Б.Цацралт-Од: Энэ онд тэмбүүгийн 560 тохиолдол шинээр бүртгэгдсэн

Ц.Анударь / Эрүүл мэнд

ХӨСҮТ-ийн дэд захирал, Анагаах ухааны доктор, профессор Б.Цацралт-Одтой ярилцлаа.

-2019 оныаравдугаар сарын байдлаар ХДХВ-ийн нийт 281 тохиолдол бүртгэгдсэн гэж байна?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай Монгол Улсын зүгээс хамтарч ХДХВ-ийн халдварыг тогтоосон байгаа. Улсын хэмжээгээр 281 тохиолдол одоогийн байдлаар бүртгэгдсэн байна. Монгол Улсын Засгийн газрын 11 дүгээр тогтоолын хүрээнд үүнийг бууруулахын тулд Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад байгууллагатай хамтран ажиллаж байна.

-Илрүүлэлтийг яаж хийдэг юм бэ? Иргэд сайн дураараа ирж үзлэг, шинжилгээнд хамрагддаг уу?

- Тухайн иргэн сайн дураараа үзлэг, шинжилгээнд хамрагддаг. Халдварт өвчин судлалын үндэсний төвд ДОХ-ын кабинет гэж байдаг. Тухайн хүн өөрөө сайн дурын үндсэн дээр ирж, шинжилгээ өгнө. Монгол Улсын хэмжээнд аймаг болон дүүргүүдэд ДОХ-ын кабинет бий. Мөн Глобал сангийн олон салбар үүн дээр хамтран ажиллаж байгаа.

- Эрсдэлтэй бүлгийн хүмүүсээс албадан шинжилгээ авч болдог уу? Энэ чиглэлээр хийж байгаа ажлууд юу байна вэ?

- Монгол Улсын Их хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролоор удирдуулсан ажлын алба хэлэлцүүлэг хийсэн байгаа. Ялангуяа хөдөлгөөнт хүн ам буюу уул уурхайн салбарт ажиллаж байгаа эрсдэлтэй бүлэгт хууль, эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байна. Албадан үзлэг, шинжилгээнд хамруулна гэдэг нь харьцангуй төвөгтэй бөгөөд хүний эрхийн асуудал. Тухайлбал, “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд долоодугаар сараас эхлэн үзлэг, шинжилгээг хийж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 73107 хүн сайн дураараа шинжилгээнд хамрагдсан байгаа юм. Эдгээр иргэдийн 2100 нь одоогоор эмчилгээ хийлгээд явж байна.

ХДХВ/ДОХ-ын халдвартай 25 эхээс төрсөн хүүхдүүд бүгд эрүүл байна

-ХДХВ/ДОХ-ын хувьд?

-ХДХВ/ДОХ-ын хувьд иргэдэд мөн адил эмчилгээ хийж байгаа. Үр дүн нь одоогийн байдлаар 98 хувьтай байна. ХДХВ/ДОХ-ын халдвартай 25 эх амаржсанаас зургаа нь давтан төрсөн. Төрсөн хүүхдүүд бүгд эрүүл байна.

-Жил ирэх тусам бэлгийн замын халдварт өвчний тохиолдол залуужиж байгаа нь үнэн үү?

- Бэлгийн замаар дамжих халдвар нь нийт халдварын 40 хувийг эзэлж байна. Ялангуяа халдварт өвчин дотроо тэмбүүгийн халдвар 38.8 хувьтай байна. Заг хүйтэн, Трихомониаз болон ХДХВ-ийн халдвар насны хувьд харьцангуй залуужаад байна. Шалтгаан нь залуучуудын эрүүл мэндийн боловсрол бага байгаатай холбоотой. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдадэрүүл мэндийн хичээлийн хүрээнд бэлгийн боловсролын цогц хичээлүүдийг орж байгаа. Үүний хүрээнд хүүхдүүдийн эрүүл мэндийн боловсрол харьцангуй сайжирч байна. Залуу үедээ энэ чиглэлийн боловсролыг сайн олгох нь бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, сайн дураараа үзлэг, шинжилгээнд хамрагдах, өөрийгөө хамгаалах, эрүүл байх үндэс болно гэж бодож байна.

