МАН-ын ганцаарчилсан тоглолт буюу “Ардчилсан нам”-гүй 19 жилийн дараах Үндсэн хуулийн өөрчлөлт

Л.Батцэнгэл / Хууль

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон 64 гишүүнээс 64 гишүүний буюу 100 хувийн саналаар баталсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсныхаа дараа УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдлаа. Хорь гаруй жил яригдаж, сүүлийн гурван парламент дамжин идэвхтэй өрнөсөн, дөрвөн төсөл өргөн баригдсан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, ирээдүйн зам мөрөө тэгшлэн засах олон жилийн, олон хүний хүсэл эрмэлзэл ажил хэрэг боллоо. Энэ үйл хэрэг амар хялбар байгаагүй ээ. Гэхдээ бэрхшээл саад тохиолдсон гэхээсээ илүүтэй асар их хариуцлага, эх орон, ард түмэн, ирээдүй маргаашаа бодсон чин сэтгэл, хичээнгүй тууштай зүтгэл, нөр их хөдөлмөрийг шаардсан гэж хэлж болно. Ойлголцол, зөвшилцлийг гүнээ эрхэмлэж, түмний төлөөх үйл хэрэгт хүчээр түрэхийг бус, хүлцэн тэвчих, нэгдэн хамтрах зарчмыг баримталж ажилласан. Төсөл, санал ирүүлж, зөвшилцөн хэлэлцэж, хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын эрхэм гишүүд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудад гүн талархлаа илэрхийлье.

Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нам, улс төр, бүлгийн ашиг сонирхлоос ангид, зөвхөн Монгол Улс, Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцэж байх тулгуур зарчмыг баримталсан. Түүнчлэн одоо л өөрчлөхгүй бол оройтно, өнөөдрийг алдвал маргаашийн өмнө хариуцлага хүлээнэ, бид хийхгүйгээр хэн хийнэ гэж хүлээж суух вэ гэсэн итгэл үнэмшлээ мөрдлөг болгосон. “Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр бол боломж, маргааш харин бэлэг” гэж Махатма Ганди хэлсэн байдаг. Тиймээс өнгөрсөн сургамжаа цэгнэн дүгнэж, өнөөгийн түүхэн боломжийг алдалгүй ашиглаж, маргаашийнхандаа бэлэг барих ёстой гэж бид үзсэн юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан энэхүү томоохон нэмэлт, өөрчлөлт төр тогтвортой, түмэн амгалан, засаглал нь тэнцвэртэй, шүүх нь хараат бус, нутгийн удирдлагын тогтолцоо нь зөв болж, төр цэгцрэх их өөрчлөлтийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна. Үүний төлөө бид хичээн зүтгэсэн билээ. Тиймээс өөрчлөлт маань эрүүл нийгэм, шударга улс төр, хөгжсөн эдийн засаг руу биднийг хөтлөн замчилна гэдэгт итгэлтэй байна. “Холын зорилго үгүй бол ойрын зовлон оршино” гэж Эзэн богд Чингис хаан хэлсэн билээ. Тиймээс ойрын зовлонгоо арилгаж, холын зорилгодоо хүрэх нь энэ цагийн бидэнд ногдсон хүндэт үүрэг юм. Эх хуулийн энэхүү нэмэлт, өөрчлөлт хууль эрх зүйн хувьсгалын эхлэл болох болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдан Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Шүүхийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль зэрэг 30 шахам хуульд өөрчлөлт орно. Эрх зүйн хувьсгалаар нийгэмд шударга ёс, төрд эмх цэгц, сахилга хариуцлага баттай ноёрхох суурийг тавих болно. Үр дүнд нь парламентат ёс бэхжиж, зөвхөн хууль засагласан, шударга ёс ердийн хэм хэмжээ болон төлөвшсөн, хариуцлага сахилга бүх шатанд хэвшсэн, баялгийн өгөөж тэгш, шударга хүртээгдэж, хүний хийгээд нийгмийн хөгжилдөө зориулагдсан хөгжингүй улс орон болно гэдэгт эргэлзэхгүй байна. Өнөөдрөөс өөр байхыг, өөрчлөгдөн хувьсахыг, буруудсанаа залруулахыг Монгол Улсын эрх ашиг шаардаж байна. Энэ шаардлагыг хэрэгжүүлэхийн төлөөх өөрчлөлт Үндсэн хуулиасаа эхэлж байна гэдгийг бид ойлгох ёстой.

