Залуу уран бүтээлч Б.Алтантовч, Ж.Дархижав нарын хамтарсан үзэсгэлэн нээгдлээ

Aдмин / Энтертайнмент

Орон зай, цаг хугацаагаар хязгаарлагдсан хүмүүн биднийг хязгааргүй орон зайн аялал хийлгэдэг урлагийн нэгэн төрөл нь нэн шинэ орчин үеийн урлаг билээ. Энэхүү хязгааргүй бөгөөд тайлагдашгүй урлагийн төрлөөр хамтран уран бүтээл туурвиж буй залуу уран бүтээлчид бол Б.Алтантовч, Ж.Дархижав хоёр юм. Тэд анхны хамтарсан ”Between” үзэсгэлэнгээ ХААН галерейд өнөөдөр нээгээд байна. Уг үзэсгэлэндээ залуу уран бүтээлчид тасралтгүй хөгжиж буй хотжилт, түүнийг дагасан шилжилт хөдөлгөөн, байгаль орчны талаарх тэмдэглэлийг уран зургаар илэрхийлэхийг зорьжээ. Өнөөдрийн нийгэмд аюулын харанга дэлдээд буй уур амьсгалын өөрчлөлт, байгаль эхийн нулимсыг үзэж буй технологийн хурдтай шинэчлэл хүн төрөлхтөн бидэнд үнэхээр хэрэгтэй юу? хэмээн тунгаахад эрхгүй хүргэнэ.

Ийнхүү хүрээлэн буй орчинтойгоо хувьсан өөрчлөгдөж байгаа дүр төрх, соёл иргэншил хоорондын нарийн холбоосыг тэмдэглэн зурахдаа бүтээлчид өөр өөрсдийн хэв маягийг шингээсэн аж.

image

Залуу уран бүтээлч Б.Алтантовчийн хувьд БНХАУ-д магистрын зэрэг хамгаалаад ирсэн, энэхүү үзэсгэлэнгээр уран бүтээлийнхээ гарааг эхлүүлж буй юм. Тэрээр үзэсгэлэнд найман уран бүтээлээ дэлгэсэн бөгөөд уулан хээ, торон нэхээс (web)-ийг хослуулан дүрсэлсэн нь содон байв. Тухайлбал, эцэг хүнийг уултай зүйрлэн уулан хээгээр тэмдэглэсэн бол давтагдашгүй боловч дуусашгүй хэм хэмнэлийг дүрслэхдээ хотын газрын зураг, тэмдэглэгээ мэт торон сүлжээ буюу бидний нүдэнд үл үзэгдэх ч оршин буй цахим ертөнцийг мөн давхар бүтээжээ. Улаанбаатар хот маань дөрвөн уулын хооронд оршин байдаг нь түүний бүтээлийн анхны санаа болсон төдийгүй хүний амьдралын эгшин бүр уулын оргил өөд өгсөн гарах сорилттой тулгардаг болохыг уран бүтээлчийн нүдээр олж харжээ.

image

Уран бүтээлч Ж.Дархижав Итали улсын Флоренцийн уран зургийн академид магистрын зэрэг хамгаалаад ирсэн бөгөөд уулын чулуутай холбоотой уран бүтээлийн санаагаа анх тэндээс олжээ. Бидний эргэн тойронд орших эгэл чулууг хүн төрөлхтөн 2,5 сая гаруй жилийн өмнөөс өөрсдийн ахуй амьдралдаа ашиглаж ирсэн түүхтэй. Байгалийн чулуу нь суурин соёлын гол түүхий эд бөгөөд өнөө цагт ч өөрчлөгдөөгүй билээ. Уран бүтээлч Дархижав аливаа соёл иргэншлийн анхдагч нь байгаль эх төдийгүй хөгжлийн ямар ч түвшинд хүрсэн, өөрийн унаган төрхөөр оршин байгааг уран бүтээлдээ дүрслэн харуулжээ. Түүний уран бүтээлд гуравдагч байгаль буюу хотын байгаль тэдгээрийн өөрчлөлт ихээхэн нөлөөлсөн байдаг.

Уран бүтээлч Б.Алтантовч, Ж.Дархижав нарын ”Between” хамтарсан үзэсгэлэн 2019 оны арванхоёрдугаар сарын 6-наас 2020 оны нэгдүгээр сарын 2-ныг хүртэл ХААН Банк цамхагийн 3-р давхарт байрлах ХААН галерейд олон нийтэд үнэ төлбөргүй гарч байна. Ажлын өдөр та бүхэн 10:00-19:00 цагт, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагт үзэсгэлэн үзэх боломжтой.

image

image


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:43:52

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:43:52

Зочин [66.181.160.15] 2019-12-06 08:27:09

balai avgai nar manduhai zochid buudald hogshin gariin booviig hohood hevtej bsan 2 doo

Цэгмид [64.119.18.168] 2019-12-06 07:40:47

Хүнийг яасан их өтлөж өөрчлөгдсөнөөр нь дуудаж гайхаж хэрэггүй дээ., зочин гуай минь. Та ч гэсэн өтлөх ч юм билүү. Хэн ч гэсэн залуугаараа байхыг л хүсдэг юм шдээ.

Зочин [202.9.40.167] 2019-12-06 05:59:45

Төрийн шагналт зураач Цэгмэд -1978 онд Эрхүүгийн бэлтгэлд байхдаа сайхан гунхсан залуу байсан шүү ",Эрийг нас ,уулыг цас" гэж нээрэн үнэн юмдаа ,сая гэнэт зургийг нь хараад гайхширчихлаа, Цэгмэддээ уран бүтээлийн өндөр амжил хүсье дээ ,уучлаарай дурсамж шүү .


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.