Алдарт бөх Борис Будаевын хүү зуурдаар нас баржээ

Aдмин / Спорт

Монгол зоны сайн таних Буриадын алдарт бөх, ОХУ-ын гавъяат тамирчин, дэлхий, европ, Азийн аварга Борис Будаевын хүү Зоригто бэлтгэл хийж байх үедээ зуурдаар нас баржээ. Түүнийг бэлтгэлийн дараа зүрх нь зогссон гэж Улаан-Үдийн телевизээр мэдээлсэн байна. Буриадын домогт бөхийн хүү Зоригто дөнгөж 37 насандаа ийнхүү таалал төгсчээ. Аав шигээ чөлөөт бөхөөр хичээллэж, Улаан-Үдийн аварга болж байсан ч гэмтлийн улмаас зодог тайлсан Зоригто хөл бөмбөг тоглодог байжээ.

Буриадын алдарт бөх Борис Будаевын хувьд энэ жил 62 настай бөгөөд түүний нэрэмжит тэмцээнийг Улаан-Үдэд зохион явуулдаг уламжлал тогтоод 27 жил болж байна. Одоогоос 11 жилийн өмнө буюу 2008 онд Пермь хотод болсон ахмад бөхчүүдийн ДАШТ-д 51 настайдаа барилдахдаа 17 кг жин хасч оролцоод 76 кг-ын жинд түрүүлж байсан гэхээр ямар хаттай ясны бөх болох нь ойлгомжтой биз ээ. Тэрбээр нэгэн ярилцлагандаа “Цорын ганц харамсдаг зүйл гэвэл олимпийн аварга болохыг мөрөөдөхгүй яав даа. Би чинь тамирчин байхдаа дэлхийн аварга болохыг мөрөөдөн зорьсондоо хүрсэн хүн. Харин олимпийн аварга болохыг хэзээ ч мөрөөдөж байсангүй. Тэгээд ч болоогүй” хэмээн ярьсан байдаг. Мөн Хүний амьдралд хамгийн чухал нь гэр бүл шүү дээ. Гэр бүл, үр хүүхдүүдийнхөө төлөө л бид амьдардаг” гэж ярьж, гэр бүлийн үнэ цэнэ хайр халамжийг дурсан суусан алдарт бөхөд эмгэнэл илэрхийлье.

Түүний хүүтэй салах ёс гүйцэтгэх ёслол маргааш болох юм байна.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.40] 2019-12-17 10:48:53

Воры

Zochin [64.119.19.208] 2019-12-16 16:43:14

Ум сайн амгалан болтугай. Эмгэнэл илэрхийльe

Зочин [202.179.25.31] 2019-12-13 23:41:26

Приносим соболезнования

Зочин [192.82.64.251] 2019-12-13 23:38:10

Будаев гэж буриадын бех спортоо орхиж дээрэмчдийн булэг удирдаж амьдарсан гэх Юун олимп

Зочин [66.181.161.40] 2019-12-14 13:11:29

Sonin um yridag pizda we chi.

Наран [202.126.89.39] 2019-12-13 20:12:28

Голомтдоо эргэж төрөөрэй.ум сайн амгалан болтогой

ewii [66.181.161.15] 2019-12-12 21:48:00

Um ma ni bad me hum. Будаев таньд гүн эмэгнэл илэрхийлье.

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:22:30

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:22:29

Зочин [192.82.76.26] 2019-12-14 00:55:56

Ум сайн амгалан болтугай

Зочин [202.126.89.166] 2019-12-12 12:40:15

um maani bad ni hum

Г.Оюун [202.126.89.186] 2019-12-12 08:37:07

Гүнээ харамсаж байна

Зочин [117.111.21.194] 2019-12-11 15:26:13

Um mani bad mi hum !

домогт бөх [202.9.46.89] 2019-12-11 13:09:31

Хайран хүү харамсалтай ум ма ни бад мэ хум


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.