Тиймээс Үндсэн хуулиа сахин дагаж, шинэ нэмэлт, өөрчлөлтийг сайн цагийн уриа дуудлага хэмээн хүлээн авч, зөв тууштай хэрэгжүүлэхийн төлөө бүх нийтээрээ хамтран зүтгэцгээхийг уриалъя. Монголоо Монголоор нь үлдээж, монгол түмнээ мохоохгүйн төлөөх эрхэм зорилго энэ өөрчлөлтөөр дамжин хэрэгжих учиртай. Эцэг өвгөдийн бидэнд өвлүүлсэн, эрдэнэсийн эх орондоо амар түвшин, айх аюулгүй, бухимдах зовлонгүй, аз жаргалтай амьдран суухыг л ард түмэн маань хүсэж байгаа. Энэ хүсэмжлэлийг төр нь биелүүлэх ёстой. Монголын төр оршин байхын утга учир ч энэ билээ. Монгол түмэндээ төрөө түшиж, түмнээрээ жаргаж, Их Монголын суу алдрыг эгнэгт бадраахын өлзийт ерөөлийг өргөн барья. Мөнх тэнгэрийн дор Монгол орон мөнх оршиж, мандан бадрах болтугай” гэж төрийн дууллаа эгшиглүүлэн байж алхаа түншин баталлаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт зуун хувийн саналаар батлагдах батлагдчихлаа. Жирийн ард иргэд бидний хувьд бол түүхэн үйл явдлын гэрч болсон жигтэйхэн бэлгэшээлтэй л сайхан үйл явдал гэж төөрөлдөхөөр. Гэвч цаад углуургаараа, мөн чанартаа чухам юу болоод өнгөрөв өө? “УИХ нь өнөөдөр Ерөнхий сайд, сайд нар, Монгол банкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүд, СЕХ-ны дарга, гишүүд, Хүний эрхийн Үндэсний комиссын дарга, гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Авилгатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг томилдог. Одоо нэмээд Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодгийг болиулж УИХ томилдог болно гэнээ” гэж жиргэжээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хуульчлан баталсанаас хойш олон түмний дунд ч “ЖДҮ-тэй Үндсэн хуулийн нэмэлт гээч”, “ЖИДҮҮЧДИЙН ҮНДСЭН ХУУЛЬ”, “Хазгар доголон Үндсэн хуулиар яах юм” гэхчлэн олон ургальч үзэл дэлгэрч эхэлж байна. Уран сайхны кинон дээр Богд хаан Ардын намын төлөөлөгчдийн авч явах бичиг дээр тамга дарчихаад “Би юу хийчих вээ” гэж сүрхий аюун болгоомжилдог. Киноны үйл явдал биш юм аа гэхэд хожмын бодит түүхэнд Богд Жавзандамба хутагтын засаглалыг мөнөөх ардын хэмээх нам нь хувьсгалт гэсэн үгийг цол чимэг болгон нэмэн авсан үедээ хөмрөн хаясан байдаг. УИХ-ын дарга, манай Хонгор нутгийн хүмүүн Г.Занданшатар бээр “Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр бол боломж, маргааш харин бэлэг” гэж их Махатма Гандийн үгээр бамбай хийж, бэлгэдлийн чанартай сайхан үг хэллээ. Тэрээр бас “Холын зорилго үгүй бол ойрын зовлон оршино” гэж Эзэн богд Чингис хаан хэлсэн билээ. Тиймээс ойрын зовлонгоо арилгаж, холын зорилгодоо хүрэх нь энэ цагийн бидэнд ногдсон хүндэт үүрэг юм” гэж үнэхээр нулимс дусалмаар уянгын халилтай үг хэллээ. Арай улс олны маань аж төрөл амар амгалан болох, улс орны алс хэтэд тустай нэмэлт өөрчлөлт үү, эсвээс холын зорилго үгүй ойрын зовлон болох нэмэлт болчих вуу гэдэг нь амьдрал дээр удахгүй батлагдаад ирнэ. Эцэст нь ард иргэдийн амьдрал өөд татагдаж, энх амар амьдралыг олон түмэнд авчирч чадах уу гэдгийг харах үлдэв. Үнэхээр тийм шударга ариун нэмэлт өөрчлөлт болж чадаа бол уу, үгүй бол уу? Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт маргаашийн бэлэг болох уу, улиг болох уу гэдэг нь одоо бүтэн найман жилийн хугацаанд яригдах сэдэв болчихлоо доо. Бурхан минь, гурван жил хэлэлцсэн гэх энэ ҮНдсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гээч юм юу л болоод өнгөрөв дөө???

