Улстөрчдийн увайгүйтлийг үл тоомсорлох хүн төрөлхтөн урлаг соёл, утга зохиолоор маань бахархаж эхэллээ

Л.Батцэнгэл / Энтертайнмент

Эзэн богд Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр дэлхийд Монголоо дуугаараа сурталчилж яваа “The Hu” хамтлагийг “Чингис хаан” одонгоор шагнасныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бахархалтайгаар гардуулж өгөв. Тэрээр “Хү” хамтлагийн загалмайлсан эцэг, гавьяат жүжигчин Б.Дашдондогт шагнал гардуулахдаа Монголын их эзэнт гүрэн, өвөг дээдсийнхээ суу алдар, бахархалт түүх, үндэсний уламжлалт урлагийнхаа дундаршгүй өв соёлыг орчин үеийн хөгжмийн хэмнэл, хөг аялгуунд нийцүүлэн “Хүннү рок” хөгжмийн шинэ урсгалыг бий болгож, эх хэлээрээ туурвисан уран бүтээлээ дэлхий дахинаа сурталчлан түгээж, Монгол Улс, монгол хүний нэр хүндийг өндөрт өргөж буйг үнэлж буйгаа илэрхийлсэн.

image

Ерөнхийлөгч “Он цагийн урсгалд олон түүхэн хүмүүс, түүхт үйл явдлууд бүдгэрэн, мартагдан алсарч байхад Их Эзэн Чингис хааны маань алдар гавьяаг хүмүүн төрөлхтөн улам бүр тодруулан, онцолсоор байгаа билээ. Германы аугаа философич Георг Хэгель 1837 онд бичсэн “Түүхэн философи” бүтээлдээ “Хүн төрөлхтний түүх монголчуудтай хамт эхэлсэн юм. Чухамдаа монголчууд түүхэн дэх анхны хууль цаазат хүчит төрийн суурийг байгуулж чадсан үндэстэн бөгөөд тэдний үзэл санааны дор өнөөгийн бүхий л их гүрнүүд, дэлхийн үндэстнүүд замнаж яваа” хэмээн дүгнэн бичиж байжээ. Гайхамшигтай.

Гүн ухаантан Г.Хэгелийн дурдсан хүчирхэг төр нь Их Эзэн Чингис хааны маань “Алд бие минь алжааваас алжааг” хэмээн зүтгэж босгосон “Аху төр-Монгол төр” байсан. Гэм буруутанд таарах хариуцлагыг ногдуулах, гавьяатанд зохих шагналыг олгох нь төрийн нэгэн чухал үүрэг хэмээн Чингис хаан үздэг байжээ. Суут Богд дээдсийн мэндэлсэн-Монгол бахархлын энэ өдөр Их хааныхаа хүрээгүй, дөтлөөгүй газарт хүрч, Монголын алдар суу, Монголын соёлын өвийг түгээж, Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж яваа “Хүннү рок” хэмээх шинэ рок барилыг үүсгэн, гялалзаж буй “Хү” хамтлагт олгохоор шийдвэрлэлээ.

image

Бид Та нараар бахархаж байна. Монгол түмэн Та нараар омогшин баясаж байна. Их найрагч Р.Чойномын “Миний Монгол” найраглалд өгүүлсэнчлэн “Монголын дуу бол моторын чимээ биш, морьтон ардын сэтгэлийн уянга” болохыг дэлхий дахинд нотлон харуулсанд чинь баярлалаа. Энэ бол нүүдэлчин удмын монгол залуусын хамтын хүч, хамтын зүтгэл, хамтын амжилт юм. Ерөнхий продюсер, Монгол Улсын гавьяат жүжигчин Баярмагнайн Дашдондог тэргүүтэй “Хү” хамтлаг. Гишүүд болох Цэндбаатарын Галбадрах, Батжаргалын Энхсайхан, Галсанжамцын Нямжанцан, Наранбаатарын Тэмүүлэн, Гантөмөрийн Одбаяр, Аюушийн Жамбалдорж, Маралхүүгийн Өнөмөнх, Батбаярын Батхүү, Цэндбаатарын Надмидтулга, Брэндон Фрайзен Та бүхэнд Их Эзэн Чингис хааны одонг монгол түмний нэрийн өмнөөс гардуулж байна.

