Б.Болор: Саарал жагсаалтад орсон хариуцлагыг өнөөгийн эрх баригчид хүлээх ёстой

Н.Алтанцэцэг / Эдийн засаг

УИХ-ын гишүүн, сангийн сайд асан Б.Болортой ярилцлаа.

-Сонгуулийн дараа багшийн ажилд орсон уу. Яагаад багшийн ажилд идэвхтэй орох болов?

-Өнгөрсөн 2016 оны сонгуулийн дараагаас багшилсан. Одоо гурав дахь жилдээ багшилж байна. Улс төрд орохоос өмнө их сургуулиудад багшилдаг байсан. Ер нь багшийн ажилд дуртай. Дунд сургуулийн багшаар сүүлийн хоёр жил багшилж байна. Өөрийнхөө сонирхлоор, төгссөн сургуульдаа багшлаач гэсэн хүсэлт тавьсны дагуу багшилж байгаа.

-УИХ-ын гишүүн, Сангийн сайд байсан хүн. Улсын ажилдаа идэвхтэй оролцож болно. Гэхдээ та багшийн мэргэжлийг сонгосон байна?

-Яагаад болохгүй гэж.Багш сайхан мэргэжил, сайхан ажил. Хүүхдүүд том болоод жолооч, эмч болно гэдэг ярьдаг. Би бол багш болно гэж ярьдаг байсан. Нэг үгээр хэлэх юм бол өөрийнхөө хүсч мөрөөдөж байсан салбартаа ажиллах сайхан байна. Мөн сургууль маань надад санал болгосны дагуу өөрийнхөө төрөлх сургуульд багшилж байгаа. Хүүхдүүдтэй ажиллахад таатай байдаг. Мэдээж улс төрийн ажил хаягдахгүй. Намдаа улс төрийн зөвлөлийн гишүүн, үндэсний бодлогын хорооны гишүүний ажлаа хийж байгаа. УИХ-ын сонгуульд ялагдсанаас хойш харьцангуй зав их болсон учраас багшийн ажлыг хийгээд явж байна.

-Улс орны эдийн засаг нөхцөл байдал Монгол Улс саарал жагсаалтад орчихлоо. Энэ байдлаар ирэх хаврын дахин саарал жагсаалтад орох эрсдэл бий болоод байна. Энэ асуудал дээр сангийн сайд байсан хүн ямар байр суурьтай байна бэ?

-Саарал жагсаалтад өнгөрсөн сард орсон. Өмнө нь 2011 онд саарал жагсаалтад орж байсан. 2011 онд саарал жагсаалтад ороод 2014 оны сүүлээр саарал жагсаалтаас гарч байсан. Ямар ч өнцгөөс харсан одоогийн төр барьж байгаа хүчин 2013-2016 оны үйл ажиллагаанд үнэлэлт өгч саарал жагсаалтад орлоо гэж яриад байгаа. Энэ нь бол логикгүй тайлбар. 2014 оны сүүлээр саарал жагсаалтаас гаргачхаад 2013-2016 оныг үнэлж саарал жагсаалтад оруулна гэж байхгүй. Өнөөгийн төрд байгаа хүмүүсийн тайлбарыг анзаараад хараад байх юм бол “ФАТФ-ын “ манайд өгсөн зөвлөмжөөс юу нь биелж, юу нь биелээгүй байна. Дөрвөн зүйл дээр анхаар гэсэн зүйл байгаа. Тэрнийг аваад үзэхээр 2013-2016 онд хэрэгжүүлж байсан ажилтай ямар ч холбоогүй. Өнгөрсөн 2017 оны сүүлээр анх Монгол Улсад сануулга өгсөн. Монгол Улсад сануулга өгөхөд одоогийн МАН Засаг бариад жил гаруй болчихсон байсан. Бидний хувьд саарал жагсаалтад орохгүй байх бүрэн боломж байсан. Дөрвөн зүйл дээр манай Засгийн газар ямар нэгэн байдлаар биелүүлээд явах боломж байсан боловч хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулаагүй. Иймээс Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцож байх шиг байна. Монгол Улсад санхүүгийн ил тод байдал болон шилэн дансны хууль огт хэрэгжсэнгүй. Бидний үед шилэн дансыг хэрэгжүүл гээд өдөр шөнөгүй нүдэж байсан боловч 2016 оноос хойш Засаг авснаас хойш шилэн дансны хууль хэрэгжихгүй байгаа. Үүнээс гадна маш олон зүйл байна. Саарал жагсаалтыг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуультай холбож тайлбарлаж байгаа. Өгсөн зөвлөмж дээр Эдийн засгийн ил тод байдлын тухай хуультай холбосон нэг ч зүйл байхгүй. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль Монголд далд байсан зүйлийг ил гаргаж ирсэн. Тухайн үед олон улсын байгууллага уулзалт болгон дээр ярьж байсан. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль өгөөжтэй хууль болсон.