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өнөөдрийн /2019.11.14/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хуралдаанд 63 гишүүн оролцож, 100 хувийн саналаар Үндсэн хуульд өөрчлөлт орууллаа. Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн мэдээллийг хүргэж байна. Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн 1 хувиас доошгүй иргэд эвлэлдэн нэгдэж байгуулна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх эсэхийг хуулиар тогтооно. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д анх оруулснаас хойш 45 хоногийн дотор, эсвэл 43.1-д “Ерөнхий сайдыг огцруулснаас” эсвэл Ерөнхий сайдыг огцорсонд тооцсноос хойш 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ыг тараах шийдвэр гаргана. Шийдвэр гаргаснаас хойш УИХ 10 хоногийн дотор шинэ сонгууль зарлана. Шинэ сонгууль явагдаж дуустал УИХ бүрэн эрхээ эдэлнэ. Шүүхийн сахилгын хороо ажиллана. Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд мөнхүү зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно. УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн бол УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснөөс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, баялаг ой, усны нөөц, ан амьтан төрийн, нийтийн өмч мөн. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж шударга хүртээхэд чиглэнэ. УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. УИХ-ын ээлжит сонгуулийн явуулахын өмнө хуульд өөрчлөлт оруулж, батлах, өөрчлөлт оруулахыг хориглоно. УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний 3/2 үзэж, эсвэл Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж санал гаргасан бол УИХ-ын гишүүний 3/2-оор шийдвэрлэнэ. Улсын төсвийг батлахдаа Засгийн газрын өргөн мэдүүлснээс бусад зарлагыг нэмэгдүүлж үл болно. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд хүрээ хязгаарыг хуулиар тогтооно. Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг зөвхөн нэг удаа сонгоно. Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болно. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ. Засгийн газрын гишүүнийг УИХ Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө. УИХ-ын гишүүдийн 4/1-ээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг тавьсан бол УИХ 3 дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүд хэлэлцэн дэмжвэл тогтоолыг баталж, Ерөнхий сайдыг огцорсонд тооцно. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар огцорсонд тооцно. Шинэ Ерөнхий сайдыг 10 хоногийн дотор томилно.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:23:02

Vh9APq http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:35:55

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:35:54

ЗОЧИН [103.212.117.94] 2019-11-18 22:18:36

МАШ ТОВЧХОН ХЭЛЬЕ: "МАН-ЫН ДАРХЛАГДСАН ХУЛГАЙЧИД ӨӨРСДИЙГЭЭ ДАРХЛААЖУУЛСАН, МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ АМЬДРАЛД НЭМЭР БОЛОХ ЮМ ЮУ Ч ҮГҮЙ ҮХ-ИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ БАТАЛЛАА"