“Хү” хамтлагийнхан эхний цомгоо “Гэрэгэ”-ээр нэрлэсэн нь үнэхээр оножээ. Та бүхний уран бүтээл Их Эзэн Чингис хаанаас соёрхсон “Алтан гэрэгэ” адилдэлхийдаяар Монголын нэрийг түгээн, хүмүүсийн сэтгэлд нэвтэрч байна. Та нарын зам мөр тод байж, олон залуус, уран бүтээлчдийг дагуулна хэмээн бии хэд бэлгэшээн, итгэж байна. Монголын “Хүннү рок” - “Хү” хамтлагийн анхны дуу интернэт орчинд нэг жилийн дотор 26 сая сонсогчид хүрч, өдрөөс өдөрт тоо нь нэмэгдсээр байна. 2019 оны зургаадугаар сараас тус хамтлаг Европын 13 орны 23 наадмаар аялан тоглолт хийжээ. Одоо Америкийн Нэгдсэн Улс, мөн Канад Улсаар тойрон 60 орчим бие даасан тоглолт хийгээд явж байгаа юм байна. Та бүхэнд энэ хүндэт шагналыг олгох мөчид надад 1965 оны тавдугаар сард алдарт “Битлз” хамтлагт Британийн эзэнт гүрний шилдэг гавьяаны одон гардуулсан явдал санаанд орж байна. Английн Хатан хаан “Битлз” хамтлагт шагнал олгох болсон шалтгаанаа “Британийн нэр хүндийг дэлхий даяар түгээсний төлөө” хэмээн тайлбарлаж байсан. Өнөөдөр Монголын төр Та бүхнийг төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнахдаа үүнтэй ижил шалтгааныг дурдахад таатай байна” гэж үнэхээр утга төгөлдөр, урмас бадрах үгийг хэлэв.

Хүнд урам хэрэгтэй гэдэг. Тэр дундаа уран бүтээлч хүнд урмын ташуур тун чухал. Тиймээс ч урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэсэн үг гараа биз. Манай зарим улс төрчид, түшмэл ангийнхан “Аа, муусайн урлаг соёл, утга зохиолынхон та нар Монголын нийгэмд юу бүтээсэн юм” гэж агсарч доромжлохыг энэ салбарынхан хангалттай амссан. Ямар сайндаа ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол абугай “Миний муусайн найз нар” шүлэгтээ

“Толгойтой болгон мөнгөнд үхэж

Торготой нэг нь хоргой зүүдлэх орчлонд
Шүлгээр өвчилж ардын дуунд уярч
Шүдэнз шиг асч, зул шиг унтарч явдагаа
Миний муусайн найз нар

Цанхаалж оны тэргүүн бүсгүйд сэвж
Цаадах нь тоохгүй бол бүр сайхан бичиж
Цагийн лантуун дор цавтаж явсан ч
Царцанги амьдралын гавал дээр цахиур болон хагарч
Цалгисан хувь заяа Миний муусайн найз нар

Гашуун юмны донтой гэж адла
Гар дороос нь гайхамшигт бадаг төрөх л болно
Галзуу согтуу түшмэдүүд хэлэг
Гагцхүү миний муусайн найз нар л
Газар дэлхийн хамаг халууныг
Ганцхан биедээ авч дагжих болно
Сумнаас дор үгээ тэд нээдонил
Судсандаа нартай юм чинь дээ бид шатсаар л дуусна

Шоргоолж шиг бужигнах энэ орчлонд
Шорон гяндан, хуримын цагаан өргөөтэй
Шоовдорловч гунихгүй хэдэн найрагчтай
Будда, Христ, Аллах
Буу жирээд та нартай уулзатлаа холоо
Бурхнаас дор гэж биднийг битгийг олоо
Будаг, үнэн хоёрыг ялгуулъя гэвэл
Бусад нь нэмэргүй
Наад хэдэн салбагарыгаа хайрла
Миний муусайн найз нарыг хайрла” гэж яруухан үгсээ ялгуухан дуулсан билээ. Монголд өнөөдөр улстөрчдөөс илүү эрх мэдэлтнүүд үгүй юм шиг дураараа дургицгааж буй нь дэндүү гунигтай. УИХ-д сууж буй төрийн түшээд бүгдээрээ шахуу “Жаран тэрбум”, “ЖДҮ”, оффшор данстан, алуурчин, хүчиндэгч гэх мэт гэмт хэргийн ертөнцийн гол дүрийн баатрууд болцгоосныг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар удаа дараа нэр дурдан толгой сэгсрэн өгүүлсэн нь баримттайгаа дурайж байгаа. Өнөөгийн ёс суртахуунгүй улстөрчдийн балгаар Монгол Улс дэлхийн тавцанд авилгач, арчаагүй залхуугаараа дуудуулж, саарал жагсаалтад дэлхийн хамгийн ядуу буурай оронтой хамт мөр зэрэгцэн орсон. Энэ бол дэндүү гутамшиг.

