Баянхонгорынхон шинэ жилээ архигүй тэмдэглэхийг уриалав

Л.Батцэнгэл / Хууль

Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн Цагдаагийн газраас өрнүүлж буй "Архигүй ирээдүйн төлөө хамтдаа" аянд төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчид, нийт иргэдээ нэгдэхийг уриалжээ.

"Архигүй ирээдүйн төлөө хамтдаа" аяны хүрээнд шинэ жилийн баярыг албан байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, найз нөхөд, хамт олны хүрээнд тэмдэглэхдээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байвал эрүүл биед саруул ухаан оршихыг ухуулж байгаа юм.

Согтуугаар үйлдэж буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, таслан зогсоох чиглэлээр 2019 онд “Архигүй ирээдүйн төлөө хамтдаа” аянд төрийн байгууллага, иргэдийг хамруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа аж.

Баянхонгор аймагт согтуугаар үйлдсэн гэмт хэрэг зөрчил өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа юм байна. Ноднин жилийн арваннэгдүгээр сарын байдлаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 169, зөрчил 1091 бүртгэгдсэн бол энэ онд гэмт хэрэг 210, зөрчил 1148 болж өсчээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:34:38

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:34:38

Зочин [202.126.88.154] 2019-12-11 09:12:10

Байнга уугаад ганц шинэ жилээр уухгй байснаас, шинэ жилээрээ сайн уугаад бусад үед нь уухгүй байвал ямар вэ

Зочин [192.82.68.24] 2019-12-11 07:05:02

Баянхонгорынхон барах уу?! Тэр тусмаа их уудаг аймаг шvvдээ!! Бараг толгойтой болгон нь Нинжа хийчихээд л тувт архидаад хэвтэж байдаг болсон аймаг бн лээ. Бас дээрээс нь хvн муутай гэж яаваа.

зочин [66.181.165.93] 2019-12-11 05:45:53

дэмжиж байна сайхан санаачлага байна харин аймгийн орлогын төлөвлөгөөнд л санаа зовж байна архи чинь онцгой албаг татвар төлнө шүү дээ

Хнн [219.142.99.6] 2019-12-11 05:25:51

Хамгийн тэнэг аймаг хүн чанар юу с бхгүй

Зочин [202.179.31.104] 2019-12-11 05:15:58

угаасаа архиар яадийн, хэзээ ч сайн дагавар архинд байгаагүй


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.