УИХ-ын гишүүд ард түмний зарц байх ёстой ч эрх мэдлээ арай л хэтрүүлэн ашиглаж байна

Л.Батцэнгэл / Улстөр

-Ц.Цогзолмаа гишүүний 150 сая төгрөг зуучилж авч өгсөн Б.Тамир гэхэд хүргэнийх нь ах гэж байгаа-

Н.Оюундарь, Б.Ундармаа, Б.Саранчимэг, М.Оюунчимэг зэрэг УИХ-ын эмэгтэй гишүүд албан тушаал эрх мэдлээ ашиглан танил тал, хамаарал бүхий компани, аж ахуйн нэгжүүддээ ЖДҮХС-гаас бага хүүтэй, их хэмжээний зээл авахад нь нөлөөлсөн байж болзошгүй хэрэг өнгөрсөн онд ил болсон. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн жилийн 8.4 хувийн хүүтэйгээр олгодог 40-200 сая төгрөг хүртэлх зээлийг ах дүү, өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүддээ ногоон гэрлээр шийдүүлж өгсөн байж болзошгүй эмэгтэй гишүүдийн нэрс түрүүчээсээ тодроод байгаа. УИХ-ын гишүүн гэдэг ард түмний төлөөлөл болохоос хаан сэнтий, дарга сэтэр биш. Тэгэхэд манай эмэгтэй гишүүд танил тохой татаж, хөнгөлөлттэй зээл аваад банкинд хүүлж сууна гэдэг бирдээс ч долоон дор шуналтайн шинж. “Шунал ихэдвэл шулам болно” гэдэг. Төр барьж буй эрх мэдлээ ашигласан эдгээр гишүүд ирэх 2020 оны сонгуулийн маргаашнаас шүүх хуулийн байгууллагад дуудагдаж, Эрүүгийн , Авилгын, Зөрчлийн олон хуулийн зүйл ангиудаар яллагдах нь тодорхой юм.

ЭМЭГТЭЙ ГИШҮҮД ТЕНДЭРГҮЙ ЗЭЭЛ АВАХАД ЗУУЧИЛЖЭЭ

1. УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Мөнхөөгийн Оюунчимэг ХХҮЕГ-ын дэргэдэх ХЭДС-гаас “Сэрмүүн өнгө” гэх хэвлэл, хаяг, реклам, бэлэг дурсгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид 50 сая, “Эгшиглэн магнай” хэмээх компанид үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдүүлэхэд 50 сая, иргэн Б.Болорцэцэгт “Хүрээ айл” төсөл хэрэгжүүлэхэд нь 40 сая төгрөгийг тендерт оролцуулалгүйгээр шууд олгуулсан байх магадлалтай байгаа аж.


2. УИХ-ын гишүүн Наваан-Юндэнгийн Оюундарь тус сангаас Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь “Ээж Оюу Сайхан” нэртэй компанид олон улсын жишигт нийцсэн авто зам засвар, авто угаалгын газар байгуулах зорилгоор 100 сая төгрөгийг олгуулахад нь нөлөөлсөн гэх хэрэгт шалгагдаж эхэлсэн байна.


3. УИХ-ын гишүүн Намсрайн Амарзаяа Өмнөговь аймгийн Даланзадгад хотод харьяалалтай гэх ”Амин хэлхээ байгаль сан”-д 123.9 сая төгрөгийг олгоход нь албан тушаал, танил талаа ашиглан нөлөөлсөн байх магадлалтай гэж АТГ-аас шалгаж байна.


4. УИХ-ын гишүүн Агваанлувсангийн Ундраа 1990 онд төрсөн Т.Жаргалсайхан гэх иргэнд “Хагас дамжуулалтын чип дизайн хөгжүүлэх, үйлдвэрлэлийг өргөжүүлэх” төсөл нэрээр 100 сая төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн бололтой.

5. УИХ-ын гишүүн Батсүхийн Саранчимэг нь “Монгол Сор Хөгжил Олон улсын академи” ТББ-ыг монгол зөөлөн тоглоом, даавуун эдлэл хийхээр 200 сая төгрөгийг тендергүйгээр зээлэхэд нь эрх мэдлээ ашигласан уу гэдгийг шалгаж байгаа аж.


6. УИХ-ын гишүүн Цэдэнбалын Цогзолмаа Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг гэх харьяалалтай иргэн Б.Тамирт 150 сая төгрөгийг мал аж ахуйн ферм ажиллуулна хэмээн зээлэхэд нь нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа. Б.Тамир нь Цогзолмаа гишүүний хүргэнийх нь ах гэж байгаа.