Харин нөгөө ад үзээд буй урлаг соёл, уран зохиолын хүрээнийхэн Монголынхоо нэрийг дэлхийн сонорт хүргэж байгаа нь монгол хүний дээд тэнгэрээс заяасан агуу их суу билэг, оюун билгийн гайхамшиг. Одоогоос хэдэн жилийн өмнө яруу найрагч Д.Урианхай бугай Азийн тэргүүн найрагчаар тодорсон гайхамшигт үйл явдал болсон. Ази тив хэдэн улс оронтой билээ. Тэр улс орнууд хэдэн тэрбум хүнтэй билээ. Ингээд бодохоор гуравхан сая хүнтэй Монголын яруу найрагч Азийн тэргүүн найрагч болоод Нобелийн шагналд нэр дэвшинэ гэдэг монголчууд оюун билгийн хувьд дэлхийн дэвжээнээс хэтийдсний шинж юм.

“Монголын нууц товчоо” хэмээх хөлгөн их судрыг туурвисан монгол бичээч үгүй байсан бол өнөөдөр дэлхий даяараа Чингис хааны агуу их үйл хэрэг, алаггүй гэгээн оюун ухааныг мэдэрч, шүтэн бишрэх нь юу л байсан бол. Өнөөдрийн энэ увайгүй улстөрчдөөс зуу байтугай тавин жилийн дараа үртэс яс ч үлдэхгүй. Харин Монголын их суу билэгт хөвгүүд, охидын бичсэн бийр бэхсийг амилуулагч гайхамшигт үгс оюун билгийн бамбар болж мөнхөд гэрэлтсээр байх болно гэдгийг ам бардам хэлье. Увайгүй улстөрчдийн хорон муу санаа, ёроолгүй их шунал бидний нүдэн дээр тэднийг шорон гяндан руу хөтөлж дөнгөлсөөр байгаа. Хүний энэ насны шунал хүсэл гэдэг тийм өчүүхэн байдаг буюу. Харин урлагийн гайхамшигт шид увдис бүхэл бүтэн үндэстнийг сэргээн мандуулдгийг манай Ерөнхийлөгчийн сэтгэлд шингэсэн сайхан үгс баталнам билээ л.


Сэтгэгдэл

Bi [89.36.115.180] 2019-12-07 07:49:46

Ene busdardiig ereend tuuruulchih common HU goyoo

Bi [89.36.115.180] 2019-12-07 07:48:08

Ene tenegiig ereend avaachaad tuuruulchi Hu goy l bna shdee

Эрка [66.181.161.95] 2019-12-06 00:17:47

Заа яахавээ замын нохой хуцаж л байдаг жингийн цуваа явж л байдаг.

Зочин [139.5.219.82] 2019-12-05 23:15:26

Амархүү шиг хар тамхи л татаж баларах вий.

юун инээдэм вэ [202.9.46.247] 2019-12-04 22:45:44

Хү хамтлагийн уран бүтээлд Цоодол гуайн миний муусайн найз нар шүлэг ямар хамааралтайн

Зочин [150.129.142.249] 2019-12-03 22:26:12

Монголын нууц товчоо бол их хөлгөн судар биш эээээээ!!!

Bi [89.36.115.180] 2019-12-07 07:55:44

Chi unshsan hunuu? Arai lamiin nomtoi zuirleed baigaam bish biz, Nuuts Tovchoog ???