зочин [192.82.74.66] 2019-11-16 10:49:39

ардчилсан намаас энхбаярын махн хамаагүй дээр ардчилсан намыг дагасан хүмүүс нэг бол хог дээр нэг бол шоронд орно .Гишүүдээ огт хамгаалдаггүй нам

Александр [5.62.18.64] 2019-11-15 23:45:26

Привлекаем клиентов в Ваш бизнес, с помощью рассылки в формы обратной связи сайтов. В наличии несколько баз, суммарным объемом более 5 млн сайтов СНГ. Предоставляем скриншоты, подтверждающие выполнение обязательств с нашей стороны. Приятные цены - нам выгодно, чтобы заказчик получал прибыль, значительно превышающую стоимость рассылки и обращался повторно. В отличии от большинства наших конкурентов, оплату берем ТОЛЬКО за УСПЕШНО доставленные сообщения. Напишите пожалуйста ответ на нашу почту: silinitcha1979@mail.ru Если Вам удобнее другой способ связи, напишите на почту, какой именно. P.S. Извините за беспокойство, если мы с Вами уже сотрудничаем.

T [202.126.89.15] 2019-11-15 16:34:35

Zuv bnaa

Зочин [202.126.89.44] 2019-11-15 15:08:50

Үндсэн хуулийн өөрчлөлт хийх цаг нь болсон дэмжиж байна

Зочин [202.126.89.44] 2019-11-15 15:07:36

Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна амжилт!!!

Зочин [202.126.89.44] 2019-11-15 15:06:55

Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна аа Эрдэнэ вангийн АН зүгээр хуцахаа боль АН -г залуучуудад өгөх хэрэгтэй байна аа!!!

Зочин [103.229.123.61] 2019-11-15 12:09:41

medee.mn угаасаа АНамын сайт биздээ. МАНамыг дандаа муулна. АНамыхаа муу зүйлийг сайхан болгож бичнэ

Зочин [103.229.123.61] 2019-11-15 12:07:38

АНамыхан зугтаад гарсан юм бишүү

Зочин [202.55.188.44] 2019-11-15 11:25:32

Yanaa hoorhii ardchilsan nam min

Зочин [103.57.93.113] 2019-11-15 10:26:14

Ардчилсан намгүйгээр хийсэн нь бүүр сайн бн. Цаадуул чинь өөрсдийгөө хамгаалах юмл бодож яваа

Зочин [172.85.38.136] 2019-11-20 13:58:27

тэнэгтдэг бна ш дээ. Ардчилал бол олон ургалч үзлийг уралдуулдж зөв шийдвэрт хүрэх шүү дээ

Зочин [119.40.98.162] 2019-11-15 09:56:33

Жижиг тойргоос сонгогдоод сурчихсан тойрог услах ажилаа гаргууд хийдэг Ми мэтийн нөхдүүд энэ тогтолцоогоо авч үлдсэн цагт хэзээ ч сайн сайхан өөрчлөлт гарахгүй. Энэ хэд дахиад 20, 24 он гээд байж л байна хүн нь солигдохгүй асуудал ч шийдэгдэхгүй. Тойрогоо усалдаг аргаа улам л төгөлдөржүүлнэ тэгээд мөнхөд нөгөө хэд л байж байна энэ хэдээс сайн сайхан юм гарах уу

