С.Бямбацогт: “Царцааны нүүдэл”-д зайлшгүй зохицуулалт шаардлагатай

Л.Батцэнгэл / Улстөр

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монгол шуудан” ХК, зарим аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд болон төрийн бус байгууллага, хуульч судлаачид, иргэдийн төлөөлөл оролцлоо.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцүүлгийг нээж “Ирэх онд УИХ-ын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль болно. Сонгууль бүрээр зөрчил, маргаан гардаг нь зохион байгуулагч байгууллагуудыг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд бэрхшээл дагуулдаг. Төрийн байгуулалтын байнгын хорооноос сонгууль зохион байгуулахад оролцдог, тодорхой чиг үүрэг хэрэгжүүлж ажилладаг Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газруудад өнгөрөгч арав, арваннэгдүгээр сард очиж ажилласан. Энэ үеэр холбогдох байгууллагуудаас өгсөн мэдээллээс үзвэл сонгууль зохион байгуулахад сонгогч иргэдийн хаягийн асуудал хөндөгдөж, зарим ойлгомжгүй буюу зөвхөн нэг байгууллагаас шалтгаалахгүй хамтарч шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байгаа нь ажиглагдсан. Эдгээр асуудлыг шийдэх гарц, шийдлийг ярилцахаар энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Учир нь хаягжилтын асуудал сонгуультай жил бүр асуудал дагуулдаг. Тухайлбал, нэг хаяг дээр давхар бүртгэл хийгдэж, сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилгоор “царцааны нүүдлийг” бий болгодог. Үүнд зайлшгүй зохицуулалт хийх шаардлага үүсэж байна. УИХ-аар Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа энэ цаг үед шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулах бололцоо бий” хэмээн онцлон тэмдэглэлээ.


Сэтгэгдэл

Иргэн [66.181.188.116] 2019-12-13 23:17:48

Царцааны нүүдлээс зуйгуулуудын нүүдэл ихээхэн хохирол учруулж байна. Удахгүй улаанбаатараас улаан тоос босгоод , ухаан орсон хүн шиг юм яриад , уул овоо шиг зүйлийг амлаад өнөөх зуйгуулууд чинь яваад очно. МАНАН дунд төөрчихөлгүй , таньдаггүй бурхан биш таньдаг чөтгөрөө сонгоорой.

Зочин [202.21.109.48] 2019-12-13 21:51:14

ene byr dahij songogdohiin moroosol bolson 1 nohor bhiin

Зочин [202.179.27.228] 2019-12-13 20:23:00

Тийм "Царцаа МАН" гэж нэрлэмээр бүр. Бямбацогт жаахан шударга л даа. Нямдорж новшийг бодвол дээр.

Зочин [202.9.46.113] 2019-12-13 23:54:37

үхсэн нохойн оцгор

би [202.9.46.177] 2019-12-13 16:23:36

СОНГУУЛЬ БОЛОХООС 3 САРЫН ӨМНӨ ШИЛЖҮҮЛЭГ ЗЭРГИЙГ ЗОГСОО. ЦАРЦААНУУД АХ ДҮҮГИЙНХЭЭ ТОЙРОГТ ОЧИЖ ЗУСАРДДАГ Л ЮМ БАЙГАА БИЗ САНАЛ ӨГҮҮЛЭХГҮЙ Л БАЙХАД БОЛОО. САНАЛ ӨГМӨӨР БАЙВАЛ БҮРТГЭЛТЭЙ ТОЙРОГТОО Л САНАЛ ӨГНӨ БИЗ

УРТ ХУРУУТ [176.10.99.200] 2019-12-13 16:12:58

ХУЛГАЙЧИЙН 2 ХУРУУ ГОЗОГНООЛ

Зочин [202.9.46.113] 2019-12-13 15:48:20

Харваас малын хулгайч


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.