Н.Номтойбаяр: АТГ-ын ур чадварын асуудал уу, улс төрийн асуудал уу гэдгийг цаг хугацаа харуулна

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн талаар бид мэдээлсэн. Тэрбээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 3.9 тэрбум төгрөгийг олгосон талаар болон Г.Батхүү агсантай холбоотой хэргийн талаар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

- Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Б.Нямдавааг цагдан хорьсон гэсэн шүү дээ. Үүн дээр тайлбар өгөөч?

-Цагдан хорьсон асуудал байхгүй. Буруу ташаа мэдээлэл байна.

- АТГ-аас таныг нотлох баримтгүйгээр гүтгэсэн гэсэн үг үү?

-Тийм л байна ш дээ. АТГ намайг өөртөө зээл авсан мэтээр гүтгээд байна. АТГ газар өнөөдөр яаж ажиллаад байгаа юм бэ, АТГ-ын удирдлагууд УИХ-аас томилогдохдоо хууль дээдлэнэ гэж ам өчгөө өгч томилогдсон. Өнөөдөр ажиллаж байгаа байдал нь туйлын харамсалтай байна. Энэ АТГ-ын ажилтнуудын ур чадварын асуудал уу, улс төрийн асуудал уу гэдгийг цаг хугацаа олоод тогтоочихно.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Б.Нямдаваа мэдүүлэхдээ таны нөлөөгөөр хууль бус үйлдэл хийсэн гэж байсан?

-Баримттай ярья. 2012 оны нэгдүгээр сарын 31-нд Засгийн газрын шийдвэрээр тухайн үеийн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар томилогдож байсан. Намайг тэр яамны Дэд сайдаар очиход Б.Нямдаваа стратеги төлөвлөлтийн орлогч даргаар ажиллаж байсан. Өөрөө энэ салбарын унаган хүн. 2012 оны сонгуулийн дараа бүгдийг хуйгаар нь халсан. Тэдний нэг нь Б.Нямдаваа. Түүнийг би “МАК”-д авч ажиллуулсан нь үнэн. Энд ашиг сонирхлын зөрчил байхгүй. Б.Нямдаваад ямар нэгэн үүрэг, чиглэл өгсөн зүйл байхгүй. Энэ ямар нэгэн зохион байгуулалттай. Надтай ярьсан зүйл байхгүй.

-Таны жолооч хар тамхины хэргээр шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл байна? Үүнтэй та холбоотой юу?

-Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд ажиллаж байсан жолооч ажлаасаа халагдсаныхаа дараа хар тамхи зөөвөрлөж байгаад баригдаад, ял авсан гэж сонссон. Миний жолоочоор ажиллаж байхдаа биш шүү.

-Танд нотлох баримт чинь байгаа юм бол хуулийн байгууллагаа хүндлээд яллагдагчаар татсан тогтоолтой нь танилцаад шалгуулж болдоггүй юм уу?

-Яллагдагчаар татагдсан ч тухайн хүнд эрх гэж бий. Хуулиндаа мэдүүлэг өгөхөөс татгалзах эрх байдаг. Тэрнийх нь дагуу материалтай нь танилцаад зөвшөөрөхгүй байна гэдгээ илэрхийлээд гарын үсгээ зурсан.

- Ер нь гишүүд бие биенээсээ ахуйн чанартай зүйл гуйдаг. Түүнийг нь боломжит хэмжээнд нь зохицуулж өгдөг байдлыг та өөрөө мэдэж байгаа. Б.Нямдаваа гэдэг хүн албан бус байдлаар таныг хэлсэн гэдгийг илчиллээ. Ийм байдалд улс төрчид тодорхой байдлаар хариуцлага хүлээхгүй, өөрийгөө өмөөрч мэдэгдэл хийж байгаа нь ёс зүйн хувьд хэр зөв юм бэ?

-Наад асуугаад байгаа зүйл чинь ЖДҮ-гээр бол маш тодорхой болсон. УИХ-ын 49 гишүүн хоёрхон сарын дотор асар их зээл авсан нь ашиг сонирхлын зүйл байсан. Энэ асуудал ЖДҮ-тэй адилхан зүйл биш. Үүн дээр харин бага андуураарай. Шал өөр асуудал шүү.

-Та яллагдагчаар удаа дараа татагдлаа. Г.Батхүү агсны хэрэгтэй холбоотой гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэж үнэн үү?

-Би яллагдагчаар татагдсан зүйл огтхон ч байхгүй. Энэ хэрэгт хэн ч яллагдагчаар татагдаагүй. Г.Батхүү агсны хэрэг дээр намайг яллагдагчаар татаагүй. Энэ оны таван сараас хойш нийт 22 мэдээллийн хэрэгслээр 195 IP хаяг, давтамжтайгаар 400-500 удаа над руу дайрч, энэ хэрэгт нэр цохож холбогдуулсан. Тэр хүнийг нас барсантай холбогдуулж намайг сонин хэвлэлээр л гүтгэж доромжилж байгаа болохоос хуулийн байгууллага яллагдагчаар татаж, дуудсан зүйл байхгүй. Энэ хэргийг хянаж байгаа прокурор Мөнхгэрэлтэй албан уулзалт хийсэн. Нэг л зүйл асуусан. Энэ асуудлаар миний бие ямар нэг байдлаар шалгагдаж байгаа юу, өөр хэн нэгэн шалгагдаж байгаа юу гэж асуусан. Үүнд сэжигтэн, яллагдагчаар татагдсан хүн байхгүй байгаа. Би гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн. Надтай хаана таарч, манай өрөөгөөр ороод гарсан гээд би бүгдийг нь хэлсэн.