Уншигч [202.179.30.178] 2019-11-15 08:44:24

Ер нь ажил хийсэн нь муулуулж байна. Үнэхээр эднээс өө хайж ядахдаа хүүхэд зөөсөн, казино тоглосон нтр хэргээр хариуцлага тооцуулж, ганхуулах л ажил хийж байна. АН эр бяртай цагтаа УИХ-ын гишүүдийн МИК-ийг тасалж байгаад, та нартай наргүй болно АН ирцээ бүрдүүл эд нар угаасаа эсрэг л байгаа гэж ЗИ орилж байсныг мартаагүй шүү дээ. Тэгээд болоогүй хөгжлийн банк, эрдэнэт, асем гээд унасан машинаараа хүүхэд зөөхтэй харьцуулшгүй хэргүүдээ Баттулгаараа өмгөөлүүлж суугаагаа мэдэхгүй их л тэнэгтэх юм даа. Ухамсартай хүмүүс АН-ын толгойд байсан бол ичээд дугарах ч эрхгүй л баймаар юм. Тэднийг бурхан өршөөг. Би намын гишүүн биш АН-ын засагласан 4 жилд төрд ажиллаж өлөн сувдагийг нь гайхаж байгаад гутраад төрөөсөө гарсан энгийн иргэн. Тиймээс аль нэг намын нэр зүүлгэх хэрэггүй.

Batbayar [202.126.89.103] 2019-11-15 08:34:21

Zuv sh de. Bayar hurgie An bol ugaasaa chadahgui ee

Хуульч [192.82.64.220] 2019-11-15 07:31:59

Засгийн газар тогтвортой болно гэж, ерөнхий сайдыг огцруулах саналыг 19 гишүүн гаргавал хэлэлцэнэ, ингэж тогтвортой болно байхгүй, Шүүхрүү дайрч тоглолт хийж сенсаци үүсгэж байгаа шүүгчийг сонгодог Ерөнхий зөвлөлийн их хурлын гишүүд, бас хариуцлага тоох сахилгын хороог өөрсдөө сонгодог боллоо. Их хурал шүүхийн томилгоог хийж, огцруулдаг болж Монгол Улс шиг улс төрчид шүүхийн эрхийг авч шударга ёс тогтоодог улс өөр хаана ч байхгүй. Улс төрчид бодлоготой шүүхрүү дайрч томилгоо хийдэг эрхийг авч зорилгодоо хүрлээ. Бид тархиа угаалгасаар. Шүүхийг гартаа оруулсан улс төрчид Хаан шиг аашлах байх даа, Шүүхийн энэ 2 байгууллагын томилгоонд их хурал, ерөнхийлөгч нь нэг нэг хүнээс өөр хүн оруулдаггүй бусад улсын жишиг шиг хууль яагаад баталсангүй вээ. Иргэдийн тархийг угааж зорилгодоо хүрлээ.

tusa [66.181.182.150] 2019-11-15 06:46:30

Бүтэн 20 жил ярьж, баахан маргалдаж, гарц олдохгүй байсан гацааг гаргаж, үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа. Энэ бол зөв тал руугаа явж буй том алхам. Сүүлийн үед маш олон үндсэн хууль суудлаачтай болж, олон өнцгөөс харж, зарим санал бодол нь тусгагдсан байх. Нэг их хардаж сүрчигнэх хэрэггүй. Дахин ийм боломж олдохгүй. Нэг нам давамгайлсан УИХ ойрдоо бүрдэхгүй.

Зочин [103.229.120.46] 2019-11-15 06:30:15

УИХ_ын гүшүүдэд баяр хүргэё. Монгол улсад болохгүй бүтэхгүй бүхнийг бий болгосон Үндсэн муу хуулийг бага ч гэсэн өөрчилсөн явдал маш том амжилт. Одоо бага чгэсэн ахиц дэвшил гарнадаа гарна.

Зочин [66.181.184.14] 2019-11-15 05:50:31

Өөрсдийгөө хамгаалсан өөрсдөдөө ашигтай өөрчлөлт л оруулж батлаа биз ер нь гаргаж байгаа хууль журам дүрэм нь өөрсдөөсөө бусдад л үйлчилдэг байхаар тооцож гаргадаг юм биш үү тэр хөөн хэлэлцэх хугацаа гэж нэг сонин хууль байна

Зочин [66.181.161.64] 2019-11-15 05:09:50

Монголчуудын олонх нь 2016 онд МАН-ыг сонгосон уу. Сонгосон. ҮХНӨ-ийг тэднээр хийлсэн үү. Хийлгэсэн. Одоо нэгэнт л алхаа цохичисон учир ямарч байлаа. Мөрдөх л үлдлээ. Төрийн минь сүлд түмэн олныг ивээх болтугай.

