Улстөрийн утаа үнэхээр сарнисан уу: ЖДҮ-чин гишүүдтэй хариуцлага тооцъё

Л.Батцэнгэл / Улстөр

ЖДҮХС-гаас албан тушаалын давуу байдлаа ашиглан зээл авсан асуудал хэсэгтээ шуугиан тарьж, олны анхаарлын төвд байсан. Эл гэмт хэрэгт холбогдсон гишүүдийн тоо өсөж, саарал жагсаалтад улс орон минь бүртгэгдэж, угаарт өчнөөн хүн үхэж үрэгдэн, Ашигт малтамлын нөөцийг ашиглах төлбөрийг хэлэлцэж, Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэн гэх олон олон дуулиан дунд ЖДҮ-чдийн хэрэг бүдгэрэх тийшээ хандлаа. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг ч УИХ-ын чуулганаар хэлэлцэлгүй өнөөдрийг хүрлээ. Гэтэл үүний цаана журам, хуулиа хүлээсэн мянга мянган бичил, дунд бизнес эрхлэгчид горьдож сууна. ЖДҮХС-гийн зээл гэдэг жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжихэд зориулсан нэн хөнгөлөлттэй зээл.

Харамсалтай нь албан тушаалын давуу байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий компаниа жижиг, дундын тоонд оруулсан улстөрчид тус бүр багадаа 950 сая төгрөгийн зээлийг авсан гэхээр бүгд тэрбумтнууд болсон гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, 500 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид очих ёстой мөнгийг УИХ-ын дөчин таван гишүүн халаасалж хумсаллаа.Тэдэнд энэ шинэ жилээр тойрог тойргийнхон нь “Алтан хумс” гэсэн өргөмжлөл гардуулж, хариуцлага тооцох хэрэгтэй юм. ЖДҮ-чин гишүүдийн асуудал нэгэн үе шуугиан дэгдээсэн ч бусад дуулианы аяар мартагдах маягтай боллоо. Олон зуун хүний өөдрөг гэгээн амьдрах боломжийг үгүй хийсэн төрийн түшээдийн ёс зүйгүй гэмт үйлдэл замхарч улстөрийн утаа сарнихад ойрхон боллоо. Зүй нь хэрэгт холбогдсон гишүүдийн асуудлыг УИХ-ын чуулганаар оруулж, хариуцлагын асуудлыг ярих ёстой байсан.

УИХ-ын 76 гишүүнээс татвар төлөгч миний, чиний, таны мөнгөнөөс хулгай хийж хумсалсан гишүүдтэй ард түмний нэрийн өмнөөс тооцоо бодож хуулийн хариуцлага хүлээлгэх ажил үлдээд байгаа. УИХ-ын гишүүдэд зээл олгох ажлыг гардан хийсэн ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг чуулганы хуралдаан дээр “Энэхүү зээлийг зорилтот бүлэгт нь олгосон “ гэж гүрийгээд л сууж байсан. Гэтэл тэрээр жилд өөрөө 22.2 сая, гэр бүл нь 320.6 сая төгрөгийн орлоготой. 3.8 тэрбумын үнэтэй гурван орон сууцтай. 1.3 тэрбумын үнэтэй хоёр газартай. Хадгаламжиндаа 346 сая төгрөгтэй. Бас таван компанид хувьцаа эзэмшдэг. Ийм хөрөнгө орлоготой Б.Батзориг ХХААХҮ-ийн сайд болдог жилээ хувьцааг нь өөр хүнд шилжүүлсэн, өдгөө эхнэр нь хариуцдаг “Тээвэр ачлал” компанидаа 1.4 тэрбумын зээл олгосон байдаг.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар жилд өөрөө 30.5 сая, гэр бүл нь 242 сая төгрөг олдог. 928 сая төгрөгийн үнэ бүхий гурван ширхэг орон сууцтай. Зургаан компанийн хувьцаа эзэмшдэг. Түүний эзэмшлийн “Эпато анарваан”компанид ЖДҮХС-гаас 1.2 тэрбум төгрөгийн зээл олгосон. Өөрөө жилд 315.9 сая төгрөг, гэр бүл нь 14 сая төгрөгийн орлоготой, 1.02 тэрбумын үнэтэй таван орон сууцтай, дансандаа 13.8 сая төгрөгтэй, гурван компанийн хувьцаа эзэмшдэг УИХ-ын гишүүн Л.Энхболдын охин Э.Мандухайн “Мийт экспорт интернэшнл” ХХК-д 2016 онд ЖДҮХС-гаас 1.3 тэрбум төгрөг олгочихсон байна.