?? [103.57.92.36] 2019-12-03 14:05:55

Монгол улсад орлогоосоо хандивласан юму хэдэн төгрөгний татвар хуримтлуулсан гээд шагнуулаад бга юм

Bi [89.36.115.180] 2019-12-07 07:57:59

Tatvaraa togloson gazar bolgondoo tuluud yavah biz dee. MGL oos busad ni yas avah baihaa

Unench [202.126.89.152] 2019-12-03 13:16:58

The HU mundag bailaa,,chadsan shu,,ulam ulam asan badrahiin bileg eruul taviy!

Зочин [139.5.217.157] 2019-12-03 07:44:13

Нэг их баруунд алдартай арай ч болоогүй байхад нь шагналаа. яахав, нөхдүүд цаашаа ахия гэвэл ХАР ТАМХИ-наас хол явцгаагаасай

Bi [89.36.115.180] 2019-12-07 07:27:42

Baruund ali hedii ni nerd garchaad bnaa, bi Lindon hotod 20 dahi jildee amidarch bna, mgl chuudaas iluu gadaadiinham huleej yadaj bna.

Зочин [202.126.89.171] 2019-12-03 16:09:25

Baruund baitugai aldar tsuu ni mandaad bga chi haaguur ywnaa

фэн [202.179.24.61] 2019-12-02 17:36:39

Арай нягт, хэви метал руу ойртуулж тоглоо, хэ хэ

Зочин [64.119.20.213] 2019-12-02 14:21:41

184.4.132...Аманд нь ал уяатай чам шиг юм Монгол үндэсний дуу хөгжим соёл гэж гадарлахгүй. Эд нарын энэ гаж аяглал хүүхдүүдэд маань яавч сайн юм болохгүй .Вeatles ,Boney-M, ABBA.Modern Talking ...гээд алдартнууд ингэж гажтадгүй юм....

Bi [89.36.115.180] 2019-12-07 07:32:41

Tenegteed baigaarai uuruu! Ter tanii huuhded ymar hamaatai yum? Huuhdee ch uuruu humuujuuleh ystoi biz dee harin teneg gar uu uuuruu. Buhel buten shine urlag garch irj urlag sonirhson humuusiig bayarluulj bna.

Зочин [202.126.89.50] 2019-12-03 10:42:25

хуцаарай чи

Зочин [182.160.37.122] 2019-12-02 14:39:49

Nohoin golog chin yugaa meddiin chi

би [202.70.44.46] 2019-12-02 12:43:54

би та нарт онигоо бичиж өгье: уншцгаа. Чингис хаан зарлиг болруун: Миний байгуулсан улсыг тарааж бусадтай хувааж идэж, цусалж, байгалийн баялаг, газар нутагийг минь чадварлагаар тонож байгаа Завхан нутгийн уугуул Нацагийн Бандид миний одонгоор шагнасугай, Мөн Миний Улсыг олигтойхон цусалж чадахгүй, Монгол улсын төлөө шударгаар тэмцэж байгаа нөхдийг дараа өөр одонгоор шагнахаа амлая.

Bi [89.36.115.180] 2019-12-07 07:35:25

Uuruu jinhene teneg bustard uu?? Aan

Зочин [66.181.190.100] 2019-12-02 11:00:37

Нэг сонссон бол салдаггүйм даа үнэхээр гайхалтай залуус хүний сэтгэлийг хөдөлгөж чадахгүй юм бол уран бүтээл хийх хэрэггүй гэдэг хү хамтлаг бол дэлхий нийтийг хөвсөлзүүлж чадаж байна хү мандтугай монгол мандтугай

Bi [89.36.115.180] 2019-12-07 08:01:24

Tiim shuu

иргэн [202.9.45.89] 2019-12-02 11:00:17

ганц нот мэдэхгүй орк гөлөгнүүд дуугүй л шүлсээ гоожуулаад сууж бгаач,,,,илүү үгтэи юм бэ

Bi [89.36.115.180] 2019-12-07 07:36:05

Yag unen ho

Зочин [192.82.68.227] 2019-12-02 10:39:23

Яг гадаадууд нь vзээд бн уу. Тэнд амьдарч байгаа манай хэдэд тоглочихоод л томроод байдаг уламжлалтай ш дээ. Ккк

