АРХИВ: УИХ-ын гишүүн Г.Уянга: Та Монгол Улсыг төлөөлж байж яагаад УИХ-ын дарга З.Энхболд шиг чанд хатуу үгийг Рио Тинтогийн өмнөөс хэлж чадаагүй юм бэ

Aдмин / Улстөр

Уянга гишүүн би таныг томилогдоход дэмжихгүй байгаагаа хэлээд дэмжээгүй хоёр гишүүний нэг байна. Энэ бол улс төр биш бодитой мөнгө. Би таныг Оюутолгойн гэрээг Монголд алдагдалгүй болговол би таныг дэмжихгүй харин огцруулах асуудлыг өөрөө өргөн барина гэдгээ хэлсэн учраас би үүгээрээ л явж байгаа. Та нар Нарантуулын иргэдийг их ад үзэх юм аа. Нарантуул дээр яваа юм шиг, Нарантуулын наймаачин авгай шиг гээд тэднийг элдвээр хэлэх юм. Нарантуул захаар өдөртөө 500,000 хүмүүс үйлчлүүлж Монгол Улсын хүн амын зургааны нэг нь амьдарлаа залгуулдаг юм билээ, Ч.Сайханбилэг сайд аа. Тиймээс үүнээс хойш битгий дахиж доош нь хийж доромжлоорой.

Оюутолгой бол дэлхийн номер нэг орд. Энэ бол улс төр биш, би бодитой мөнгө ярьж байна. Улс төрөөр бол та намайг юу ч гэж болно. Энд Монголын ард түмний мөнгийг ярьж байна. 45 сая тонн зэстэй, 7 Эрдэнэтийг нийлүүлсэнтэй тэнцэхүйц, 37 Гачууртыг нийлүүлсэн шиг 1800 тонн алттай. Ийм том ордыг бид ашиглаж байна, энэ том ордны үр ашгийг тухай ярьж байна.

Монгол Улсын 100 жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгийг бид эндээс хүртэж болох ийм том баялаг ордноосоо монголчууд үр ашгаа хүртэж чадахгүй, өнөөдөр өрөнд орчихоод та цалин тавих гээд 600 сая ам.доллар гуйгаад явж байгаа ийм процессыг яриад байна.

Хөрөнгө оруулалтын гэрээ бол бодитой баримт бичиг, энэ нь албан ёсны, хаана ч очсон хууль ёсны баримт бичиг. Хөрөнгө оруулалтын гэрээн дээр ойролцоогоор дөрвөн тэрбум ам.доллараар эхний ээлжинд энэ ордыг ашигллтанд оруулна. Хоёр дахь шатны далд уурхайг ашиглалтад оруулахад нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнийг эхний ил уурхайгаас олсон мөнгөөрөө хоёр дахь шатны далд уурхайг санхүүжүүлнэ гэсэн байсан. Гэтэл хүчин төгөлдөр баримт бичигт тусгагдсан дөрвөн тэрбум ам.доллар маань өнөөдөр 8,4 тэрбум ам.доллар болсныг Сангийн яам хүлээж аваад баталгаажуулсан баримт энэ байна. Өөрөөр хэлбэл, 4,4 тэрбум ам.долларын асуудал, нэмээд 6,8 тэрбум ам.долларыг Дубайн гэрээгээр та хүлээн зөвшөөрчихлөө.

Өнөөдөр монголчуудад юу хэрэгтэй юм мөнгө мөнгө. Гэтэл та тэрбум тэрбумаар хүнд мөнгө өгчихөөд өөрөө 600 сая ам.доллар гуйгаад явж байгаа нь эрүүл эдийн засаг мөн юм уу? Эдийн засаг эргэлт гэж яриад байна, эдийн засгийн орчин 25 жилийн туршид алдагдалтай явсаар ирсэн. Одоо та Оюутолгойг зарахгүй бол, алдагдалтай гэрээ байгуулахгүй бол, Гачуурт, Ноён уулын ордыг ухахгүй бол, эсвэл дээрээс нь өр тавьж, өндөр хүүтэй бонд босгохгүй бол Монголын Улсын эдийн засаг суучих гээд байна гэдэг болчихсон.