Тухайн жилд өөрөө жилийн 22.4 сая төгрөг, гэр бүл нь 92.6 сая төгрөг олдог, 420 сая төгрөгийн гурван орон сууцтай, 18.6 сая төгрөгийн хадгаламжтай, таван компанийн хувьцаа эзэмшдэг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын хамаарал бүхий “Сапфир стоун” компани 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.

Өөрөө жилд 2.4 тэрбум төгрөг, гэр бүл нь 14.3 сая төгрөг олдог, 485.5 сая төгрөгийн орон сууцтай, 4.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай, 2.8 тэрбум төгрөгийн авлагатай, хоёр компанийн хувцаа эзэмшдэг УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай” компанид 950 сая төгрөгийн зээл олгосон нь нотлогдсон.

Тэрчлэн өөрөө 22.7 сая төгрөг, гэр бүл нь 342 сая төгрөг жилийн орлоготой, 1.08 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 13 ширхэг орон сууц, үйлдвэрийн барилгатай, 380.4 сая төгрөгийн хадгаламжтай, гурван компанийн хувьцаа эзэмшдэг УИХ-ын гишүүн Г.Солтаны “Монгол шаазан” компанид дээрх сангаас 950 сая төгрөгийн зээл өгчээ.

Жилд өөрөө 22.7 сая төгрөг, гэр бүлийнх нь гишүүд 1.4 тэрбум төгрөг олдог, 430 сая төгрөгийн дөрвөн орон сууцтай, 332.9 сая төгрөгийн хадгаламжтай, 20 компанид хувь эзэмшдэг УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Рэд Стар Клуб” ХХК 800 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байна.

Энэ мэтчилэн дурдаад байвал УИХ-ын гишүүн Б.Ундармаа, О.Батнасан, Х.Болорчулуун, Б.Наранхүү, Г.Тэмүүлэн , Б.Баттөмөр нарын гишүүдийн нэрсийн жагсаалт гарна. Тэдний хөрөнгө бэл ч тэрбум тэрбумаар яригдана.

ЖДҮХС бол “…Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож, тэднийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлнэ” гэдэг гоё уриа, зорилготой үүссэн байдаг юм. Өөрөөр хэлбэл, жилийн 3.0 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн зорилтот бүлэг нь Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид юм. ЖДҮХС тэдэнд зориулж, урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох, санхүүгийн түрээс (лизинг)-ээр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг авч ашиглахад дэмжлэг үзүүлэх, төрөөс дэмжлэг авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн, ажлын байр бий болгосон жижиг,дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах, сургалт явуулж, зөвлөгөө өгөх, зээлийн давхар батлан даалтын үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй төрийн хөрөнгийг төвлөрүүлэн түгээдэг сан.

УИХ-аар 2007 оны долдугаар сарын 27-ны өдөр баталсан Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэдгийг “…ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн, ажиллагчдын тоо нь 149-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий бөөний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн, ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн, ажилллагчдын тоо нь 49-өөс дээшгүй бөгөөд нэг тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн, ажиллагчдын тоо нь 19-өөс дээшгүй бөгөөд үйлдвэрлэл эрхэлдэг, эсхүл ажиллагчдын тоо нь 9-өөс дээшгүй бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг, 50-250 сая төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиг үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн”гэж тодорхойлсон байна.

Гэхдээ үүнд “….Тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл; Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа; Банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ; Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах” зэргийг хамааруулахгүй гэж заажээ.

Энэхүү “зорилтот бүлэг”-т дээрх гишүүд, тэдний хамаарал бүхий этгээдүүд, эзэмшлийн компаниуд нь орох бил үү? Хэзээ ч үгүй шүү дээ.

