Эхний 5 байрт шалгарсан сумдыг 25-80 сая төгрөгөөр шагнана
Өмнөговьчууд 2019 оныг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил" болгон онцолж малчид, иргэд, газар тариалан эрхлэгчид, үйлдвэрлэгчдийг дэмжсэн ажлуудыг шат дараалалтай хийж хэрэгжүүлсэн билээ. Сумдыг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил"-ийн хүрээнд хийсэн ажлаар нь дүгнэж эхний 5 сумыг шалгаруулж 25 сая төгрөгөөс 80 сая төгрөгөөр шагнах юм. Шилдгүүдийг шалгаруулах ажлын хэсэг хуралдлаа. Тун удахгүй шилдэг 5 сумыг шалгаруулж шагнана.
Сумд бүр өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан сумандаа 4 улирлын хүлэмж, худаг ус гаргах, малчдын урлагийн наадам зохион байгуулах, арьс нэхий элдэж боловсруулах үйлдвэр байгуулсан байна.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:01:05
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:01:05
Зочин [150.129.140.247] 2019-12-05 06:08:14
Томорлоо томорлоо гэд энэ чинь нэг аймаг л биз дээ. Хөдөө аймагт ажил яаж л явдаг билээ. Даргаа дагаж далдагнасан хэдэн исда нар л байдаг бтиз дээ. Гошного юм даа.