-Олон улстай харьцуулахад энэ тоо үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн үү?

- Жил ирэх тусам тэмбүүгийн халдвар нэмэгдэж байна. Өмнө жилтэй харьцуулахад 560 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар төрөлхийн тэмбүүгийн халдвартай хүний тоо 56-д хүрсэн байна. Тиймээс жирэмсний эрт үеийн хяналтыг маш сайн хийлгэх хэрэгтэй.

-Бэлгийн цөөнхөд хамаарагддаг хүмүүсийг албадан шинжилгээнд хамруулах боломж байдаг уу?

- Үүнд хүний эрхийн асуудал давхар яригдана. Тиймээс хүний эрхийн хороо болон бусад байгууллагатай энэ талын гарц, гаргалгааг ярилцаж, хамтран шийдвэр гаргана.


Сэтгэгдэл

Irgen [64.119.23.167] 2019-12-14 09:49:09

Tembuug udamshlin uvchin geed baigaa biz dee. Huviin emegteichuudiin emneleguudiig tetgeed baina.

Зочин [172.58.203.164] 2019-12-13 07:34:13

1921 ондоо эргээд очижээ. Яаж салгана даа. Газар авч байга шүү.

Зочин [64.119.20.251] 2019-12-13 06:40:04

ийм цөөхөн хүн амтай улс ийм их өвчин тархах гэж.

Зочин [202.179.26.171] 2019-12-13 05:20:39

тэгээд тэмбүү нь эдгэж цөөрч байгаам уу тэрийгээ мэдээлээч,нэмэгдсэнийг нь бахархалтай ярьж зогсохоор

Зочин [202.131.229.34] 2019-12-13 04:23:24

Дохтой эх давтан төрнө гэхээр дох бэлгийн замаар халдахгүй гэсэн үгүү

Зочин [202.126.89.204] 2019-12-13 07:15:22

Тарваганы боодог дох тэмбүүнд сайн ха ха

Зочин [202.131.249.38] 2019-12-13 06:59:13

Манай улсад ДОХ-н халдвар авсан бүх хүмүүс бэлгийн замаар авсан байдаг. Төрсөн эхүүд жирэмсэн болсон хойноо халдвар авсан гэсэн үг.....

зочин [122.201.24.175] 2019-12-13 02:56:13

Сарангэрэл гэх сэтгуулч авгайг сольж мэргэжлийн дадлага туршлагтай сайн эмч тавиач Хурэлсух сайдаа

Зочин [103.57.92.232] 2019-12-13 04:55:02

Өмнө нь мэргэжлийн хүмүүс ажиллаад л байсан,ДОХ,тэмбүү нь нэмэгдээд л байсан...

Archaagui zayaagui guilagchid shu ene uher mongolchuud [64.119.20.207] 2019-12-13 01:20:58

Araggui sht huuhnuud ni bugd yanhnuud yum chin. Heden haltar togrogni toloo hend ch hamaagui omhii saltaigaa delgen

Зочин [66.181.190.73] 2019-12-13 00:37:58

МОНГОЛЧУУДАА ЗАВХАЙРАХАА БОЛИОЧЭЭ. ХҮНИЙ ЭРХ ГЭЭД Л ХЭН ДУРТАЙТАЙГАА УНТААД БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ. ХЯТАДТАЙ ОЙРТОХОООР Л ТЭМБҮҮНД БАРИГДАХ ЮМ.

zochin [61.156.112.92] 2019-12-13 06:16:18

yavj yavj hyatadad tembuu ovchin bhgui gej bgaa heden ter bum hund mgol 3saya garan hund tembuu ih bgaan tegheer mgolchuud belgevch hereglej suraagui 2t zavaan bohir 3t banzal ger buldee unench bgaachee uursdiinhuu archaagui baidlaas iim bolchood gadniihanruu chihdeg hogiin zangaa bolioch

Зочин [103.57.92.232] 2019-12-13 04:56:20

Одоо тэгвэл АНУ-тай ойртоод ДОХ-д бүр дарлуулахгүй юу.

Зочин [202.9.46.158] 2019-12-13 00:30:07

Монголчууд дох тэмбүү хорт хавдараар устаж мөхөх юм байна.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.