Тэмцэж сурсан францчууд Ерөнхийлөгчөө буулгаж авч л байж санаа нь амрах байх

Л.Батцэнгэл / Гадаад мэдээ

Ерөнхийлөгч Макроныг тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг багасгах хуулиа буцааж таттал олон сая хөдөлмөрчид ажил хаялт зарлалаа

Франц улсад өнөөдөр ойрын жилүүдэд болоогүй өргөн нийтийг хамарсан ажил хаялт болох гэж байгаа аж. Ерөнхийлөгч Эммануэль Макроны санаачилсан тэтгэврийн насыг уртасгах, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг багасгах хуулийг эсэргүүцэж олон олон сая хөдөлмөрчид ийнхүү нэгдэж тэмцлийн талбарт мөр зэрэгцэхээр болжээ. Цагдаа, хууль, эмнэлэг, нисэх буудлын ажилчин хөдөлмөрчдөөс гадна боловсрол, тээвэр зуучлалын салбарын ажилтан, алба хаагчид ажил хаялтад нэгдэхээ мэдэгдсэн байна. Томоохон үйлдвэрчний эвлэлийн удирдагчид өнөөдөр болох ажил хаялт, эсэргүүцлээ Ерөнхийлөгч Макроныг хуулийн төслийг эргүүлэн татах хүртэл үргэлжлүүлэхээ мэдэгджээ.1995 онд Франц улс даяар тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн төслийг шинэчлэхэд ажил хаялт болж, тээврийн салбарын үйл ажиллагаа гурван долоо хоногийн турш зогсож байсан. Уг ажил хаялтын дүнд олон нийтийн дэмжлэгийг авч, Засгийн газар шинэчлэлийг хүчингүй болгож байсан тухай “ВВС” агентлаги мэдээллээ.

image

Урьдчилсан байдлаар нийт хөдөлмөрчдийн 69 хувь ажил хаялтад нэгдэх ба 18-34 насныхан жагсагчдын дийлэнх хувийг эзэлнэ хэмээн таамаг дэвшүүлээд байгаа. Тус улсын Дотоод хэргийн сайд Кристоф Кастанер улс орон даяар 250 орчим жагсаал болох бөгөөд зарим нь эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй нөхцөл байдал үүссэнийг хэлсэн байна. Шар хантаазтнууд нэрээрээ танигдсан “gilets jaunes” жагсагчид өнөөдрийн ажил хаялтад нэгдэхээ мэдэгджээ.

Тээврийн салбарынхны үйлдвэрчний эвлэлүүд жагсаалд нэгдэхээ амласан бөгөөд хурдан галт тэрэг, хот хоорондын зорчигч тээврийн чиглэлийн тээврийн хэрэгслүүдийн 10 хувь орчим нь л ажиллана гэж эх сурвалжид дурдсан байна.

image

Тэрчлэн “Eurostar”, “Thalys” зэрэг олон улсын тээврийн компаниуд ирэх тав хоногийн хугацаанд цагийн хуваариа өөрчлөн багасгасан байна. Нийслэл Парис хот дахь метроны 16 чиглэлийн ердөө тав нь ажиллах ажээ. Дотоодын нислэгийн “Air France” компанийн 30 хувь, “EasyJet”-ийн 200 гаруй нислэг цуцлагдаад байна. Франц улсад сүүлийн 10 жилд тэтгэврийг насыг 60 байсныг 62 болгож нэмэгдүүлсэн нь чинээлэг орнууд дундаа харьцангуй эрт тогтоосонд тооцогддог. Тухайлбал, Их Британид тэтгэврийн нас 65 байдаг аж. Мөн 64 наснаас эрт тэтгэвэрт суувал тэтгэмжийн хэмжээг бууруулахаар Ерөнхийлөгч санаачилсан юм. Тухайлбал 63 настай тэтгэвэрт суувал тэтгэмжийг таван хувиар бага тогтооно гэжээ.

Эх сурвалж: www.bbc.com


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 17:02:21

ZAP [202.131.228.66] 2019-12-12 17:02:21

Зочин [49.0.171.43] 2019-12-05 17:24:47

battulgiig ingeed avaad haychih yumsan

Араб, харууд даварч байхгүй юу. [202.131.225.53] 2019-12-05 15:51:29

Анхны зураг дээр олон араб, хар арьстай хүмүүс байна. Эд нар тэгээд Францын Ерөнхийлөгчийг татан буулгахыг шийдэх юм уу? Ягшдээ! Муусайн юмнуудыг "гарлынх нь эх орон"-руу буцаах хэрэгтэй. Өөр өөрсдийн гарлын нутагт очиж тэтгэвэр, тэтгэмжээ дээшлүүлж харагдаг л дээ. Харж л байя.

Зочин [202.179.31.6] 2019-12-05 15:03:10

Дэлхийд анхны хувьсгал гаргаж байсан ард түмэн дээ....


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.