"Шар хантаазтнууд"-ын хөдөлгөөн эхэлсний ойн үеэр дахин мөргөлдөөн болжээ

Aдмин / Гадаад мэдээ

Францын “шар хантаазтнууд” хөдөлгөөний идэвхтнүүд тэтгэвэр тэтгэмж, татварын тогтолцоог шударга болгох, иргэдийн санааг зовоож байгаа асуудлуудаар бүх нийтийн санал хураалт явуулахыг дахин шаардахаар бямба гарагт 53 дахь удаагаа жагслаа. Үүнээс гадна, “шар хантаазтнууд”-ын жагсаал өрнөж эхэлснээс хойш нэг жил өнгөрснийг тохиолдуулан жагссан байна. 282 мянган хүн оролцсон анхны эсэргүүцлийн жагсаал 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр болсон билээ.

Хэдийгээр нийгмийн сүлжээнүүдэд үйл явдлыг идэвхтэй сурталчилж, францчуудын 55 хувь нь дэмжиж байсан боловч бямба гарагийн жагсаалд жилийн өмнөхөөс арав дахин цөөн хүн оролцсон байна.

Францын нийслэл Парис хотод жагсагчид нэг жилийн ойн дээрээ эмх замбараагүй байдал дэгдээж, цагдаа нартай мөргөлджээ.

image

Хамгийн ширүүн мөргөлдөөн Парис хотын өмнөд хэсэгт оршдог Италийн талбайд болжээ. Тус талбайд амны хаалт, хар хувцастай жагсагчид цагдаа, гал сөнөөгчид рүү чулуу шидэж, мөн машинуудыг эргүүлэн харуулж галдан шатаасан байна. Тэд мөн талбайд орших HSBC банкны цонх, хаалгыг хагалж, дараа нь гудамжны хориглол бэхлэлт босгож эхэлжээ. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, усан буу хэрэглэсэн байна. Эмх замбараагүй байдлын үеэр 60 гаруй хүнийг баривчилжээ.

“Шар хантаазтнууд” шатахууны үнэ, амьжиргааны өртөг нэмэгдэж байгааг эсэргүүцэн жагсаж эхэлсэн бөгөөд харин дараа нь Ерөнхийлөгч Эммануэль Макроны Засгийн газарт шинэ шаардлага тавьж эхэлсэн юм.

Францын эрх баригчид 12 дугаар сарын 5-нд эхлүүлэхээр төлөвлөж байгаа тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэн ажил хаяхыг үйлдвэрчний эвлэлүүд Парисын нийтийн тээврийн ажилтнуудад, төмөр замчдад, ачааны машины жолооч нарт, түүнчлэн төрийн албан хаагчдад уриалсан байна. Ажил хаяхыг оюутнууд болон “шар хантаазтнууд” дэмжжээ.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:47

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:47

Зочин [202.131.243.186] 2019-11-20 02:21:00

зөв

Зочин [66.181.161.103] 2019-11-18 05:25:54

Ингэж тэмцэж байж үр дүнд хүрдэг юм байна даа. Манай 70000-н тэжээвэрүүдэд баар архи хүүхэнээс өөх сэтгэх юмгүй үхэрнүүд. Уг нь хөдөлгөх хүч оюутан залуус байдагсан. Даанч манай хэдэд сэтгэх ухаан байхгүй. Оюутны холбоо гэж хүн авч нохой шиншихгүй бөгс долоогч бэлддэг газар байх юи.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.