Bi [89.36.115.180] 2019-12-07 07:36:59

Uuruu ireed shalgaach

Зочин [122.201.24.182] 2019-12-02 12:24:42

Эргүү шаар

Зочин [66.181.190.100] 2019-12-02 11:02:00

Лалар аа дуугай бай атаархлын далай даа живж үх

Зочин [202.9.46.156] 2019-12-02 10:14:29

Дуу нь ичмээр тэнэг дуу байна лээ

Bi [89.36.115.180] 2019-12-07 07:38:31

Cham shig yumnuudad zoriulsan bolohoor ch ichihees yahav huurhii shavj

Зочин [202.9.46.247] 2019-12-04 21:26:52

ЧИНИЙ ТАРХИНЫ ХЭМЖЭЭ ИЧМЭЭР ТЭНЭГ ЮМ АА ГЭЖ

Монгол иргэн [45.117.32.3] 2019-12-02 13:27:42

Ичихгүй бол манай улс төрчдөөс илүү нэр хүндтэй шүү хулихны үгээрээ олон жил биднийгээ уурлуулж байхад тэр уурыг нь уянгалаг хоолойгооро намдааж байгаа амьдралын төлөө тэмц гэж байгаа хүмүүс

Зочин [66.181.190.100] 2019-12-02 12:10:12

Чиний тархинд чинь л ичмээр юм байна

зочин [103.194.176.117] 2019-12-02 11:31:16

Тиймээ дуун Америк маягийн золбин дуунууд байна лээ

ккк [202.131.246.179] 2019-12-02 10:33:57

Тэнэг дуу гэнэ ээ. Хуцдаг муу халтар вэ? Алдаршиж байгаад нь хорсож байгаа юмнууд л ингэж бичнэ л дээ. Хү хамтлагийнхан улам мандан бадраг.

Zochin [66.181.178.211] 2019-12-02 09:42:27

Daruu baih hamgiin tom chimeg chin shu.

Зочин [202.21.107.78] 2019-12-02 08:32:47

goy

Bi [89.36.115.180] 2019-12-07 07:41:50

Naad teneg bustard chini heleh ug oldohgui yum bna.jinhene hulduu bna. HU uragshaaaa

Зочин [51.158.65.138] 2019-12-02 08:29:28

ahaha mal shaatsan gaj noloo edr hodoo oron nutgiin humuus ees doloon dor har al min zuger google ashiglad BEATLES iin tuhai joohon yum unshih n zuite baih

Bi [89.36.115.180] 2019-12-07 07:44:31

Talk to me

зочин [122.201.23.84] 2019-12-02 08:23:34

сайхан бичсэн байна

ABCD-korea-gaas [211.36.142.86] 2019-12-02 08:16:15

Dhe Hu bamtlag ulam bur huchirhegin behejtugei ! Hurai hurai hurai !

Зочин [64.119.20.213] 2019-12-02 08:11:21

За бүү мэд. Дэлхийг байлдан дагууллаа ч гэх шиг. Их дэвэрч баыгаа бусуу. Монгол ...юм бол THE HU -гээс өөр нэр олдмоор юм. Эд чадварлаг байж болно.Гэхдээ тэдний гажууд төрх баыдал ,хэлбэрдэлт ямар гэвч хүүхэд багачуудад маань тийм л нөлөө үзүүлнэ. Хатан хааныхаа одонгоор шагнуутлаа нэрд гарсан BEATLES ийм гажиг баыгаагүй юм билээ.

Bi [89.36.115.180] 2019-12-07 07:45:56

Tsag ni uur shuu dee

Зочин [66.181.180.132] 2019-12-02 14:06:39

Chi ooroo gajig har hujaa bna daa

Зочин [122.201.24.182] 2019-12-02 12:26:42

Яахаараа ийм хогийн сэтгэхүйтэй байдаг байнаа.Чааваас гэж

Зочин [88.229.105.43] 2019-12-02 10:54:59

Монгол улсын нерийг делхийд гаргаж бна !!! Uund yagaad ingej buhimdaad horsono bas ataarhana ve !!!!

deerh zochind [103.10.22.158] 2019-12-02 09:32:03

handaj helehed chinii karaoked gostuu orilohoos arai uur shuu.mash ih hudulmur ordog yum malaa

yrn chamaig olj zodnoo sda ip haygar chn [185.4.132.135] 2019-12-02 08:31:29

ahaha mal shaatsan gaj noloo edr hodoo oron nutgiin humuus ees doloon dor har al min zuger google ashiglad BEATLES iin tuhai joohon yum unshih n zuite baih


49 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
49 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.