Зочин [59.153.112.73] 2019-11-15 04:34:39

ЖДҮЧДИЙН , КОНЦЕССЧДЫН , БИДНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР АВТОБУС АВТОБУСААР МАНЖУУР УЛАН ҮҮДЭЭР ХҮМҮҮСИЙГ ЗУГААЛУУЛДАГ , ХҮЧИНГИЙНХНИЙ ҮНДСЭН ХУУЛЬ ......

ЗОЧИН [49.0.135.63] 2019-11-15 04:09:47

МАН Ы ХЭДЭН ДАРХЛАГДСАН ХУЛГАЙЧИД НААД ЭРГҮҮ ТӨЛӨГНҮҮДЭЭР ГАРЫГ НЬ ӨРГҮҮЛЖ БАЙГААД ӨӨРСДИЙГӨӨ Л ДАРХАЛЖ АВЛАА. МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ТУСТАЙ ЗҮЙЛ НЭГ Ч ХИЙДЭГГҮЙ ЮМНУУДААС ЮУ Ч ХҮЛЭЭХ ХЭРЭГГҮЙ. ҮТЭР ТҮРГЭН ТАРААХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ БҮЛЭГЛЭЛИЙГ.

Зочин [64.119.21.71] 2019-11-15 04:28:08

Та нараар яадгиин АН сөнөтүгэй

ҮНЭН ХААНА БАЙНА [183.81.171.2] 2019-11-15 03:17:24

АРД ТҮМЭНЭЭ ХЭЛМЭГДҮҮЛЭН ХЯДАЖ БАЙСАН МАН ГЭСЭН НЭРТЭЙ ХЭСЭГ БҮЛЭГ ХЭРЭГТЭНГҮҮДИЙГ ХЭЗЭЭ ШҮҮХ ВЭ ??МОНГОЛЫН АРД ТҮМЭН__ 2016-2020 ТҮҮХЭНД ТЭМДЭГЛЭГДЭХ ХАР ДАРСАН ОН ЖИЛҮҮД БОЛЖ БАЙНА,,,

Зочин [211.36.149.206] 2019-11-15 02:54:58

Хэзээ ч Монголд урагшилдаггүй утаа хорт хийг жаахан ч гэсэн багасгаад авлаа ҮХНӨ гэж сунжирсан гонжирсон эх хуулиа жаахан ч гэсэн засаад авлаа браво МАНАН Миеэ Эбэ мэтийн гар хөлнүүд ард түмэнд нэргүй хүн дүрстэй араатнууд орох гэсэн будлиулах гэсэн олон арван оролдлогыг тасалж батлуулж чадлаа. Удаан ч гэсэн ард нь гарч чадлаа шүү цаашид бүр илүү төгс төгөлдөр болгохын төлөө явах хэрэгтэй шүү.

иргэн [202.55.191.194] 2019-11-15 02:06:23

ер нь энэ удаа л боломж тохиосон. хүн бүрийн санаанд нийцүүлнэ ч гэж юу байхав. АН-ын 2 саналаас 1 нь дэмжигдлээ 50% болж л байна.

иргэн [202.179.26.144] 2019-11-15 02:01:11

Энэ улс орон урагшаа явж өгөхгүй байгаа нэг шалтгаан нь үндсэн хуулинд байна гэж бараг л бүх хуульчид хэлдэг юм байна лээ. нэг оролдсон юм олигтой өөрчлөлт хийх байсан даа. доголон хууль боллоо гэдэг нь үнэн шүү. Ер нь МАН яюцгүй юмаа.

