Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудын үзлэг, шалгалт үргэлжилж байна

Aдмин / Орон нутаг

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны А/338 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсгүүд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудад ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн төв, орон нутгийн Онцгой байдлын газар, жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалт болоод төрийн жинхэнэ алба хаагчдын түвшин тогтоох суурь судалгаа, мэргэшлийн түвшинг үнэлэх шалгалтыг зохион байгуулж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар ОБЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Г.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Орхон аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байгаа бол Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Увс аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байна.

Харин Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, дэд хурандаа Я.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байгаа бол Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан ажлын хэсэг НОБГ-т ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.