Монгол Улс Рио Тинто гэсэн ганцхан гадны компаниас эдийн засгийн хувьд хараат болчихсон. Энэ эдийн засгаа босгох талаар яриач ээ. Рио Тинто бидэнд татвар төлж байгаа, тэрүүгээр нь цалингаа тавьж байгаа, хүүхдийн мөнгө өгч байгаа амьдраад байгаа гээд байна. Рио Тинто дэлхийн хаана ч хөрөнгө оруулалт хийсэн татвараа төлнө, төлөх ч ёстой. Энэ бол тэдний үүрэг нь.

УИХ-ын дарга З.Энхболдын УИХ-ын чуулган дээр хэлсэн шударга үгийг та бүхэнд танилцуулж байна. “Рио Тинтогийн сүүлийн дөрвөн жилийн хугацаанд худалдсан хөрөнгөнүүдээс хамгийн амжилттай нь Оюутолгой. Монгол дээр болохоор ТЭЗҮ-ээрээ 4,4 тэрбум ам.доллар оруулна гэчихээд 6,5-г бичнээ гэж ярьж байгаа чинь өөр газар алдсан шархаа нөхөх гэж байгаатай адилхан сонсогдож байна. Рио Тинто Канад болон Мозамбекд алдсан алдаагаа Монголоос нөхөөд байна. Бид бол Монгол Улс бол яах вэ, гэрээ бол хууль биш гэж үздэг. Эд нар бол гэрээг хууль гэж үздэг учраас бид нар 4,4 тэрбум ам.доллараа нэг ч ам.доллар дутаахгүй хүлээн авна гэж зүтгэнэ” гэсэн.

Та тэгвэл Монгол Улсыг төлөөлж байж яагаад УИХ-ын дарга З.Энхболд шиг чанд хатуу үгийг Рио Тинтогийн өмнөөс хэлж чадаагүй юм бэ. Яагаад УИХ-ын дарга шиг эх оронч байж чадаагүй юм бэ. Тийм учраас та Монголын Засгийн газар биш байна. Та Рио Тинтогийн төлөөлөгч байна. Монголын Засгийн газрыг огцруулах санал оруулж ирээгүй гэж бодож огтохон эмзэглэхгүй байна. Бээлий, малгай, каск, хувцас шахаж ашиг олж байгаа компаниудын ашгийг та Монголын талын ашиг гэж эндүүрч ярихаа болих хэрэгтэй. Үнэндээ Эрдэнэт үйлдвэр лүү бараа шахаж саадаг байсан бизнес Оюутолгой орд руу шилжиж байгаа шүү.

Тиймээс Оюутолгой зогсох гэхээр та нар сандраад байна. Учир нь, та нарын эргэн тойрныхон энэ шахааны бизнесийг хийж байгаа. Энэ Монголын нийт ард түмэнд ямар ч хүртээлгүй шүү.


Сэтгэгдэл

zolboo [66.181.161.107] 2019-11-22 22:24:53

sain daichin busgui shydarga heldeg eh oronch hun shuu. tand amjilt husie. taniar baharhaj ba. enhbold unen wum helj bsan. tegj helj chadah zorigtoi hun ih hyrald alga. demjij ba. enhbold taniig. bysad ni ug heleh erh ni yaasan humuus we dandaa niilj mon ideed ug heleh erhgui wum yy.

