Я.Содбаатар: Нийгмийн даатгалын шимтгэлд яригдаж байгаа хоёр хувийн шимтгэлийг хаа хаанаа ярих ёстой

Н.Алтанцэцэг / Улстөр

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Ерөнхийлөгч сүүлийн гурван жил дараалан хориг тавьж байна. Энэ удаагийн хориг илүү улс төрийн үг агуулгатай хориг байна. Би УИХ-ын сүүлийн жилүүдэд төсвийн сахилга бат сайжирсан гэж үзэж байгаа. 17 хувьд хүрээд байсан төсвийн алдагдал 5.1 хувьд буурч, парламентын хяналтгүй явж байсан татвар төлөгчдийн олон мөнгө хяналтад орж ирсэн гэж бодож байгаа. Өнөөдрийн байдлаар аймгийн ИТХ хуралдчихсан, сумдын ИТХ хуралдах гэж байгаа. Ийм нөхцөлд улсын төсвийг засах боломжгүй.

Сүүлийн үед жалга довны үзэл гэж их ярих болов. Тэнд бас монгол хүмүүс амьдарч байгаа. Монголын иргэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй авах шаардлагатай. Зөвхөн манай тойрог дээр 2012-2016 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гурван барилга баригдсан. Харин 2016 оноос хойш 34 төслөөр барилга, зам баригдсан. Зайлшгүй хийх ёстой ажлууд байсан юм шүү. Гурван суманд 1960-1970 оны соёлын төвтэй байсныг шинэчилсэн. Тэгэхээр орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай. Тиймээс төсөвт тавьсан хоригийг хүлээж авах боломжгүй.

Нийгмийн даатгалын шимтгэлд яригдаж байгаа 2 хувийн шимтгэлийг хаа хаанаа ярих ёстой. ОУВС-тай 2017 онд тохирсон асуудал. Өнөөдөр гаргасан шийдвэр биш. Нийгмийн даатгалын сан хүндрэлтэй, цаашдаа алдагдал нь нэмэгдэх магадлалтай, иргэдийнхээ тэтгэврийг тавих боломжгүй болох хэмжээнд байгаа тухай олон жил ярьсан. Үе шаттайгаар НДШ-ийг нэмэгдүүлэх нь гарц үзэж үзэж байсан. Би НДШ-ийг 2 хувиар нэмэх нь ажил олгогчдод хүнд тусаж байгааг ойлгож байна. Хэрэгжилт дээр төлөвлөсөн орлого орж ирэхгүй байх магадлалтай тул Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй. Ер нь нийгмйин даатгалынхаа тогтолцоог шинэчлэх шаардлагатай. НДШ-ээс орж ирж байгаа мөнгөн хөрөнгийн менежментийг хийх ёстой.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:15:45

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:15:45

Зочин [66.181.176.55] 2019-12-12 06:35:57

Содбаатар гэдэг ждүчин хулгайч нөхөр одоо л нэгих биднийг боддог царай гаргаж бна энэ нөхөр ждү гээс авсан зээлээ төлөхгүй чадаж бгаа юманд арга бхгүй намайг энэ засгийн үeд яаж ч чадахгүй гэж ярьдаг хүн гэсэн шүү үнэхээр энэ нөхөр ард түмнийг доромжилж чадаж бна

Зочин [202.126.89.233] 2019-12-12 05:54:19

Төсвийн сахилга бат гэдэг зүйл огт байхгүй намд үйлчлэх төсөв хяналтгүй зарлага болсон.2 хувь бол улс төр биш хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг боймолсон төрөөс гаргасан шийдвэрийг цуцалж болиулах тухай юм.хувийн хэвшил чинь хөл дээрээ босох гэхээр ЖДҮ гиин сангын мөнгийг гишүүд аваад идчихнэ.эсвэл татвараар дараад улс хөгжихгүй бна.гаднаас зээл авахаар бас гишүүд,сайд,дарга нар аваад.идчихнэ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.