Харамсалтай нь “ЖДҮ-гийн хэрэг” гээчид нэр холбогдсон гишүүдээс хуулийн болоод ёс суртахууны хариуцлага хүлээх эр зоригтон гарсангүй. ЖДҮ-гээс болж сайдын ажлаа өгсөн Я.Содбаатар хүртэл “Эхнэрийн найзуудтайгаа нийлж байгуулсан компани, эхнэр маань одоо үйл ажиллагаанд нь оролцдоггүй, би энэ зээлийн талаар мэдэхгүй” л гээд байсан. Сүүлд сайдын ажлаа өгөхдөө “ЖДҮХС-тай миний хамаарал бүхий компани нэр холбогдсон. Энэ асуудлаар хууль шүүхийн байгууллага шалгаж байгаа бөгөөд удахгүй ус, тосыг нь ялгаад гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, улстөрчийн хувьд ёс зүйг эрхэмлэдгийн хувьд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэсэн. Түүний “Эпато анарваан” гэдэг эмнэлэг сувилал нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард Я.Содбаатарын хамаарал бүхий бас нэг компанийн барьсан хотхон дотор хаяг шошгоо хадчихсан үйл ажиллагаагаа явуулж л байдаг. Б.Наранхүү гишүүн “Дэргэдээ эрдэнэ байсныг мэдсэнгүй. Дүүгийн маань төсөл улсад хоёр гурван тэрбум төгрөгийн ашигтай байсан юм байна. Дүүгийнхээ зээлийг ах нь төлчихнө. Нэмээд өөрт нь хоёр тэрбум төгрөг өгчихнө” гэж ярьсан удаатай. Улаан цайм ингэж ард түмний халаас руу хуруу гараа дүрсэн төрийн түшээдэд одоо хариуцлага тооцохгүй бол Монголын нийгэм цаашид хэзээ ч цэвэршихгүй нь тодорхой юм. 45 гишүүн ингэж дураараа загнасан гэхээр Монголын ард түмэн үнэндээ үнэхээр номхон хүлцэнгүйн туйлд хүрсэн ажгу.


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.194] 2019-11-18 14:30:43

Зээл бол буцааж төөлдөг бас хүүтэй тийм л зүйл шүү дээ. энд хариуцлага гээд яриад байх зүйл байхгүй.

Зочин [64.119.21.77] 2019-11-18 19:33:37

Мөнга угаах үйлдэл болоод бна. Ингэж дарга нар мөнгө зээлдэг шиг жирийн иргэнд энэ зээлээ өг л дөө.гэхдээ чи хамсаатан болж өөрөө мөнгө авсан тэнэг бна.

Зочин [192.82.67.207] 2019-11-18 15:05:09

chi metiin iim ym yaridag maluud yugaa ch medeh ve dee ugasa

Зочин [124.158.109.140] 2019-11-18 14:05:33

Тэгээд 2019 оны Үндсэн хуулийн зохиогчид

иргэн [202.179.4.250] 2019-11-18 13:02:31

Бидний үг төрд хүрэхээ байгаад удаж байхад яалтай билээ. АТГ, тагнуул, цагдаа их хурлынханы боол болжээ гэхээс өөр хэлэх үг алга

Зочин [202.55.188.43] 2019-11-18 12:15:22

Ждүчдийн хүндэт самбар уу? Ямар ч гоё юм. Эрээлж мяраалаад, эр охиноороо алаглаад. Аргагүй манай сайчуул. Дахиад альбоморхуу болгоод жаахан фотошопдоод чимэглэмээр юм уу?

Зочин [203.91.118.180] 2019-11-18 11:43:08

Саарал жагссалтанд оруулсан НЯМДОРЖИЙГ огцруулаач ээ

Зочин [124.158.109.140] 2019-11-18 13:58:29

FATF-аас ирсэн тэр бичиг гэдэгт нь саарал жагсаалтад оруулсан эзэд нь огт өөр хүмүүс байсан шиг санагдах юм.