-Найман жилийн дотор дахин саарал жагсаалтад орно гэдэг бол эмзэглүүштэй зүйл биш үү?

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд банкнуудын активтай холбоотой зүйл байхгүй. Ер нь “ФАТФ”-ын вэйб сайтад бүх зүйл байгаа. ОУВС-ын хөтөлбөрт орох асуудал 2015 оноос яригдаж эхэлсэн. Тухайн үед хөтөлбөрт орохгүйгээр сонгуульд хүрсэн. Сонгуулийн дараа Засгийн газар хөтөлбөрт ороод явсан. Хөтөлбөрийн хүрээнд манай засаг үүрэг хүлээсэн байгаа.Тэр үүргээ маш их учир дутагдалтай биелүүлж байгаа. Үүнийг ОУВС-гийн зүгээс мэдэгдэж байгаа. Олон улсын байгууллага ч мэдэгдэж байсан. Саарал жагсаалтаас яаж гаргах вэ гэдгээ ярих хэрэгтэй.

ЭРХ БАРИГЧИД ӨӨРСДӨӨ УЛС ТӨРЖҮҮЛЖ БАЙНА

-Саарал жагсаалтаас гаргах дөрвөн зөвлөмж ирсэн байгаа. Энэ дөрвөн зөвлөмжийг харахаар хариуцлага тооц гэсэн асуудлууд байсан. Одоогийн байдлаар Монголбанк болон Сангийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцоод намжих хандлагатай байна?

-Хоёр хүнд хариуцлага тооцож байгаа. Шулуухан хэлэхэд Саарал жагсаалтад орсон хариуцлагыг өнөөгийн эрх баригчид хүлээх ёстой. Энэ хүмүүс засаг аваад гурван жил болчихсон. Энэ хүмүүст 2017 онд сануулга ирсэн. Сануулга ирснээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд бүх зүйлийг засах үүрэгтэй байсан. Хариуцлага тооцохоос илүүтэй хууль эрх зүйн орчноо зөв болго гэсэн зөвлөмж байгаа. Үүнийг хийхэд саад болоод байгаа зүйл өнөөдөр байхгүй. Монгол Улс дөрвөн асуудлыг шийдэж болохгүй зүйл байхгүй. Хариуцлага алдсан байдлаас болсон байх магадлалтай. Гэхдээ энэ Саарал жагсаалтаас гаргах боломж байгаа. Иймээс улс төржихгүйгээр Саарал жагсаалтаас гарч болох бүх зүйлээ хийх хэрэгтэй.

-ФАТФ”-ын тухай зөрөөтэй зүйл яваад байна. Саарал жагсаалтад орсны маргааш ам. долларын ханш нэмэгдсэн. Ам.доллар өсөхөөр бүх юмны үнэ өсч байгаа. Саарал жагсаалтад орсноор Монгол Улсад ямар эрсдэл үүсэх вэ?

-Өнөө энэ нөхцөл байдал дээр маш их улс төржиж байна. Эрх баригчид өөрсдөө улс төржүүлж байна. Өөрсдөө Саарал жагсаалтад орсноо зарлаж эхэлсэн. 2011 онд саарал жагсаалтад ороод 2014 онд гарсныг ард түмэн мэдээгүй. Тухайн үеийн засаг түргэн гаргах бололцоог хайж 2014 оны сүүлчээр Саарал жагсаалтаас гарсан. Харин одоо асар их хүлээлт үүсгэчихсэн. Хар жагсаалтад орохоор гардаг үр дагаврыг нэлээд ярилаа. Энэ хэмжээгээр зах зээлд тодорхой хэмжээний донсолгоо гаргасан байх. 2016 оны долдугаар сард ам.доллар 1960 байсан. Дөрвөн сарын дотор 700 төгрөгөөр өссөн. Улс төрийн мэдэгдлээс болж ам.долларыг өсгөж байна. Өнгөрсөн жилийн өдийд ам.долларыг өсгөсөн. Энэ жил ахиад өслөө. Энэ өөрөө иргэдэд хүнд тусч байна.Саарал жагсаалтаас ойрхон хугацаанд гарах боломжтой. 2011 онд арай өөр нөхцөлтэй байсан.