Дээрх зээл нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд байхад олгогдсон бөгөөд ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нар “Номтойбаяр сайдын өгсөн жагсаалтын дагуу зээлийг нь даруй олгосон” хэмээн мэдүүлсэн юм билээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн олгосон 17 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй, санхүүгийн дэмжлэгийн хэмжээг их хэмжээгээр хэтрүүлэн олгосон, дэмжлэг авсан иргэдээс төслийн явцын болон гүйцэтгэлийн тайлан авдаггүй, хуваарийн дагуу төлөлт хийдэггүй учир авлага өссөн байгааг өнгөрсөн хоёрдугаар сард холбогдох байгууллагаас зарлаж байсан. Мөн тусгай сангуудын олгох зээлийн хүү банкны зээлийн хүүгээс бага учир арилжааны банкуудад зээлийн эх үүсвэрийг урт хугацаагаар байршуулж, ашиг олж байх магадлалтайг тухайн үед сануулж байсан.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ТӨРИЙН ТҮШЭЭД ХУМСЛАХ ЭРХТЭЙ ЮУ?

ХЭДС-гаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох, зээлийн хүүгийн төлбөрийг нөхөн төлөх, зээлд батлан даалт гаргах үйл ажиллагаа нь өрхийн болон хувиараа хөдөлмөр эрхлэх, хоршоо, нөхөрлөл байгуулах, бичил аж ахуй эрхлэх, өргөтгөх, ажлын байр шинээр бий болгох, хадгалах боломжийг бүрдүүлэхэд чиглэнэ” хэмээн заажээ. Тодруулбал, ХХҮЕГ-аас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр зургаан хөтөлбөрийг хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөр батлан хэрэгжүүлдэг байна.

Нэгдүгээрт, ажлын байрыг дэмжих хөтөлбөр 35-аас дээш хөдөлмөрийн насны иргэнд хувиараа хөдөлмөр эрхлэхийг дэмжин гурван сая төгрөгийг барьцаагүй, хүүгүйгээр хоёр жилийн хугацаанд эргэж төлөх нөхцөлтэй олгодог аж.

Хоёрдугаарт, залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр 15-34 насны залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр гарааны бизнес төслүүдийг өрсөлдүүлэн, шалгарсан төслийг 10 сая төгрөгөөр санхүүжүүлнэ. Мөн МСҮТ төгссөн залуучууд гарааны бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх бөгөөд нэг гишүүнд гурван сая төгрөг хэрэв гурван гишүүнтэй байвал есөн сая төгрөг гэх мэтээр санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байна.

Гуравдугаарт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг эцэг, эхчүүд хөтөлбөрт хамрагдан таван сая төгрөгийг хүүгүй, эргэн төлөгдөхөөр авч болно.

Дөрөвдүгээрт, тэтгэвэрт гарсан ахмадууд, залуучуудад ажил мэргэжлийн ур чадвар олгох сургалт зохион байгуулах бөгөөд сургалтын нэг цаг нь 3500 төгрөгийн цалинтай түр ажлын байр юм.

Тавдугаарт, хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэх ур чадвар олгох хөтөлбөр нь удаан хугацаагаар ажилгүй байгаа иргэдийг мэргэжлийн сургалтад хамруулах, үйлдвэр дээрх сургалтыг зохион байгуулах юм.

Зургадугаарт, залуу малчдыг дэмжих хөтөлбөр 39 хүртэлх насны залуу малчид, богийн толгойд шилжүүлснээр 200 хүртэлх цөөн малтай малчдыг дэмжих зорилготой. Таван сая төгрөгт төллөх мал авч өгч малжуулах бөгөөд эргэн төлөлтийг хоёр жилийн хугацаанд төлнө.


Дээрх зургаан хөтөлбөрөөс гадна хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ буюу ажилд зуучлах болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ эрхлэгч тус сангийн зээлд хамрагдах боломжтой аж. Тодруулбал, аж ахуйн нэгж, нөхөрлөл, хороо 20 хүртэлх, иргэн 10 хүртэлх сая төгрөгийг хоёр жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр 8.4 хувийн хүү төлөн зээлэх боломжтой аж.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:34:38

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:34:38

ЗОЧИН [202.131.233.190] 2019-12-12 01:07:46

ОЮУНЧИМЭГ ГЭХ ГИЧИЙ: ЖДҮХС, ХЭДС, БУСАД САНГУУДААС БИД ӨӨРСНӨӨ, ХАМААРАЛ бҮХИЙ КОМПАНУУДДАА ОЛОН ЗУУН САЯЫН ЗЭЭЛ АВСАН НЬ ХУЛГАЙ БИШ, БИД АВАХ ЭРХТЭЙ ГЭЖ БНА, ЭНЭ ЭРХМҮҮД ЖДҮ ЭРХЛЭХүү, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ САНГААС ЗЭЭЛ АВАХ ЭРХТЭЙ ЮУ, 5, 10 САЯАР 3% ХҮҮТЭЙ ЭНГИЙН ИРГЭД АВАХ БОЛОМЖИЙГ ХААЖ ОЛОН ЗУУН САЯ, БҮР ХЭДЭН ТЭРБУМААР НЬ ХУВААЖ АВААД ЦӨЛМӨЧИХСӨНӨӨ БИД АВАХ ЭРХТЭЙ, ХУЛГАЙ ХИЙГЭЭГҮЙ ГЭЖ ХЭЭВ НЭГ ХУЦАЖ БАЙХ ЮМ, ЭДНУУС АРД ТҮМНИЙГ ДЭНДҮҮ ИХ ДОРОМЖЛОЖ ТОХУУРХАЖ БНА ДАА, ТЭД МАО ХЭЛСЭНЧЛЭН: "АРД ТҮМЭН БОЛ ЮУ Ч САРААЧИЖ БОЛДОГ ЦААС" ГЭЖ ХЭЛСЭНТЭЙ АДИЛ ҮЗЭЖ БУЙ АЖ, АРД ТҮМЭН САНАХ ОЙТОЙ ШҮҮ, УИХ-ЫН ГИШҮҮДЭЭ,