НДШ [202.179.24.5] 2019-11-18 11:18:08

БИШРЭЛТЙИН ЭЗЭМШДЭГ ХАМААРДАГ БҮР БАРИЛГА ОБЕКТИЙГ ЖАГСААЖ БАЙГААД ЗАРАХ ХЭРЭГТЭЙ ШД. ЗАРАГДАЖ ДУУСААД НДШ-ИЙН БҮХ МӨНГӨ , ХҮҮ, АЛДАНГИТАЙГАА ОРЖ ИРТЭЛ НЬ ГАНЦ ХУДАГТ ХОРИХ ХЭРЭГТЭЙ ШД. СОЛОНГОСТ БОЛ ИНГЭДЭГ Л ЮМ БИЛЭЭ ШД. МААШ АМАРХАН ШИЙДДИЙМ БАЙНА.

ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ [202.180.216.19] 2019-11-18 09:51:55

УИХ-ЫН ГИШҮҮН БАТБАЯРЫН УНДАРМАА, НӨХӨР А.АРИУНБОЛДТОЙГОО НИЙЛЖ ИДЭЖ, ШАМШИГДУУЛСАН НДШ-ИЙН МӨНХГИЙГ МОНГОЛЫН НИЙТ АРД ТҮМНЭЭР ТӨЛҮҮЛНЭ ГЭДЭГ БАЙЖ БОЛШГҮЙ ХЭРЭГ ШҮҮ ДЭЭ. ЯАХААРАА НЭГ ГЭР БҮЛИЙН АВГАЙ НӨХӨР ХОЁРЫН ИДСЭН МӨНГИЙГ 3.0 САЯ МОНГОЛ ТӨЛЖ БАРАГДУУЛАХ ЁСТОЙ ГЭЖ ???

зочин [119.40.103.6] 2019-11-18 10:53:24

Маш зөв. Төрийн түшээ нар Монголчуудыг мал гэж боддог, монголчууд ямарч тэмцэлгүй мал шиг байх юм. Тэмцэл хийж байгаа нь Үндэсний фронтын тэргүүн хэн билээ улс төрийн тойм ч шиг гажигтай юм ярьж олны доог тохуу болоод л. Ийм байхад ард түмэн хохирохоос өөр яах билээ??????????????

Саран-очир [66.181.169.70] 2019-11-18 09:46:08

Энэ нөхдүүдийн цаад санаа шунал хүсэл эрх мэдлийн наймаа ЖДҮ-гээр илэрсэн . Яаж тайлбарлаад ч ойлгоно шүү дээ . Гарц бол үнэнээ хэлээд уучлал гуйх бол арай дээр арга . Одоо та хэд хэрэггүй ээ би боломжийг ашиглаад мөнгө олно гэдэг бодолтой хүн төрд гарах ямар муу байдгыг Монголчууд мэдсэн шүүд ээ Одоо салах гэж яаж зовж байна. ээ бурхайн минь та нар биш шүү

зочин [202.126.89.248] 2019-11-18 09:40:17

Хөвсгөлийн 3-ын яасын бол цагаадсануу эсвэл хөөн хэлэлцэх хугацаа нь дуусан уу

мхаэ [202.179.26.176] 2019-11-18 09:35:12

үүнд засгийн газар буруутай учир засгийн газар огцорохыг шаардаж бн,

Зочин [66.181.161.117] 2019-11-18 09:27:35

Солтан минь зайлаад өгөөрөй,чам чиг часаг царайлсан новш Баян өлгийд лав хэрэггүй шүү !Гылымхан ч мөн адил адгийн шар !

хаха [182.160.32.152] 2019-11-18 09:03:43

бид мартахгү гээл бсан яасан мөнгө аваад мартсанууу

Зочин [202.9.43.97] 2019-11-18 08:56:16

Энэ хууль бусаар хөрөнгөжсөн олигархиуд сайд дарга нарын мөнгийг үл хөдлөх хөрөнгө машин тэргийн хураан авч, бүх уул уурхайг хааж монголыг эдийн засгийн хориг болон визний хоригт оруулах ёстой

Зочин [103.57.93.92] 2019-11-18 07:42:26

Женкогийн Сур Данзанг шантаажлаж байгаа ганц хэргийн сэжуур. цаг хугацаа явах сонгууль ойртох тусам унэ цэнэгуй болно


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.