-Та тэгээд гэрчийн мэдүүлгээ худлаа өгсөн юм уу?

- Гурван удаа гэрчийн мэдүүлэг өгөхдөө хоёр удаад нь худал мэдүүлэг өгсөн гэж яллагдагчаар татсан. Зориудаар худал мэдүүлэг өгсөн гэдэг нь “Танай өрөөнд орсон. Танай өрөөнд архи уусан байхад уугаагүй гэж” зориудаар мэдүүлсэн гэсэн. Манай өрөөнд архи уугаагүй зүйл байхгүй гэдгийг би дахиад хэлье. Ходоодноос нь олдсон архи миний өрөөнд байсан архитай адилхан эсэхийг лабораторийн шинжилгээгээр судлаагүй гэсэн. Шүүх шинжилгээний дүгнэлтийг харахад тархины цус харвалттай гэж гарсан байсан. Бүх зүйл нь тодорхой байхад намайг дайрч, холбож байгаа учраас аргагүй эрхэнд би мэдээлэл хийж байна. Хуулийн байгууллага тодорхой мэдээлэл өгч, цэг тавих хэрэгтэй байна. Санаатай, зорилготой юм шиг чимээгүй байгаа юм. Нийтдээ 200 гаруй хүн гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд хамгийн сүүлд уулзсан хүмүүсийн нэг нь би гэж хэлсэн. Яллагдагчаар татсан гэдэг нь хүн нас барсан асуудлаар биш худал мэдүүлэг өгсөн гэж яллагдагчаар татсан. Шүүх шинжилгээний дүгнэлтэд тархины цус харвалт байсан гэдэг мэдээлэл УИХ дээр ирсэн. Ер нь анхнаасаа надад үл бүтэх, хөгийн зүйлсийг нааж байх нь хэн нэгэнд сонирхолтой байх шиг байгаа юм.

Улс төрийн зорилготой гэж яриад байна. Яагаад?

-Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайдыг дуудаж 10 гаруй гишүүн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас мөнгө авсан асуудал байна гэсэн мэдээлэл гарсан гэж ярьсан гэсэн. Засгийн газрын хуралдаан дээр яригдсан гэхээр нь би Ерөнхий сайдтай уулзах хүсэлт өгсөн ч уулзаагүй. Намрын чуулган эхэлсний дараахан нэг УИХ-ын гишүүн өнөөдөр болж байгаа процессыг согтуудаа гишүүдэд хэлсэн гэж би сонссон. Яг тэр хүний согтуудаа ярьсан яриа нь өнөөдөр биелээд байгаа учраас би улс төрийн асуудал гэж хардаж байгаа юм. Хуулийн байгууллагын удирдлагад хандаж хэлэхэд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-д өргөн барьчих. АТГ, цагдаа, прокурор яаж ажиллаж байгааг хармаар байна. Тэд ичихгүй бол би ичихгүй. Би хэрэг хийгээгүй учраас түдгэлзэхгүй.


Сэтгэгдэл

Зочин [202.21.109.62] 2019-12-13 01:23:45

Аавын чинь зүтгэж олсон хөрөнгө Хүрэлсүхийн нүдэнд хорсолтой харагдаад байна.Ардын нам ийм байдаг юм.Залуу хүн байж яах гэж хачин нам сонгосон юм.Их л тэмцэлдэх байхдаа,чиний ухаан ,зориг мэдэж дээ.

zaza [103.229.123.43] 2019-12-12 15:58:57

Zaza tegeed amjilt husiye buruugui bol tegeed tsag hugatsaa haruulah bailguu buruutai bol burhan uuruu shiitgeed ugnu.

Зочин [103.26.194.229] 2019-12-12 14:47:16

Yag zuv xellee.

Зочин [103.212.117.18] 2019-12-12 12:56:00

Ажил мэргэжилдээ дургүй хүмүүс хамтрагчаа гүтгэж, нийгэмд хор тарааж байна. Монголын хамгийн том сүйрэл бол энэ юм.

иргэн [107.167.108.52] 2019-12-12 12:44:18

юм болгон хэмжээтэй гэдэг номтой баяр юу гэж хүн хорлоховдээ

иргэн [107.167.108.52] 2019-12-12 12:44:15

юм болгон хэмжээтэй гэдэг номтой баяр юу гэж хүн хорлоховдээ

Зочин [103.212.117.18] 2019-12-12 12:33:21

Монгол хүмүүсийн дунд ажил мэргэжилдээ дуртай хүн маш ховор болжээ. Өөрийнхөө сонирхол дуртай зүйлээ бодолцож ажил мэргэжлээ сонгож баймаар байна. Мэргэжилдээ дургүй хүмүүс хамтрагчаа гүтгэж, муу муухай бүгдээр нийгмийг дүүргэж байна.

я [43.242.242.59] 2019-12-12 12:10:53

тантай хамт ажиллаж байсан хүмүүс яагаад байнга хэрэгт холбогдоод байгаа юм бэ

Зочин [103.26.195.180] 2019-12-12 09:17:26

" ... манай ороонд архи угаагуй зуйл байхгуй гэдгийг би дахин хэлье ..." гэжээ . Энэ чинь " манай ороонд архи уусан " гэсэн огуулбэр байна . Тэгэхээр оороо ч гэсэн " архи уусан " гэж батласан байна ...

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:20:48

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:20:47


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.