Үйлдвэрт гал гарч 40 гаруй хүн амь үрэгджээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

Энэтхэг улсын нийслэлд үйл ажиллагаа явуулдаг цүнхний үйлдвэрт ням гарагт гал гарчээ. Үйлдвэр шатах үед барилга дотор 100 гаруй хүн байсан бөгөөд 43 хүн амь үрэгдэж, 60 орчим хүнийг аварсан байна. Гал барилгын доод хэсгээс эхлэн асч, хормын төдийд ажилчдын унтаж байсан гуравдугаар давхарт хүрсэн байна. Барилгад байсан гэрчийн ярьснаар түүнийг сэрэхэд хүмүүс энд тэнд уйлж, тусламж дуудан хашгирч байсан гэжээ.

image

Орон нутгийн гал түймэртэй тэмцэх албаны мэдээлснээр үйлдвэр галын лицензгүй ба хууль бусаар үйл ажиллагаа явуулж байжээ. Галын шалтгаан тодорхойгүй, мөрдөн шалгах ажил үргэлжилж байна. Анхан шатны дүгнэлтээр цахилгааны массаас болж түймэр ассан байж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:28:44

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:28:44

Зочин [202.179.31.59] 2019-12-09 02:50:05

орон нутаг гэдэг үгийг буруу хэрэглэдгээ болиоч. аль орон нь тодорхой байна.

3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.