Зочин [64.119.24.104] 2019-12-11 14:04:57

ЖЕНДЕР ГЭГЧ НЬ ХЭТЭРСЭН АВГАЙ НАР ИХ ОЛОН БОЛЖ БАЙНА

Зочин [202.126.89.176] 2019-12-11 13:24:25

Эмэгтэй хүн хулгай хийдэггүй цэвэр ичэмтгий даруу төлөв гэдэг одоо бол эрчүүдээсээ илүү хулгай хийдэг шуналтай болсон. Тэгээд бас их хуралд хүүхнүүд цөөдөөд байна гэнээ олуулааболж хулгай хийх нь

ДОРОМЖЛОЛ [202.9.46.90] 2019-12-11 13:07:48

Дахин нэр дэвшиж, дэвшүүлж, сонгогдож ард түмнийг доромжлох бий дээ. Эмгэн шуламнууд.

Зочин [198.16.66.157] 2019-12-11 10:20:25

Ард түмэн бид нар л сонгодог эрхтэй хүмүүс .Одоо сонголтоо өөрчилж эх орноо ард түмнээ гэх сэтгэлтэй хүмүүсийг нэр дэвшүүлж ялзарсан эдгээр хуучин хөгшин нөхдийг тэтгэвэрт гаргахыг нь гаргаж хулгайч нар хувийнхаа безнисийг хийлгэлдээ . Төр эх орноо бид өөрсдөө л өөрчилж чадна . Сонголтоо зөв хийцгээе.

Зочин [103.26.193.170] 2019-12-11 10:18:15

Дахиж төрд ойртуулж болохгүй сэгсгэрүүд баына шүү,

Зочин [198.16.66.157] 2019-12-11 10:17:10

Энэ луйварчдыг дахин төрд гаргахгүй байх хэрэгтэй . худлаа сайхан амалж төрийн толгойд гарчаад хулгай луйвар залиллан хүн амьны хэрэг хийхгүй муу юм алга та нарт . бүр шинэ хүмүүс сонгох хэрэгтэй . Монголын ард түмэн минь одоо сэрэх цаг болсон . Нямдорж .М.Энхболд энэ ЖДҮ-г дахин сонгохоо болих хэрэгтэй байна. Сайхан залуу боловсролтой хүмүүс зөндөө байгааш дээ. Давааны цаадахаа давж хармаар байна.

Зочин [64.119.22.61] 2019-12-11 08:28:41

НЭР ДЭЭР НЬ АВААД 70 -80 % ЫГ НЬ АВААД БАРИГДВАЛ ООРОО ДААГААРАЙ ГЭДЭГ ЛУЙВРЫН СХЕМ. МАН-ЫН ХУЛГАЙЧДАД ТУСАД НЬ САН БАЙГУУЛЖ ОГНОО

Зочин [182.160.32.58] 2019-12-11 08:26:09

Одоо дахиад энэ гишүүд гэх луйварчдыг л сонгож болохгүй шүү

Ун [119.40.98.177] 2019-12-11 08:11:29

Энэ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэж ямар ч ач холбогдолгүй хэрэгггүй сан, татан буулгавал таарна мөнгөний гарз, худлаа үнэн сургалт зохион байгуулна,, тэрэнд нь сураад ажил олдохгүй, нийтийг хамарсан ажил гэж түр зуур ажил хийлгэсэн болж хэдхэн төгрөг өгнө. тэгээд сангаас олгож байгаа зээлийг нь баячууд авчихна. үр дүн алга даа даанч

Иргэн [66.181.188.116] 2019-12-11 08:10:04

УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ЭРХ ХААДЫН ЭРХЭЭС Ч ИЛҮҮ ГАРСАН. ЭНЭ ТУХАЙ ЦАГААН ДЭЭР ХАРААР БИЧСЭН ХУУЛЬ БАЙГАА.

зочин [202.131.229.246] 2019-12-11 07:30:11

удам байхад судар хэрэггүй гэж үг байдаг голийг нь олоод л хэлцийм биш үү


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.