-Ирэх оноос эдийн засгийн сайнгүй байдал руу орно гэж судлаач яриад байгаа?

-Энэ асуудлыг яаж давах вэ гэдэг зөв бодлого байх хэрэгтэй. Монгол Улс тийм бүрэн боломжтой. Эдийн засгийг солонгоруулах ажлыг нэлээд сайн хэрэгжүүлээд явж байсан. Газар тариалан аялал жуучлал, мал аж ахуй гээд явдаг. Энэ чиглэл рүү түлхүү явах ёстой. Мөн хувийн хэвшлээ дэмжих асуудал руу орох хэрэгтэй. Нийгмийн даатгалын шимтгэл нэмснээр хувийн хэвшлийн эдийн засгийг эргээд далд байдал руу оруулж байна. Хувийн хэвшил цалингаа буулгаад эхэлнэ.

-Манай эдийн засгийг гэрэл гэгээтэй байдлаар яаж харж байна вэ?

-Монгол Улс 1990 оноос зах зээлийн эдийн засгаар хөгжинө гэсэн бол зах зээлийн эдийн засгаа сонгодог утгаар хөгжүүлэх ёстой. Манай хоёр том зах зээл хоёр талд байгаа нөхцөл байдлыг ашиглаад зах зээлийн эдийн засаг гэдгийг сонгодог утгаар хөгжүүлж, хувийн хэвшлийн эдийн засаг дээр тогтсон эдийн засаг руу орох ёстой. Өнөөдөр Монгол Улс гурван сая хүнтэй мөртлөө бараг 200 мянган төрийн алба хаагчтай гэж ярьж байна. Энэ 200 мянган хүн улс төрөөс шалтгаалж амьдраад байна. Үүнийг байхгүй болгох хэрэгтэй. Ингэхийн бол иргэд орлоготой болно. Улс хөгжинө. Одоо эрх баригчид хувийн хэвшил муу улсын юм сайн гэдэг. Энэ байдлаас гаргах хэрэгтэй.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:55:34

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:55:34

Зочин [202.21.108.100] 2019-11-18 02:53:52

Chadaltai zaluu

Болор архи хуцхаа больчих [96.231.150.137] 2019-11-16 15:37:14

АНы лаларууд өөрсдөө тэр чигээрээ Саарал Жагсаалт ш дээ

Зочин [96.231.150.137] 2019-11-16 15:35:34

Хн АНы лаларууд өөрсдөө тэр чигээрээ Саарал Жагсаалт ш дээ.

Бсат [103.229.120.76] 2019-11-15 22:17:34

Энэ болор гэдэг пизда ѳѳрѳѳ юу хийсэн юм бэ?

Zochin [139.5.218.244] 2019-11-17 16:27:18

Yuch hiigeegui. Harin gai tarij idej uusan ni gaigui um shig bna.

zochin [139.5.219.25] 2019-11-15 18:03:46

ene teneg uxer mongol umnu ni said baisan biz dee chinii xuvi nemer saarald oox d nuluusun l baigaa shuu dee baitag bogd kinon deer gardag shig xunii muu uzsen Tseepil shig uxer mongol baina daa

Зочин [185.92.25.236] 2019-11-15 16:53:01

Ийм л хүмүүсийг сонгох хэрэгтэй байгаамдаа

зочин [122.201.21.227] 2019-11-15 14:21:06

Саарал жагсаалтын эзэн Болор мөнөөс мөн.

Зочин [96.231.150.137] 2019-11-16 15:25:35

Энэ АНы маанаг пацаан бид хэдээ жаргаах юм гэнэ хэцс

Зочин [185.92.25.236] 2019-11-15 16:56:00

Ардчилсан нам саарал жагсаалтаас гаргасан харин МАН буцаагаад оруулсан. Бодит үнэн ердөө л энэ

Сүхээ [150.129.143.196] 2019-11-15 13:35:12

Энэ хүнийг Сангийн сайд хийж байх үед гааль, татварын байгууллагыг нэгтгэх шийдвэр гарч, гаалийн байгууллага түүхэндээ хамгийн чадавхгүй үедээ очиж байсан. Нисэхийн гаалийн рентген аппаратуудыг зайлуулж, дурын хүн биедээ, тээшиндээ хориотой юуг ч хийгээд орж ирэх боломж бүрдэж байсан. Муу дарга цаг хугацааны дараа яваад өгдөг, харин гаргасан шийдвэрийнх нь хор уршиг нийгэмд, улс орны хувь заяанд ямар хугацаанд нөлөөлдгийг бурхан л мэдэх байх