Баатар [202.9.43.53] 2019-11-15 01:58:54

ЖДҮчид концесчид тендерчид 60тербум банкны 14тербумын гэмт хэрэгтнүүд бүх тѳрлийн шахаачид худалч хулгайч муу бүхний үүр уурхай болсон Манын 64 тэнэг баталсан үндсэн хуулийн ѳѳрчлѳлт гэгч улс оронд тус болж гавихгүй байх

Зочин [64.119.21.71] 2019-11-15 04:29:04

АН сөнөтүгэй. АН сөнөж мөхөж бна

Зочин [66.181.184.195] 2019-11-15 01:50:39

Үүнийг эсэргүүцэгчид нь; 1-д. Сонгуулийн холимог тогтолцоо гэдгийг тусгуулж аваад мөнгөөр цохиж гишүүн болох гэсэн олигархиуд, мөн жагсаалтаар орж толгой хоргодох гэсэн АН-ын луйварчид л юм даа. Хэрэв тэгвэл Элбэгдорж, Эрдэнээ, сахал Эрдэнэбилиг, Бат-Үүл, Миеэ, Хурц, шүүхийн Зоригт, прокурор асан Энх-амгалан, атг Энхжаргал, шез Лүндэндорж, П.Цагаан, ,Дорлигжав, халзан Эрдэнэбат, зүүнхараагийн Эрдэнэтийг луйвардахад гар бие оролцогч Ж.Эрдэнэбат, дарханы Хаянхярваа, ... гэх мэтчилэн цаашаа гар хөл бологчдын урт хөвөрсөн жагсаалтаар төрд шургалж байгаад дахин толгойгоо өндийлгөнө шүү дээ. Ээ базарвааны хум пад.

Зочин [66.181.186.207] 2019-11-15 01:46:54

УИХ хурал гэдэг байгуулга өөрөө алсын хараатай бодлого Монголд хэрэгжүүлж чадахгүй байна. Ийм байхад илүү эрх мэдэлийг өгөөд байдаг. бас эрх мэдэлтэй ч юм шиг үгүй ч юм шиг хэдхэн фракцын толгойлогч нарын хармааны хүүхнлдэй болоод байна шдээ энэ талаар бодолцож үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэнгүй дэмжихгүй байна, тэр санал асуулга гэдэг юмыг нь олж ч харсангүй

Зочин [122.201.24.44] 2019-11-15 01:46:53

Амжилт

Irgen [202.170.68.162] 2019-11-15 01:46:49

Erhiig ni ugchihsun baihad araas ni gonshigonood yu hiine!

Ман новш [66.181.161.38] 2019-11-15 01:43:03

Зайлаарай маны п...нууд

Зочин [64.119.21.71] 2019-11-15 04:30:19

АН бөөснүүдииг үтэр түргэн алж хчдаж дуусгая

Зочин [124.158.95.138] 2019-11-15 01:42:09

Энэ бүхнийг хийх хувь тохиол зүгээр ч нэг МАН-д тохиогоогүй биз. МАН - д амжилт хүсье.

4909 [202.126.89.220] 2019-11-15 01:24:32

Энэ ер нь юу гээч болж байна вэ? 2016 оны сонгуулийг луйвардсан нь шүүхээр тогтоогдсон хулгайч,луйварчин,гадны гар хөл бологч нар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хүн тийм олон байгаа гэж үү?Энэ УИХ-ын гишүүд гээд байгаа нөхдүүдийн ихэнхи нь бүрэн эрхийн хугацаа нь дуусангуут хуулийн дагуу хариуцлага хүлээх хүмүүс.Монголын өнөөгийн энэ байдал үндсэн хуулиас огт хамаараагүй,харин шунал,тачаал,сувидаг сэтгэлтэй хүн оронцогуудаас ийм болчихсон.Зөв эсэхийг цаг хугацаа харуулах л үлдэж дээ?