Зочин [150.129.142.55] 2019-11-22 22:12:22

УИХ-д байхдаа энэ хүн ард түмний сайн сайхны төлөө юу хийсэн бэ? одоо попууд, шантаажчид биш жинхэнэ өндөр боловсролтой, суурь хүмүүжил сайтай хүмүүсийг сонгох цаг болсон

зочин [49.0.191.250] 2019-11-22 19:12:39

Уянга сайн мэдсэн хурал дээр хэлж байсан байна шүү дээ. уянга сайн байна. гэвч муу Сайханбилэг Баярцогт гэсэн пиздаа нар улсаа өрөнд хийсэн байна ....

зочин [192.82.66.192] 2019-11-22 18:41:54

Шударга л байсан, байдаг ч

Зочин [203.229.98.83] 2019-11-22 14:53:44

Муухай хорчин шантаажлагч авгай тарвагадорж шиг бас сайн хошгируулах юмаа. Ингэж худлаа баахан ярьж байгаад л их хуралд гарсан юу ч хийхгүй байж байгаад л буугаа биз дээ одоо бас яах гээд байгаан

Зочин [49.0.212.249] 2019-11-22 14:30:48

Монголыг өрөнд оруулсан улсын хөрөнгөөр хагартлаа баяжсан хулгайч нарыг манай хууль яаж ч чадахгүй харин цаадуулыг чинь ард түмний нэрийн өмнөөс гэдэг шиг нухчихвал яасан юм бэ

Zochin [172.58.38.212] 2019-11-22 14:26:30

10 jild mon ch ikh hohuuldeg bailaa oros helnii hicheeliin shalgalt huuluulj

зочин [202.131.229.246] 2019-11-22 14:26:27

цаг хугцаа үнэний шалгуур байдаг гэж үнэн юм та шудрага ард түмнийхээ талд байдаг юм байна

Зочин [103.229.123.9] 2019-11-22 14:13:21

үнэнийг нь хэлж байж мэдээж доромжлоод тоохгүй хаясан тэд баяжсан.

Зочин [172.58.221.246] 2019-11-22 14:13:11

Зөв л байлаа. Одоо ч зөв. Хүний нүүр хараад ингэж хэлдэг хэн билээ? Муусайн чацгаа хавчисан эрчүүд

иргэн [103.14.36.18] 2019-11-22 14:05:49

Тодорхой зорилго, санаатайгаар архиваас өөрсдийгөө попруулсан мэдээллийг ард иргэдийн тархийг угааж мэдээлж байна. Яг мэдээлэл сайтай, бодитой дүгнэлт хийх хүмүүст боломж олгохгүй, мөн заримыг нь барьж хорьж байгаа шүү. Уянга бол попуудын нэг мөн. Асуудал үүсгэн өөрийгөө сенсаацлаж дараа нь ямарч хариуцлага хүлээдэггүй.

Зочин [211.36.137.217] 2019-11-22 14:00:15

Baliar jin-ger. Ene huniig harqhad l dotor muuhairqh yum

будда [103.229.123.9] 2019-11-22 14:14:38

чамайг хэн хар гэсийн.хохь чинь.

зочин [202.9.45.233] 2019-11-22 13:51:51

уянга цагтаа үнэнийг түймэр шиг өрдөж байжээ. мундаг байна шүү. гэтэл төрийн тэргүүн гээд эрх мэдэл идэх уухыг бол хэдэн зуун үеэрээ идээд барахгүй туусан нөгөө хулгайч худалч, залилан мэхлэгч элбэгдорж болохоор өөрөө л хагартлаа хусч байьал юун монгол юуны монголчууд гээд таг дуугай байх биш харин ч гадны шулаач компаний гал хамгаалагч болоод үүрээ сахисан тарвага шиг балтагнаж байв аа, даанч харамсалтай.

зочин [119.40.103.6] 2019-11-22 15:32:14

үнэхээр шудрага байсан. даанч их хурлын гишүүд нэртэй луйварчид олон байснаас үнэн үг газар авсангүй. Үнэн үг хэлсэн хүнд өшөөтэй байссан цаг. Өнөөдрийн түвшинд байсан бол арай өөр байх байсан.


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.