Зочин [96.231.150.137] 2019-11-16 15:24:21

Энэ АНы маанаг бацаан бид хэдээ жаргаах юм гэнэ Хэцс

Зочин [185.92.25.236] 2019-11-15 16:54:09

Гааль татвар нийлүүлэх хамгийн зөв шийдвэр байсан шүү

Зочин [71.19.252.147] 2019-11-15 11:04:17

Бодит үнэнийг л хэлсэн бна. Төрд хэрэгтэй л хүн дээ.

ккк [192.82.68.133] 2019-11-15 10:52:07

Энэ согтуу хүний хүүхэд юу гэж гуцаад байнаа. Сонгууль дөхсөний шинж үү ккк.

Zochin [202.94.86.5] 2019-11-15 09:07:04

Ene butehguiee.Enenii door ni ajilladag heden butehgui garuud Arkhangaid end tendgui l huurhii guigeed bgaa.

Зочин [178.73.220.208] 2019-11-15 08:55:02

Zov l yarisan bna

Хулгайч [202.21.124.17] 2019-11-15 07:31:44

Улсын мөнгийг хулгайчуудтай хамтарч идээд, Эрдэнэтийг зулгаагаад одоо юу вэ дахиад өлсөвүү

Зочин [185.92.25.236] 2019-11-15 05:59:42

Энэ комэнтээр муулаад байгаа гарууд нь дандаа өөриинх нь намын хүмүүс байгаа гээд боддоо.

Зочин [91.109.28.143] 2019-11-15 05:56:50

Компьютерийн араас л хүн муулж суух юм даа. Төсвийн реформ сайн хийсэн. Дараагийн сонгуулиар гарах ёстой залуусын нэг.

Зочин [96.231.150.137] 2019-11-16 15:27:54

Эрдэнэтийн луйварчдын нэг шүү энэ Болор пздаа чниь, харин чи бол АНы тархины тураал дебилүүдийн нэг нь л байна

зочин [202.179.27.168] 2019-11-15 05:50:14

Өөрийн үзэл бодол, итгэл үнэмшилгүй намын даалгаварыг сохороо дагагч хүн гэж ойлгосон. Тэгээд л болоо.

Зочин [122.201.21.49] 2019-11-15 05:34:05

Мундаг залуу.Ийм залуучууд лтөрд хэрэгтэй байгаа у даа.Сангийн сайд бхдаа нилээн л цэгцэлсэнъ ..

Зочин [96.231.150.137] 2019-11-16 15:30:15

Хахаха АНы дебилүүд мэдрэмжгүй шаах юм даа. Энэ маанаг пацаан бид хэдээ жаргаах юм биз дээ хахаха

Зочин [202.179.31.59] 2019-11-15 05:02:54

Болор бол Сангийн сайд хийхээр хүн биш байсан АНамын буянаар гарч ирээд олигтой юм хийгээгүй л дээ,өөрөө их юм ярих дуртай бололтой,Ингэхэд ер нь Няглан бодогч,эдийн засагч энэ хийсэн юм уу? бараг үгүйл болов уу? Тэгээд цоорч гараад нэг их том хүн болох гэж....

zochin [66.181.189.244] 2019-11-15 04:16:24

Novsh novshooroo l ulddeg.

Зочин [202.21.108.100] 2019-11-15 04:22:47

MAN uu?

Irgen [118.100.71.143] 2019-11-15 03:39:27

Here's hereeniihee hariug gaihav gehch shig boloh ni de. Bugd l adilhan baij.AN name,MAN bugd l buruutai adilhan uurelts

Зочин [66.181.176.140] 2019-11-15 03:34:29

МАНгаруудын хөлсний бичээчид барьж идэх нь ээ.Юугаа ч мэдэхгүй мангар бацаануудаар юм бичүүлээд

Зочин [96.231.150.137] 2019-11-16 15:33:19

Хэхэхэ АНы хэдэн дебилүүд бариулж идүүлж байна дөө. Яаж ч сайхан донгодоод гоё сайхан хувцаслаад дебилээрээ харагдах юм

Зочин [202.21.108.100] 2019-11-15 03:23:25

2017 ond sanuulga avsanaas hoish zasaj zalruulah bolomj baisan ni unenshdee

Зочин [103.229.120.34] 2019-11-15 03:16:48

Их мөнгө яах вэ. Гол нь нэр хүнд.та хэдч Монголын ард түмнийг элэгээр сайхан мөлхүүлж байна .даа.