Зочин [66.181.185.206] 2019-11-15 01:23:11

МАН-хан бас ч гэж яахав ээ!! Юм хийж бvтээх гэж зvтгэж байгааг нь бид харж бн. Vндсэн хууль гэж нэг бvтэхгvй юм бн !! гээд байсныг еерчилчихлее!! Утаагvй болгочлоо!! Эрдэнэтийг эргvvлээд авчлаа!! Хэдэн сайхан гvvр барьчлаа!! Элбэг толгойлогчтой хэдэн хулгайч луйварчдыг барих гээд vзэж тарж бн!!

Эдийн засагч [150.129.143.57] 2019-11-15 01:08:26

ТӨРИЙН ЭРХИЙГ 60 ТЭРБУМААР ХУУЛЬ БУСААР АВАГЧИД, КОНЦЕССЧИД, ЖДҮ-ЧИДЭЭС БҮРДСЭН, ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭГ УДИРДАН ЭХ ОРНООСОО УРВАН ХУВИЙН АШИГ СОНИРХОЛДОО ХӨТЛӨГДӨН ХИЙГЧДЭЭР ТОЛГОЙЛУУЛСАН МАН БҮХ ЭРХ МЭДЛИЙГ ӨӨРСӨДДӨӨ АВЛАА. ТӨРИЙН ДЭЭР ДАХИН МАН ГАРЛАА. МОНГОЛЧУУД ТЭНЭГ БИШ ШҮҮ !!!!!!!!!

зочин [103.10.22.66] 2019-11-15 01:07:26

үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж гарах хуулиудын өөрчлөлтийг нэн даруй элдэв ашиг сонирхол оруулалгүй шудрага үнэнд нийцхээр хийж бүх нийээр алагчлал үгүй даган биелүүлж сахин мөрдөж байж зөв замдаа орно.

зочин [66.181.186.177] 2019-11-15 00:47:46

Зѳв байна дэмжиж байна Сѳрѳг хүчин , шахмал түлш эсэргүүцдэг шигээ л нэг хэсэг эсэргүүцэж ѳѳ эрэх биз тэглээ гээд яахав дээ цаг явж галтэрэг хѳдѳллѳѳ ураа! Ерѳнхийлѳгчийг харин сонгуулиар уу УИХ.аас уу? гэдгийг энд бичэлгүй орхижээ

Зочин [192.82.77.54] 2019-11-15 00:15:53

100 сая тогрог гишуудээсээ нэхээд хэвт С. Эрдэнэ ллар

Бэлтгэл офицер [103.212.119.116] 2019-11-15 00:11:33

Үндсэн хуулинд зоригтой өөрчлөлт оруулсан ардын намын зоригтнуудад баяр хүргэе. Та бүхнээс, алтан нутгийн хүү, ерөнхийлөгч 2.оос өөр хэнч зориглож ингэж чадахгүй байлаа. Улстөрчид түүний бүлэглэлүүд өөр өөрийн эрх ашгийг, үзэл бодлыг суулгах гэж их тэмцэлдлээ. Харин ард түмэн, ардын засаг, ардын намтайгаа яллаа. Одоо хийсэн зүйлээ хамгаалж хамгаалж, ардтүмний төлөө зүтгэцгээх хэрэгтэй. Бусад нь гоншигнолгүйдагаад зүтгэцгээ.

өө [64.119.27.81] 2019-11-14 23:55:18

ЖДҮ-ЧИД, КОНЦЕССЧИД, ЛУЙВАРЧИД АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ҮҮ???

Bandanhuu [139.5.218.87] 2019-11-15 00:50:10

EHE HEMELTEND ARD TUMNII ERH ASHGIIG BODOJ ORUULSAN YM ALGAAAAA..........

ih mongol [59.153.112.60] 2019-11-14 23:53:01

chadaj bga umand arga alagdaa gej, bayar hurgie MAH!!! ta naraas uur tur barih nam alga.


49 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
49 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.