Н.Учрал: Хар тамхи, мансууруулах бодисыг сурталчилбал хариуцлага хүлээлгэдэг систем рүү шилжинэ

Ц.Анударь / Хууль

Хар тамхи, мансууруулах бодисын хяналт, эрх зүйн орчны талаарх Нээлттэй сонсгол явуулах өдрийг 2019 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрөөр тогтоосон бөгөөд сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал даргалахаар болов.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.

-Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой нээлттэй сонсголын хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?

-Хар тамхи, мансууруулах бодистой холбогдуулан нээлттэй сонсголыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос зохион байгуулах гэж байна. Хурал даргалагчаар миний бие сонгогдон ажиллана. Нийт арван ажиглагчийг оролцуулахаар болсон.

Хар тамхи, мансууруулах бодисны хэрэглээ нь өсвөр үе, залуучуудыг хамарсан, анхаарах ёстой том сэдвүүдийн нэг болсон байна гэдгийг статистик мэдээллүүдээс харсан. Хаалттай хуралдаанаас мөн мэдээллүүдийг сонссон. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор нийгмийг соён гэгээрүүлэх, хууль хяналтын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах, иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулах гээд өргөн хүрээтэй ажлыг зохион байгуулах зайлшгүй шаардлага үүслээ гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээлж байсан. Үүн дээр онцгой анхаарал, ач холбогдол өгч байна. Нээлттэй сонсголын үеэр гарсан саналуудыг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ. Цаашид хар тамхи, мансууруулах бодистой холбоотойгоор бодлогын түвшинд ач холбогдол өгч ажиллахаар зарим ажлууд хийгдэж байна.

-Хууль, эрх зүйн хувьд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой нэмэлт өөрчлөлтүүд хийгдэх үү?

-Хар тамхи, мансууруулах бодистой холбоотойгоор хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагуудын оролцоог хэрхэн хангах вэ гэдэгт хамтын ажиллагааг бодитой болгох шаардлагууд үүсээд байна. Одоогийн мөрдөж байгаа хуулинд Хууль зүйн яам олон судалгааг хийсэн. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо нээлттэй сонсголын дараа хууль, тогтоомжинд шаардлагатай өөрчлөлтүүд оруулах саналууд дээр нэгдсэн ажлын хэсэг гаргаж ажиллах төлөвлөгөөтэй байна.

Залуучуудын дунд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ өндөр байна

-Манай урлаг, соёлын салбараас хэд хэдэн хүн хар тамхи, мансууруулах бодистой холбогдоод байгаа. Энэ талаар таны бодол?

-Өсвөр үе, залуучуудын дунд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээний түвшин дийлэнх хувийг эзэлж байна гэсэн мэдээллийг Цагдаагийн байгууллагаас өгсөн. Энэ юутай холбоотой вэ гэхээр олны танил, нийгэмд танигдсан хүмүүс нь хар тамхи хэрэглээд эхлэхээр хүүхэд залуучууд тэднийг даган дуурайх хандлагууд байдаг. Энэ бол дэлхий нийтийн жишиг юм. Олны танил буюу нийгэмд танигдсан, өөрсдийнхөө дуу хоолойг сонсгодог нэр хүндтэй залуучууд маань хар тамхи, мансууруулах бодисноос хол байгаач ээ. Залуу үедээ зөв үлгэр дууриалал үзүүлээч ээ гэж хичээнгүйлэн хүсэж байна. Энэ бол онцгой анхаарах асуудал. Жишээлбэл, барууны орнуудад хар тамхи, мансууруулах бодисыг хориглосон муж, хотуудад нэр нөлөө бүхий хүмүүс үүнийг хэрэглэсэн тохиолдолд өөрсдөөр нь “Хар тамхийг хэрэглэснээр хүний эрүүл мэнд, сэтгэцэд ямар хор уршигтай вэ” талаар таниулга хийлгэдэг. Хар тамхи хэрэглээд хүн алдсан байж болно. Саваагүйтэж, хэрэглэж үзсэн байж болно. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгээд ял эдэлж байгаа эсвэл ял эдэлсэн бол гарч ирснийх нь дараа эдгээр хүмүүсээр дамжуулж, нийгэмд эерэг ойлголт өгөх ёстой. Энэ чиглэл рүү цаашид өргөн, далайцтай ажиллах хэрэгтэй байна.

Хар тамхи бол хар тахал

-“Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо”-ноос энэ асуудал руу чиглэсэн ажлууд хийгдэх үү?

