Л.Батхуяг: Шатахууны импортыг гадаадын нэг компанийн хараат болгох нь хууль бус

Ц.Анударь / Хууль

“Үндэсний эрх ашгийн хөдөлгөөн”-өөс Монгол Улсын агаарын тээврийн шатахууны импортын талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын шатахууны менежментийн төслийг хариуцах аж ахуйн нэгжийг шууд “Роснефть” ХХК-д өгөх нь Монгол Улсын агаарын тээвэр нэг улсын төрийн өмчит аж ахуйн нэгжийн мэдэлд шилжих эрсдэлтэйг анхааруулж, хараат болгох гэж байна хэмээн эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм.

“Үндэсний эрх ашгийн хөдөлгөөн”-ий тэргүүн Л.Батхуяг “Монгол Улсын аюулгүй байдалд аюул учруулсан, эрсдэлтэй шийдвэрийг төр гаргах учиргүй. Гэтэл Үндэсний хөгжлийн дарга Б.Баярсайхан энэ оны тавдугаар сарын 29-нд А97 тоот тушаал гаргахдаа үндэсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учрууллаа. Б.Баярсайхан Улаанбаатар хотын олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежмент хийх төслийн гэрээг “Роснефть” компанитай байгуулж, ажлын хэсгийг томилсон. Тэгэхдээ УУХҮЯ, ЗТХЯ-наас зөвшөөрөл авсан гэдгээ тайлбарласан.

Бидний үзэж буйгаар энэ гэрээ “Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7.2-т заасан “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харьяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулна” гэдэг заалтыг зөрчиж байгаа юм.

Иймд “Хөдөлмөрийн үндэсний сан” ТББ-аас дээрх тушаалыг эсэргүүцэж, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн наймдугаар сарын 15-нд хандсан. Шүүхээс Б.Баярсайханы тушаалыг түдгэлзүүлсэн ч “Роснефть” компанитай хийсэн концессын гэрээ байгуулахаар ажлын хэсэг байгуулж, Монголын шатахууны импортыг гадаадын ганцхан компанийн хараат болгох гэж байгаа нь хууль бус. Хэрвээ тэгвэл Монголын агаарын тээвэр, шатахуун түгээх салбар гадаадын ганцхан компанийн гарт орох эрсдэлтэй” гэв.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:42

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:42

Пүүжий [202.179.31.21] 2019-11-24 15:48:10

Анандбазарын талынхан бичиж бэлтгэсэн юм биш үү!?

Zorigt [202.9.42.211] 2019-11-24 15:38:01

Oruulaad ireesei bilee

Зочин [66.181.179.28] 2019-11-24 05:16:55

Чанартай шатхууныг оросоос нийлүүлж байсан хятадын шатхуун хурдан шаталттай бас үнэр нь илүү өмхийдүү хурц байсан оросоос оруулж байгаа цэвэр шатхуун дээр манай нийлүүлэгчид янз бүрийн шингэнийг механикаар хольж хутган найруулж чанарыг нь муутгадаг нь ил болсон дизель түлш гэхэд л банкны ёроолд хар өнгийн өтгөндүү зүйл ялгарах нь ихслээ үндэсний нэртэй хэдэн луйварчин компаниуд энэ бүгдийг л зохион байгуулж байна төр засаг нь шийдвэртэй арга хэмжээ авах болсон

Эгэл [66.181.191.212] 2019-11-24 01:21:18

Монгол орон хуультай шүү дараа нь тэгээл ингээл гэж бүү гоншигоно. Хараат болохоороо яадаг аа мартаа юу Ядахдаа төмөр замаа хар Одоо ийм төмөр зам дундад азид ч гологдоно

Зочин [122.201.24.190] 2019-11-24 08:28:54

Гэрээгээ. Зөв хийх хэрэгтэй

Иргэн [103.212.117.191] 2019-11-24 00:51:22

Улс орондоо ашигтай хэлбэрээр асуудлыг шийдэж чадахгүй ТӨР, төрийн яам мэргэжлийн газар байгууллагууд Монголоор дүүрэн болжээ! Дандаа л гадна дотрын луйварчдын лойбий орсон маргасан шүүхдэлцсэн! Мэргэжлийн байгууллагыг мэргэжлийн хүн удирдаагүйгээс асуудал шийдэгдэж чадахгүй б.а гэж үзэж байна! ТӨРИЙН харалган бодлого улс орныг туйлдуулж байна! Муу ТӨРТЭЙ бол бүх хүн улстөрч болдог гэж энэ байх даа!!!