Зочин [124.158.109.140] 2019-11-15 03:13:20

ӨӨРӨӨ ӨӨГҮЙ ЦЭВЭРХЭН АМЬТАН БОЛОХ ГЭСНИЙ ХЭРЭГ ҮГҮЙ. ТА НАРЫН УЛ МӨР СААРАЛ ЖАГСААЛТАД ДЭНДҮҮ ТОД ХАРАГДАЖ БАЙГАА ДАА. ИНГЭЖ БУХААД, БУРУУГАА БУСДАД ЧИХЭЭД НЭМЭРГҮЙ ДЭЭ, ЗҮГЭЭР ӨНГӨРНӨ ГЭЖ БҮР БАЙХГҮЙ

Зочин [202.21.120.242] 2019-11-15 03:00:58

chi muu nobsh chamag sangin said bh ued mongolin edin zasag suirsnig martaa yu golgoo, mongol uls tusda 2-3 tosovte bsan bzdee golog min

Зочин [103.229.120.34] 2019-11-15 03:09:26

Үнэн

Сангийн яам [66.181.161.9] 2019-11-15 03:04:39

Харин ч нэгтгэсэншдээ. 2016 оны төсвийг нэгтгэж оруулж ирсэн. Хүн хараагаад өөрт чинь л муу даа.

Зочин [66.181.161.9] 2019-11-15 02:56:25

Энэ эсрэг комэнт бичээд байгаа МАН-ын хөлсний бичээчид МАН-ынхаа өгсөн шавхруугаар амиа аргцаагаад яваад байж дээ. Хүн үнэн л юм ярьсан бна.

Зочин [185.198.242.33] 2019-11-15 02:52:08

Huviin hevshlee demjij hugjinu gedeg zov shuu

Иргэн [192.82.76.28] 2019-11-15 02:48:25

Уучлаарай. Танай Ардчилсан нам ч хариуцлагыг хамт хүлээх л ёстой....

Зочин [185.198.242.33] 2019-11-15 02:46:13

Бодор шиг залуусыг сонгоод өгөөч гуйж бна

Зочин [45.56.152.121] 2019-11-15 02:42:45

Зүгээр л хүн хараасан хүмүүс. Яана даа монгочуул минь. Энэ залуу Монголын төрд хэрэгтэй

Зочин [103.229.120.34] 2019-11-15 03:10:15

Харин хэрэггүй гээч

Зочин [85.203.13.107] 2019-11-15 02:40:36

Mundag zaluu

saaral gar be [202.126.88.159] 2019-11-15 02:30:13

zailsan bai daa

зочин [192.82.72.188] 2019-11-15 02:29:53

Энэ эдийн засгийн алуурчин шоронд ороогүй л байгаа юм уу. Монголын эдийн засгийг ХХБ-ны охин компани болгосон гардаа. Дахин бүү үзэгд наанаа хэдэн хүүхдийн толгой эргүүлээд байж бай.

Зочин [66.181.184.195] 2019-11-15 02:08:24

Хүрэлсүх ер нь юу хийсэн юм бэ гэнэ үү? Мөн ч харалган амьтан л тэгнэ дээ. 1. Монголыг тэр чигээр нь хуйвалдан дээрэмдсэн Тарвага, Миеэ болон АН-ын луйварчдыг эр зориг гарган бут цохиж эх орон ард түмнээ аварсан юм. 2. Луйварчдаас Эрдэнэтээ. Ноён уулаа, Салхитын ордоо, Монросцветмет үйлдвэр уурхайнуудаа, Цагаан суаргаа авч ард түмэндээ эзэмшүүллээ. 3. Шударга бусын хонгилыг нураалаа. 4. Сүхбаатарын талбайгаа буцааж авлаа. 5. Утааг арилгаж байна. 6. ҮНдсэн хуулиа хөгжлийн болгож өөрчлөхөд зүтгэлээ. 7. Нефтийн үйлдвэртэй болохоор боллоо. 8. Олон зам, гүүр ашиглалтад орууллаа шдээ.

Зочин [106.102.142.34] 2019-11-15 06:25:01

Bayr hurgii.

