С.Чинзориг: Би “Капитал” банктай нэг ч гэрээ байгуулаагүй

Н.Алтанцэцэг / Улстөр

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Капитал банкинд байршуулсан асуудлаар мэдээлэл өгсөн юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Би 2017 оны арваннэгдүгээр сарын эхээр сайдаар томилогдсон. Тэр үед Нийгмийн даатгалын сангийн 228.1 тэрбум төгрөг байршсан байсан. Үүнээс 20 тэрбум төгрөг нь хадгаламж хэлбэрээр байсан. Үндсэндээ 2013-2017 оны хооронд тус банкинд байршсан. Би “Капитал” банктай нэг ч гэрээ байгуулаагүй. Намайг сайдаар томилогдож ирсний дараа буюу арванхоёрдугаар сард Капитал банкинд байршиж байсан 79 тэрбум төгрөгийн гэрээ, хугацаа нь дууссан. Тиймээс манайхаас гэрээгээ сунгаагүй, авах шийдвэрийг гаргасан. Улмаар 2018 оны зургаадугаар сард 79 тэрбум төгрөгийн гэрээг сунгах нь зүйтэй гэсэн бичгийг өгсөн юм.

Мөнгө авна гэж байснаа гэнэт яагаад байршуулахаар болсон бэ гэхээр 2018 оны эхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тайланг хэлэлцсэн. Ажлын хэсгийг Н.Номтойбаяр ахалж, тодорхой чиглэлийг Засгийн газарт өгсөн байгаа. Тухайлбал, банкуудын хадгаламжийн дунд хүүг баримталж, арилжааны банкинд байршуулах, харилцах дансанд байгаа мөнгө хөрөнгийг хадгаламж горимд шилжүүлэх, мөн хүүгийн орлогыг нэмэгдүүлж, хадгаламж байршуулахгүйгээр, харилцахад байршуулж байгаагаас учирсан хохирлыг шийдвэрлэх арга хэмжээ ав гэсэн шийдвэрийг гаргасан. Байнгын хорооны чиглэлийн дагуу 2018 оны зургаадугаар сард 79 тэрбум төгрөгийн гэрээг сунгаж байгуулах зөвшөөрлийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт өгсөн. Ингээд 15.2 хүүтэйгээр есөн сарын хугацаатай байршуулсан. Өнгөрсөн 2018 оны арванхоёрдугаар сард 79 тэрбум төгрөгийн сунгасан гэрээ дууссан. Иймээс бид дахин гэрээ байгуулахгүйгээр “Капитал” банкнаас мөнгөө татаж ав гэсэн чиг үүргийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт өгсөн. Гэрээ сунгаагүй, мөнгөө авч чадахгүй байсаар байж 2019 оны тавдугаар сард Монголбанкнаас “Капитал” банкыг татан буулгах шийдвэрийг гаргасан.

Би сайдаар томилогдсоноосоо хойш нэмэлт шинэ гэрээ байгуулсан удаагүй. Энэ мөнгийг буцаан авах асуудлыг төв банктай ярьж байгаа. Монголбанкны зүгээс “Капитал”-ын үндсэн хөрөнгөөр хохирлыг барагдуулж авах боломжтой гэдэг зүйл ярьсан. Гэхдээ “Капитал” банкны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэсэн учраас хөрөнгө нь битүүмжлэгдсэн байгаа. Прокуророос зөвшөөрөл авах шаардлагатай.

Манай талаас үндсэн хөрөнгө авахтай холбоотойгоор хоёр асуудлыг тавьж байна. Нэгдүгээрт, үндсэн хөрөнгийн чанарын асуудал. Хоёрдугаарт, зах зээлийн дундаж үнэтэй ойролцоо үнэтэй байна уу гэдгийг судалж, байр сууриа илэрхийлье гэсэн. Төв банкны шинэ удирдлага “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг барагдуулахад шуурхай хандаж байгаа” гэсэн юм.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:40

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:40

Иргэн [202.21.102.226] 2019-12-04 03:03:40

Өөрийгөө л өмөөрсөн хариуцлагагүй мэдэгдэл

kub [202.126.89.90] 2019-12-03 22:10:02

Nomtoibayar Capital bankind uldee.geegui l yum bn. khadgalamj bolgo gekheer ni khadgalamj bolgood Capitald uldeekhiig zuvshuursun yum bn

zol [202.126.88.168] 2019-12-03 16:01:21

hylgaich huuhen ih hyrlaas zailaach. harh tsarainii hulgaich awgai ba. mongoo hyrdan awah talaar hootsoldoj awaach.

966 [66.181.183.251] 2019-12-03 15:12:14

мөнгийг минь хэдэн ждү хэн идчих үү хаашаа орчих ваа ээ чааваас

Зочин [66.181.184.38] 2019-12-03 09:29:25

Нийгмийн даатгалын vлдэгдлээс ч их хэмжээтэй ЭМ-н даатгалын менге Капиталд булшилсан ЭМ-ийн сайдыг яах вэ?

Зочин [150.129.140.184] 2019-12-03 08:57:12

Шуналвн микропуудын хоолыг бэтгэж огдог энэ ЗАРААЛЫГ ( боолыг ч гэх уу ?!) Дундаа оруулж - чулуугаар цохиж , дэвслэх ч багадана ....

Хариуцлагаас мултрах юм ярьж байна уу? [202.131.225.53] 2019-12-03 07:57:52

Энэ баагий тэгээд 79 тэрбумын хариуцлагыг хүлээхгүй гэж байгаа юм уу? Тэр 79 тэрбумыг Капитал банкинд үлдээх шийдвэрийг Чинзориг 2018 оны 6 сард өгсөн л гэж байна ш дээ.

зочин [202.131.229.246] 2019-12-03 07:26:28

олигархуудын хар хөл энэ хүн


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.