Д.Одбаярын асуудлыг Цэц хаалттайгаар хэлэлцэж байна

Aдмин / Хууль

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярт холбогдох асуудлыг Цэц хаалттайгаар хэлэлцэж байна. Тэрбээр БНСУ-д ажлын айлчлал хийгээд буцах үедээ онгоцны үйлчлэгч эмэгтэйн биед хүрч бэлгийн дарамт учруулсан хэргээр шийтгүүлж, торгуулсан. Мөн тодорхой хугацаанд хилийн хориг тавиулаад байсан Д.Одбаяр өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр эх орондоо ирсэн билээ. Ирэнгүүтээ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан боловч, өнгөрөгч даваа гаригт хэлэлцэхээр тов нь гарсан хуралдаанд өөрийн биеэр ирээгүй юм. Харин түүнийг биечлэн оролцуулахыг ҮХЦ-ийн гишүүд санал гаргасан бөгөөд ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар хурал хойшилж, Цэцийн нийт гишүүдийн өнөөдрийн хуралдаанаар авч хэлэлцэхээр товлосон. ҮХЦ-ийн даргын албан тушаалаа өгөх хүсэлт гаргасан Д.Одбаярын өргөдлийг Цэцийн гишүүд нухацтай хэлэлцэх шаардлага байгаа хэмээн үзэж, хуралдааныг хаалттай горимоор хийхээр болжээ. Яг одоо Д.Одбаярын асуудлыг Цэц хаалттайгаар хэлэлцэж байгаа бөгөөд хуралдаанаас гарах шийдвэрийг нийтэд мэдээлэх юм байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:04:50

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:04:50

Зочин [148.60.92.227] 2019-11-22 09:20:57

ta nar ODbayaraan abaad yldlee!!!eersdee ogzor zail!!!!

Зочин [192.82.69.43] 2019-11-22 05:19:41

зѳрчтл гаргасан нь батлагдаж?нотлож солонгос ялласан.зүгээр хѳѳ.аавын хүү мундаа юу.үлдээвэл бослого гарахыг сана

Зочин [182.160.2.8] 2019-11-22 04:45:30

Улсын нэр баастсан хулгайчийн хэргийг юугий нь хааж нуугаад байдгийн.Тэртэй тэргүй дэлхийгээр тарчихаад байхад.Ярилцаж мэтгэлцэж цаг алдах ямар хэрэг байнаа зүгээр санал хураагаад огцруулхад болоо бишүү.

Зочин [172.58.142.205] 2019-11-22 04:19:33

Yagaad haalttai huraldaj baigaan be ineedtei tenegleh yumaa


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.