Зочин [150.129.140.130] 2019-11-15 01:55:33

Чи зүгээр л шорондоо яв

Зочин [66.181.161.127] 2019-11-15 01:47:32

Зайлаа муу новш, АН тайгаа

Зочин [203.91.115.49] 2019-11-15 01:54:05

Ардчилсан нам гэж монголд байхгүй дээрэмчдийн бүлэг Та 20 оны сонгуулиар үсчгүй үлдэх болно

mgl [112.72.15.218] 2019-11-15 01:39:39

hol ochij huts

zzz [103.212.119.243] 2019-11-15 01:35:21

chi baihdaa yu hiisiim be ...hor nairuulj 5tugrug olj avchihaad helgvi dvlii um shig baij bgaad songuuli duhuhuur neeg ih sanaa zovloo yu ...dald orj vz ....

Зочин [66.181.161.125] 2019-11-15 01:30:08

Зайл

Зочин [66.181.165.215] 2019-11-15 01:22:47

Shaagaarai muu bandia cham shig pizda hursahgui shuu chi sangiin yamiig Ymar bolgoloo bandiaa hol ochij hutsaaraa

Зочин [66.181.176.99] 2019-11-15 01:22:41

Болороо чи сангийн сайд хийж яаж холио бантан болгож томчуулын гар хөл боллоо чамайг ард түмэн мэдэж байгаа шүү.

Баяр [122.201.26.172] 2019-11-15 01:19:08

Болороо хүний санах ой тийм ч амархан мууддаггүй бөгөөд багтаамж их гэдгийг чи гадарлах боловсролтой хүн. Чи Сангийн сайд хийж байхдаа өөрийн итгэл үнэмшил, боловсрол, мэргэжлийн ёс зүй зөрчсөн маш олон зүйлийг санаачлан болон бусдын даалгавар, хүсэлт, хор найруулгаар хийсэн чинь архивт үлдсэн байгаа. Чи үнэнээс айж явах хэрэгтэй. Насан туршид чинь хийсэн ажлын чинь үр дагавар, үйлийн үр дагалдан явдаг хорвоогийн жамаас хаачих вэ. Жааххан ч гэсэн өөрийнхөөрөө байж сурах хэрэгтэй. Нас чинь болсон.

иргэн [202.70.34.70] 2019-11-15 01:13:10

Сайн байна оо, Багшаа хийгээд л яв. Дуртай ажил гоё ш дээ, Улс төрд бол арай л жижигдэнэ, Фортуна, Бадамжунай хоёрын л гар хурууны хүүхэд байсан ш дээ, Үнэн үгийг эргэцүүлж тунгаагаарай

Nyamka [202.126.89.106] 2019-11-15 01:07:36

Хуцдаг муу халтар чи битгий солиор! Манангийн санхүүгийн гар хѳл, Сахалын бууны нохой улс орон самарчихаад шорондоо ороогүй байна уу муу шуналтаа?

иргэн [107.167.107.202] 2019-11-15 01:03:50

болор хулгайчииг шоронд хиигээч хууль цааз завшаад

Зочин [66.181.185.206] 2019-11-15 00:54:38

Яасан гуцдийн бэ!! Хамаг херенге бонд хулгайлж гадарчихаад шорондоо ороогvй байгаам уу??

Зочин [192.82.75.194] 2019-11-15 00:47:15

Тийншдэ женко хүрэлсүх занданшатар нямдорж хүрэлбаатар голчлон хүлээх ёстой эд нарын хар гайгаар ийм хүнд бдалд ороод ард түмэн л зовж улам ядуурна. Эд нар хулгаылсан авилгалсан мөнгөөрөө хэдэн үеэрээ гударч амьдарна юунд санаа зовох уу??? Хүүк ер нь өөрийгөө рекламдахаас өөр гийгүүлсэн юм бнуу

Та хаанаас ирээ бэ [202.21.127.160] 2019-11-15 00:34:50

Энэ чинь нэг хэсэг сайд, бүр сангийн сайд хийгээ биз дээ. Жинхэнэ улс төр гэдэг л энэ байх даа. Та нарын хамтарч зуурсан жонхүү шүү дээ

Зочин [202.9.42.185] 2019-11-15 00:15:34

Doloon uuliin tcaaguur dald or

зочин [1.202.241.99] 2019-11-15 00:08:38

Сонгууль ойр тоод бүгд гараад ирлээ.


66 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
66 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.