Багш нарын ёс зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалт эхлэв

Л.Батцэнгэл / Боловсрол

ЮНЕСКО-гийн Био ёсзүйн хөтөлбөрийн олон улсын шинжээч, сургагч багш нар Багш нарын ёс зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалтыг удирдан явуулах аж. Энэ үеэр ЮНЕСКО-гийн Био ёсзүйн цөм хөтөлбөр, био ёсзүй, шинжлэх ухаан, технологийн ёс зүйн дэлхийн ба үндэсний хэтийн төлөв, био ёсзүй ба хүний эрхийн түгээмэл тунхаглал, жендерийн ойлголт ба ёсзүй, анги танхим дахь харилцаа холбоо, сурган хүмүүжүүлэх арга барил, ур чадвар, агуулга ба арга зүй зэрэг сэдвүүдийн хүрээнд хичээл явагдана.

Сургалтад эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл, их дээд сургуулиудын нийгэм, хүмүүнлэгийн салбарын багш, профессорууд, төвийн болон алслагдмал дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын багш нар оролцож байна. Дөрвөн өдөр үргэлжлэх энэхүү сургалтыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс нь Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулж байна.


Сэтгэгдэл

уншигч [202.131.244.210] 2019-11-19 12:03:20

ЕБС-ийн багш нарт ёс зүй заагаач, дөнгөж сургуульд орж байгаа хүүхдүүдийг хөлдүү толгой гэх мэтээр дуудаж байна, бөгсөндөө өттөй өтийг чинь түүнэ энэ багаж нь байна гэж хүүхдийг айдаст автуулж байна 111-р сургуулийн Туяа гэх багш, хүүхдийг айдас ичгүүрт автуулж байна, өөрөө 60-аад оны хөлдүү шүү дээ , багш нараа гэсгээ

Зочин [202.21.127.226] 2019-11-19 10:42:05

Мөн байгууллагын удирдах ажилтнуудад бас сургалт явуулаач.Эмэгтэй удирдлагууд хов их ярина дээрээс нь элдэв юманд их оролцсон ялгаварлан ёс зүй гэж ерөөсөө байдаггүй дарамт ихтэй гээд хэлээд байвал асуудал их энэ тал дээр төр засаг бодох бодууштай зүйл их байдаг шүү

Зочин [202.21.127.226] 2019-11-19 10:40:11

Хүүхэд гадуурхдаг багш нарт маш сайн сэтгэл зүрхэнд нь шингэтэл сургалтыг хийх хэрэгтэй.Нэн ялангуяа цэцэрлэгийн багш нарт яагаад хүүхэдийг баян хоосоноор нь ялгаад байгааг ёс зүй дээр онцгой анхаарах хэрэгтэй шүү дээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.