-“Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгчийн хувьд удахгүй хар тамхи, мансууруулах бодистой холбоотойгоор нийгэмд зөв таниулга хийх, сэргийлэх ажлыг шат дараатайгаар хийхээр төлөвлөж байна. Энэ бол эмзэг сэдэв. Хар тамхины хэрэглээтэй холбоотойгоор хэт их мэдээллийг нийгэмд өгөх нь нэг талаараа сурталчилгаа болчихдог учраас анхаарах хэрэгтэй. Энэ сэдвээр сэрэмжлүүлгийг хүргэхдээ сурталчилгаа шиг байлгаж болохгүй. Ялангуяа кино, уран бүтээлчид уран бүтээлээрээ дамжуулан үүнийг сурталчлах явдал байгаа. Түүнийг зөвхөн уран бүтээл гэж ойлговол өрөөсгөл. Соёлын хуулинд мөн өөрчлөлт оруулах ёстой. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхийг сурталчилж байгаа бол түүнд хариуцлага хүлээлгэдэг систем рүү шилжих хэрэгтэй. Ийм сэдэвтэй кинонуудыг хориглох, контентод насны хязгаарлалтыг хийх, шаардлагатай бол зохицуулалт хийх болон цагийн горимыг тогтоох ажлуудыг хийх ёстой юм. Энэ бол зөвхөн хуулиар зохицуулагддаг ажил биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Хамтын ажиллагаа маш чухал байна. Тиймээс нээлттэй сонсголын үеэр ажиглагчаар арван хүн оролцох бөгөөд бусад төрийн байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээлэл гээд бүгд оролцоно. Энэ үеэр нээлттэй ярилцъя, тодорхой үр дүнд хүрье, хуулиа санаачилъя, хамтарч ажиллая. Үр хүүхэд, ирээдүйнхээ төлөө нийгэм даяараа хамтдаа тэмцэх ёстой. Хар тамхи бол хар тахал шүү.

Хүүхэд залуусдаа зөв үлгэр дууриалал үзүүлээч ээ гэж хичээнгүйлэн хүсэж байна

-Энэ төрлийн бодисын хэрэглээг нийгэмд сурталчлаад байгаа хүмүүсд хариуцлага тооцох асуудал манай оронд хараахан байхгүй байх шиг байна?

-Уриалаад байгаа хүмүүсд хариуцлага тооцохын тулд Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Соёлын тухай хуульд хар тамхи, мансууруулах бодисыг ямар нэгэн хэлбэрээр сурталчлах юм бол түүнд нь хариуцлага оногдуулах асуудлыг ярина. Тэгэхгүй бол одоогийн дуучид, уран бүтээлчид маш их хариуцлагагүй болсон байна.

-Баярлалаа


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:12

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:12

Зочин [203.91.115.56] 2019-11-18 16:04:33

80-90 оны төлөөлөл болж мөнгөөр зодож УИХ д орсон хэдэн баян айлын мангар бацаанар үеийнхнийхээ нэр хүндийг унагаж дууслаа даа мөнгөгүй мөртлөө боловсролтой мундаг залуус монголоор нэг байхад

ard tymen hezyydej bna syy! [148.60.92.227] 2019-11-18 14:36:52

Har tamhi DOX-iin 281 tohioldol bolood byyr syirch bna!negee cheehen Mongol chini DOX-dood syirlee!deer ni muugaan medehgyi har tamhind orj chamirhaj yzne!arhinii hereglee bol zamaan aldaad zadgairsan baigaa!odoo toriin deed ydirdlagiin ta nar l ychiriig ni olj ard tymeneen ene hort ideenyydees abrah chag boljee!!!hyyheen?....

Ххх [202.55.188.88] 2019-11-18 03:35:41

Худлаа пиараас өөр мэдэх юм байна уу. Хэн сурталчлаад тэрнээс болж гай учирсан юм хаа байна.

Jiige [122.201.22.208] 2019-11-18 03:01:36

Duugaa duullaad ohidod mongotei huniig uurgalah arga zaagaad yb

Зочин [139.5.219.204] 2019-11-18 02:16:06

ОК

Зочин [103.229.122.120] 2019-11-18 01:55:57

нусгай жаал хар тамхитай өөрийн л аргаараа тэмцэж байна даа

зочин [150.129.143.138] 2019-11-18 01:51:56

Зөв

... [202.9.42.68] 2019-11-18 00:22:23

ireeduin МИЭ

Зочин [192.82.72.111] 2019-11-18 00:21:48

Худлаа чухал царайлж дон дон гэсэн бацаан юмаа даа. Ингэж дондгонож байхаар чимээгүй бизнэсээ хийгээд яваач. Чи гишүүн болоод сайн нэр цуглуулсангүй залуу хүн байж яаг нөгөө хууччуулынхаа хэв загвар шүү тэр хорооны хөгшчүүдийг цуглуулж хошгируулж байгаа нь бөөлжис хүрмээрээ. Залуу хүн ингэж алийгаа алдаж явах гэж. Цаг үe өөр болсон бишүү

Зочин [202.70.33.242] 2019-11-18 00:15:40

ЖДҮ-чин ацыг УИХ-аас гарга

G [202.126.89.6] 2019-11-18 00:13:05

2019 onii Altan sarnai Yolknii Altan Khums nominatsid ner devshigch JDY chin Elton !

Зочин [202.9.43.78] 2019-11-18 00:02:33

Суртал ухуулга хийгээд их олон орон хар тамхинаас ангижирсан даа. Ишш чавааас


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.