Зочин [66.181.191.114] 2019-11-23 14:00:51

Энэ хүмүүсийн буруу шууд оросоос авах нь зөв

Зочин [103.10.22.69] 2019-11-23 08:43:48

Засгийн газрын бодлого үйл ажиллагааг дэмжиж байна

Зочин [59.153.85.115] 2019-11-23 04:47:31

Дундын зуучлагч хэрэггүй. Дахин өсгөж шулдаг биз дээ

Нефтьчин [192.82.70.30] 2019-11-23 10:41:36

Сод Монголын Анандбазар гэж нөхөр 10 аад жил хэмжээгүй ноёрхож, шаглаж байхад эд нар хаана байсын бол? Нислэгийн тийзний үнийн өсөлтийг бууруулж ард бидэндээ нэг ч гэсэн боломж гаргаж өгөх гэсэн ажил байна гэж харж байна

зочин [202.126.88.221] 2019-11-23 04:30:03

Роснефтээс л шатахуунаа авдаг. Дунд нь шаадаг нөхдийг хөөн гаргаад улс хараат байдлаа тогтоох хэрэгтэй. Бид 2 хөршийн жишгээр явж байж л учраа олохгүй бол болохгү боллоо.

зочин [202.55.188.40] 2019-11-23 02:14:00

бид бинзен ах нараас л авдаг биздээ ... Тэгээд дундах дамжлагыг нь хасчихаар арай хямд ирнээ дээ ... ард бид яагаад хямд бинзен хэрэглэж болдрггүй юм заавал та нараар дамжуулж авах уу хуцваа чи ... ахиад бүр клонкууд байгуулаасай билээ ...

Зочин [64.119.26.61] 2019-11-22 14:38:15

ЭНЭ НЕФТЬ ИМПОРТЛОГЧ ЛУЙВАРЧИД ЯАСАН ЦАДДАГГҮЙ НОВНУУД ВЭ ЭНЭ НӨХДҮҮД ӨӨР ХААНААС АВАХ ЮМ ГАНЦХАН ОРОСООС Л АВЧ БАЙГАА БИЗДЭЭ ЗААВАЛ ЧЕНЖИЙН ДАМЖЛАГА БОЛГОХ ЁСТОЙ ЮМУУ

Зочин [66.181.161.105] 2019-11-22 14:31:58

Гадны сайн чанарын шатахуун нийлүүлэгч байгууллагыг оруулж давуу эрх олгох нь зүйтэй. Учир нь энэ хэдэн жинхэнэ монополь, чанаргүй шатахуун нийлүүлэгчдэд шулуулж байна.

Иван Васильевич Чапаев [202.21.109.124] 2019-11-22 13:08:20

Муу хувалзнууд дандаа энгэж новширдог. Оруулаад үзэх хэрэгтэй, ард түмэнд таалагдавал оршин тогтоног. Нөгөө 100 колонкоо 1000 болгоод оруулаад ирвэл бүр зүгээр.

irgen [64.119.20.171] 2019-11-22 12:00:20

Bur 100 kolonk oruulaad ireesei bilee.

зочин [49.0.191.250] 2019-11-22 11:04:20

энэ нөхөд японуудын эсвэл хятад компанийн лоббигоор ярьж яваа байх даа кккк

Зочин [59.153.85.115] 2019-11-23 04:46:38

Дундын зуучлагч нараар яах вм бэ.

asa [66.181.160.83] 2019-11-22 10:03:04

hutsaaa chi


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.