Гоё харагдах гэж амиа өргөх үү?

Н.Саранчимэг / Эрүүл мэнд

Жилдээ тэмдэглэдэг хамгийн гоё баярын нэг яах аргагүй шинэ жил гэдэгтэй маргах хүн цөөн биз. Харин хүсэн хүлээдэг энэ баяраа харуусал гуниг болгон хувиргахаас болгоомжлох хэрэгтэй. Хамгийн эхний жишээ гэхэд охид эмэгтэйчүүд шинэ жилийн арга хэмжээнд бэлдэж турах хүсэл зорилгоор олон хоногийн туршид шинжлэх ухааны батлагдаагүй эм бэлдмэл хэрэглэх, олон хоног мацаг барих зэргээс үүдэн эрүүл мэндээрээ хохирч байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутагт амьдардаг 40 орчим насны эмэгтэй шинэ жилийн арга хэмжээний өмнө дөрвөн хоног огт хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй мацаг барьснаас болж нас баржээ. Талийгаач бөөрний дутагдалтай байсан бөгөөд олон хоног мацаг барьснаар бөөрөнд нь муугаар нөлөөлж гэнэт биеийн байдал нь муудаж ухаан алдаж, эмнэлэгт очоод нас баржээ.

Амиа алдаагүй ч, богино хугацаанд хурдан тураана гэсэн тодотголтой, баталгаагүй эм бэлдмэл хэрэглэснээс эрүүл мэндээрээ хохирсон охид бүсгүйчүүдийн тоо шинэ жилийн үеэр эрс нэмэгддэг болсныг сүүлийн үед эрүүл мэндийн салбарынхан анхааруулсаар байгаа. Мөн шинэ жилийн баяр тэмдэглэж яваад осгосон, хөл гараа тайруулсан тохиолдол ч нэг бус гарч байна. Дээр нь шинэ жилийн баяраар хэрэглэдэг салютны асуудал байна. Хэдийгээр зориулалтын зөвшөөрөлтэй хоёр газарт салют зарж байгаа гэх боловч иргэд үнэ хямдыг бодож, баталгаагүй газраас хувь хүний гар дээрээс худалдаалан авч хэрэглэснээр эрүүл мэндээрээ хохирч, гараа тайруулахаас эхлээд нүүр амаа түлэх асуудал гардгийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.131.244.210] 2019-12-13 00:18:47

харамсалтай, амар тайван нойрсох болтугай, гэхдээ жин хасахаар зорьж байгаа бүсгүйчүүд эрчүүд уг нь эрүүл мэнддээ маш сайн хөрөнгө оруулахаар шийдэж байгаа хэрэг, гол нь эмчийн зөвлөгөө ав эхлээд би ийм дэглэм барих гэж байна болох уу гээд, тэгээд богино хугацаанд их жин хаях биш тууштай удаан зөв хооллолтоор хасах хэрэгтэй, илүүдэл жин бол өөрөө маш олон өвчний суурь илүүдэл жингээс салах нь олон өвчнөөс өөрийгөө урьтаж аварч байгаа хэрэг юм.. зөв л хас зөв жин дээр бай

Зочин [202.9.46.108] 2019-12-12 15:47:55

Um manii badmii hum daraa toroldoo saihan turanai bolj toroh boltgai

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:16:01

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:15:46

Зочин [103.57.95.24] 2019-12-12 07:17:55

13 t naturiin urd 1 medtel muutai hvvhen bnaa uuruusuu dandaa dvv zaluuchuud nairdag 10 orchim dvv sadar gj jigteihen hvvhed ni shorond orchood bhad l sadarlaad yabj bhii

Зочин [64.119.20.167] 2019-12-12 06:02:00

Их багш Ануужин заагаад бсан

Зочин [202.179.25.104] 2019-12-12 05:40:39

хөөрхий дөө,захирал нтр нь муулдаг л байх л даа,бүдүүн тарган арчаагүй нтр гээд ,бас нэг сайхан харагдаад цалин мөнгөө нэмүүлчихье ч гэж бодсон байх,ажлын байрны бэлгийн дарамтанд орно шүү наад асуудал

You [150.129.141.202] 2019-12-12 05:00:05

Hoorhii doo. Yamar muuhai yum uhsen huniig hurtel buruutgaad

Зочин [202.126.89.151] 2019-12-12 04:49:20

Erguu teneg orkuudaa gej

Зочин [202.9.46.158] 2019-12-12 04:24:44

ёстой алцаганаж маяглах аргаа олж ядах юм. алцайсан маягтай эмсүүд

Зочин [202.21.109.114] 2019-12-12 04:13:33

Маяглах юмаа олж ядах юмаа


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.