“Nissan” компани АНУ, Канадаас автомашинаа эргүүлэн татна

Ц.Анударь / Гадаад мэдээ

Японы томоохон автомашин үйлдвэрлэгч “Nissan Motor” компани автомашины зарим төрлөө дэлхийн зах зээлээс эргүүлэн татах тухай олон улсын хэвлэлүүдэдээр дамжуулан мэдэгдсэн байна.

Тодруулбал, “Nissan” 450 мянган автомашинаа тоормосны системд доголдол гарч, тоормосны шингэн гоожиж байгаа, удирдлагын электрон хавтанд шингэн орж ирсэн зэрэг шалтгаанаас болж эргүүлэн татах шийдвэр гаргасан байна. Эргүүлэн татах автомашинууд АНУ болон Канадын зах зээлд гарсан байжээ.

Машинуудыг эргүүлэн татах ажил ирэх зуныг хүртэл үргэлжлэх бөгөөд “Nissan Motor” компани өмнө нь хоёр удаа буюу 2016 онд 120 мянган машин, 2018 онд 215 мянган машин эргүүлэн татаж байжээ.

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:46

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:46

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.