГЭМТ ХЭРГЭЭ ХАМГААЛЖ ЯЛГҮЙ ҮЛДЭХ, ТӨР ЗАСГИЙН ЭРХИЙГ МӨНХӨД АТГАЖ ХУЛГАЙ ДЭЭРЭМЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХИЙХ, ХУЛГАЙЛСАН АСАР ИХ ХӨРӨНГӨӨ ХАМГААЛАХ ЗОРИЛГООР ҮХ-Д ХАЛДСАН ХАР ӨДӨР, ҮҮНИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТАСЛАН ЗОГСООХ ЁСТОЙ, ТИЙМ ХҮЧ БОЛОМЖ БИЙ, ЭНЭ ХУЛГАЙЧДЫГ ТӨР ЗАСГААС ХӨӨН ЗАЙЛУУЛЖ, ЛУЙВАРДУУЛСАН ЗАСГИЙН ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН АВАХ ЁСТОЙ.

Зочин [66.181.190.247] 2019-11-14 21:21:07

Нөгөө УИХ чинь баталчтхсан уу санасандаа хүрчдээ одооч харин нэг дураараа дургинадаа Ерөнхийлөгчийн хоригийг тоохгүй,ҮХЦ ийгөгзөгбаяраар нь дарамтлаад өнгөрөөнө

Zochin [43.242.243.166] 2019-11-14 21:20:28

Luivariin huuli bolgoloo bolih heregtei

Зочин [202.179.24.119] 2019-11-14 20:50:41

Ниргэсэн хойно хашгирах гэгч болж байна даа. Та нар залуучууд илүү ухаантай учраас ирээдүйд илүү сайн үндсэн хууль батлана гэдэгт итгэлтэй байна аа. Гэхдээ яг үнэндээ асуудал үндсэн хуулиндаа биш юмаа. Хүндээ байгаа юм. Хүн үндсэн хуулийг бичдэг биз дээ. Тэрнээс үндсэн хууль хүнийг бичдэггүй. Муухан үндсэн хуулиар ч аятайхан амьдарч болно хэрэв хүн нь зарчимтай бол.

Zochin [202.21.102.226] 2019-11-15 08:06:59

Гэнэн л байна даа. Хүн сайн байгаад тогтолцоо буруу бол нэмэргүйэ. Буруу тогтолцоонд сайн хүн нь цөөнх болоод сайн байлаа гээд нэмэргүй учраас буруу болж эвдэрдэг юмаа

Зочин [202.126.88.50] 2019-11-14 20:49:37

Баталсан нь зөв баяр хүргье

Баасаа [66.181.184.195] 2019-11-14 20:21:22

Одоо МАХН гэж нам байхгүй. Элбэгдоржийн авилгач шүүхэд л тийм нам байж магадгүй.

Монголхүү [66.181.184.195] 2019-11-14 20:18:05

Зөв зөв маш зөв. Баяр хүргэе!

Баяр [202.126.89.44] 2019-11-14 20:01:31

Баяр хүргэе маш зөв !!!

Зочин [117.111.15.234] 2019-11-14 20:01:06

Eserguutsej bn avilgachin JDU-chid bolon urvagch ugaadas goridson golognuud undsen huulind gar hurch bolohguiee !?

хар масс [103.229.123.9] 2019-11-14 19:57:05

цэц дээр унах юм байшдээ

Зочин [202.55.188.89] 2019-11-14 19:22:05

Зөвшилцөлөөр яваагүй тул цэц ерөнхийлөгч унагах нь тодорхой

зочин [66.181.188.210] 2019-11-14 19:19:26

100% эрүүл саруул монгол хүний ухаанд итгэдэг бол эсэргүүцэж бна хөө,ганц намын дарангуйлал,олон сүрэг хулгай луйварын бүлэглэл,энэ үндсэн хуулийг тамын тогооны хуули болгож өөрчилсөн гэдгийг монголчууд эрүүл саруулаар сэтгэх хэрэгтэй,сүрэг хулгай луйварын бүлэглэл ард түмний засаг барих эрхийг үгүй хийж холимог тогтолцоонд оруулж ард түмний сонгох,сонгогдох эрхийг үгүй хийж монгол төрийн эрхийг дотоод,гадаадын дайснуудын гарт атгуулах зам бүрэн нээлттэй болжээ,иймээс хоёр танхимтай ардын гэсэн тодотголтой ардын их хурлыг байгуулах энэ сармагчингуудыг маргааш төрийн ордоноос зайлуулж байх тэмцэлээ эхэлцгээе

нам бус [66.181.176.99] 2019-11-14 19:16:03

Баталсан нь зөв.дэмжиж байна.

zochon [202.126.89.40] 2019-11-14 19:01:25

Ingehed naranhvv gishvvn haana yavnaa ch geh sjig chuulgandaa gishvvdiin irtsiig bvren hangaj suraach irtsiig

Монгол Ард [202.9.42.101] 2019-11-14 18:42:28

Ард олон нь зөвшөөрөөгүй Үндсэн хуулийг өгөр коммунист МАН -ын авилгач, луйварчид батлах эрхгүй. Ард бид зөвшөөрөхгүй, Эргэж харж энэ хуурмаг өөрчлөлтөө хүчингүй болгоогүй цагт АРД бид 2020 -д сонгуульд саналаа ч өгөхгүй !

Зочин [103.10.23.90] 2019-11-15 23:16:53

Ард олоны сонгосон гэшүүд бишээ Нам дагаж бөхс долоодог Төрийн албаар дүүрсэн долдой нарын болон архиний мөнгөөр хахуулдуулсан тэнгүүдийн сонгосон гэшүүд Монголын иргэдийн олнох нь ийм тэнгүүд болсон тэнгүүдэд албан тушаад цалин хахуулаар мөнгө олох боломж ба хоолоны шавахруу зэрэг хэрэгтэй өөр бодох зүүль тэнгүүдэд байхгүй

Зочин [202.126.89.44] 2019-11-14 19:49:50

Энэ их хурлын гишүүдийг бид сонгосон үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна!!!

Иргэн [202.131.243.190] 2019-11-14 19:33:10

Ард олон сонгосон гишүүд юм биш үү?

зочин [66.181.187.208] 2019-11-14 18:36:37

ээ бичсэн зуйл дуусаагуй бна уу.

zochin [202.126.89.40] 2019-11-14 18:58:45

Ih hurliin darga vneheer hariutslagagvi vlbeger hvn umaa iim chuhal asuudal heleltsej bhad arai ch de hvvhed bish de busad n bol uy ch hiij bsan boloh um bna l da nuguu uy bilee ugzug geh met


37 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
37 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.